Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 50 жилийн ой тохиож байна

img

Монгол улсад үндэсний хөгжмийн орчин цагийн их найрал хөгжим байгуулагдсаны 50 жилийн ойд зориулсан “Монголын сайхан орон” тоглолт болно.   Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын байранд энэ сарын 16-ны 19.00 цагт эхлэх уг тоглолтод үе үеийн түүхийг өгүүлсэн бүтээлүүд эгшиглэх аж. Дашрамд дуулгахад, тус чуулга анх дан концертын бүтээл голлон тавьдаг байсан аж.   Харин сүүлийн жилүүдэд Монгол ардын урлагийн өв сангаас төдийгүй өөрийн болон дэлхийн сонгодог урлагийн нэртэй уран бүтээлчдийн шилдэг туурвилыг тайзнаа хөрвүүлэн сэдэвчилсэн, түүхчилсэн бүтээл толилуулах болжээ. Мөн ардын бүжгэн жүжиг, дуулалт бүжиг, орчин үеийн модерн бүжгэн жүжиг зэрэг томоохон бүтээл туурвидаг мэргэжлийн урлагийн байгууллага болсон байна.   П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ