Өсвөрийн яруу найрагчид “Хүрэл тулга” наадамд оюунаа сорив

img

Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Хүрэл тулга” наадам зохиогдож, VI-IX болон X-XI ангийн сурагчид монгол хэлний яруу тансаг хэллэгээр өрсөлдөв.   Өсвөрийн яруу найрагчид эхний шатанд өөрсдийн зохиосон шүлгийн дээжээс сонирхуулж, хоёрдугаар шатанд насны ангилал тус бүрт хамгийн өндөр оноо авсан эхний 15 сурагч оролцсон байна.   Тус наадмын дунд насны ангилалд III байрт 26-р сургуулийн сурагч Б.Санчирмаа, II байрт 32-р сургуулийн сурагч Ж.Билгүүн, I байрт 41-р сургуулийн сурагч М.Жавхлан, ахлах насны ангилалд III байрт 18-р сургуулийн сурагч Ц.Ууганцэрэн, II байрт БУЦС-ийн сурагч Г.Балдандорж, I байрт 118-р сургуулийн сурагч Б.Бат-Оргил нар тус тус шалгарчээ.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ