
УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчид тодорч сонгуулийн сурталчилгаа эхлэхэд сар гаруйхны хугацаа үлдээд байгаа. Анх удаа холимог буюу 48/28 гэсэн хувилбараар автоматжуулсан санал хураалт явуулахаар болж байгаа энэ сонгуулийн хувь заяаг Үндсэн хуулийн цэц шийдэх болчихоод байгаа.
Тодруулбал, УИХ-ын гишүүдийн өөртөө зориулсан хэмээн парламентад суудалгүй намуудын хэлээд байгаа 48 мажоритариас 28 пропорциональ руу шилжих хөдөлгөөнийг зарим иргэн Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд байгаа. Тэдний өргөдлийг Үндсэн хуулийн цэц хүлээн авч энэ сарын 15 наас хойш өдрөө товлож хэлэлцэх гэж байна. УИХ-аас ч баталсан хуулиа хамгаалахаар төлөөлөгчдөө илгээнэ. Харамсалтай нь хууль, зарим гишүүдийн үзэж буйгаар энэ заалт цэц дээр мэтгэлцээд гараад ирэх найдвар байхгүй болчихоод байгаа. Унасан тохиолдолд парламент цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх ч эргэлзээтэй.
Гэхдээ хуулийн маргааны гол бай болоод байгаа УИХ-ын сонгуулийн хуулийн 27.1 заалт мэтгэлцээнд унасан тохиолдолд хүлээж авах хэрэгтэй гэх гишүүдийн тоо нэмэгдсээр байгаа юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.1-д заасан намын жагсаалтаар нэг намаас 28 мандатад 76 хүнийг нэр дэвшүүлнэ.
Мөн 27.5.4-т заасан нэр дэвшигч бүрийн авсан саналын тоо, хувиар нь эрэмбэлэн дараалалд оруулна гэсэн зохицуулалт нь зөвхөн мажоритар сонгуулийн тодорхой тойрогт хувь нэр дэвшигчийн авсан саналыг үндэслэн улсын хэмжээний нэг тойрогт санал авч буй пропорциональ сонгуулийн “намын нэр дэвшигчдийн жагсаалт”-ын дотор хөдөлгөөн хийнэ гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, “нам, эвслийн жагсаалтыг нээлттэй зарчим”-д оруулж буй нь сонгуульд завсрын шат бий болгох замаар сонгогч эцсийн шийдвэр гаргах, сонгуулийн үр дүнг шууд тодорхойлох агуулгыг үгүйсгэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан шууд сонгох эрхийг зөрчиж байна” гэж үзэж маргаан үүсгэсэн нь үндэслэлтэй гэж тайлбарлах гишүүд олон байна. Ядаж байхад гэгчээр Сонгуулийн ерөнхий хороо “Сонгуулийн хуулийн 39 зүйл, заалтаар Улсын дээд шүүхээс тайлбар авах шаардлагатай байна” гэдгээ мэдчихээд байгаа. Сонгуулийн тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн “албадан нөлөөлж, саад учруулахыг…” юу гэж үзэх, 20 дугаар зүйлийн 20 дахь хэсгийн “…зөрчил нь ноцтой бол…”, “аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийх…, сонгогчдын саналыг татах…” гэснийг хэрхэн ойлгох зэрэгт тайлбар хүсчээ. Сонгуулийн тухай хуулийн ойлгомжгүй заалтууд үүгээр дуусахгүй.
Парламентын гишүүдийн магтаад байсан өнөөх хууль ямар гээчийн бантан болсныг Үндсэн хуулийн Цэц харуулах болчихоод байна. Тэгэхээр парламент шинэ хулиар автоматжуулсан хувилбараар сонгуулийн явулахын тулд шилжилт зэргийн заалтыг хэрэгсэхгүй болгочих магадлалтай байна.
Хуучин хуулиар сонгуулиа хийсэн тохиолдолд долдугаар сарын 1-ний хэрэг давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Шинэ хуулиа шударга сонгууль хийнэ гэж улстөрчид үзэж байгаа юм.
Б.Ургамал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ