
Татварын албаны дунд хугацааны зорилтын нэг хэсэг болох “Татвар төлөх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлж, татвар төлөгч бүрт хүрсэн татварын цогц үйлчилгээг бий болгож, тэдэнд үзүүлэх татварын үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан цахим үйлчилгээг нэвтрүүлэх” зорилтын хүрээнд Татварын албадын нэг цэгийн үйлчилгээг нэг өнгө төрхтэй болгох үйл ажиллагааны 2 дахь үе шат үргэлжлэл болгон Дархан-Уул аймгийн татварын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний танхимд дарааллын дугаар олгох төхөөрөмжийг суурилууллаа.
Ингэснээр татвар төлөгчдөд хөнгөн шуурхай, соёлч боловсон, дараалал, хүнд сурталгүй үйлчилгээг үзүүлэх, татварын улсын байцаагчдын үйл ажиллагаа, харилцааны ур чадварт нь татвар төлөгчид үнэлгээ өгөх боломжийг бүрдүүллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ