Бөхчүүд урлагийн тоглолт хийнэ

img

“Тэнхээт эрсийн тэнгэрлэг аялгуу” нэртэй тоглолт энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд болох ажээ. Бөхчүүд урлагийнхантай хамтран дуулах уг тоглолтод гавьяат жүжигчин Г.Эрдэнэцэцэг, СТА, Б.Батболд, Б.Батмэнд, Э.Оюумаа, Д.Бурмаа, А.Мөнхбат, Х.Батмэнд, Булган-Эрдэнэ, М.Отгонгэрэл, Л.Нарантуяа нар оролцох ажээ. Харин бөхчүүдээс улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, улсын харцага Т.Нармандах, улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, улсын начин Б.Цэнгэлсүрэн, Д.Лхагвадорж, С.Багахүү, аймгийн арслан О.Өлзиймөнх, Х.Айдос, М.Ганзориг, сумын заан Б.Улаалзгана, Ө.Сүхбат нар оролцох юм байна. С.Жигүүр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ