
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, хошууч Х.Цагаанбаатарын нэрэмжит системийн аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрынхан өнөгрөсөн долоо хоногт зохион явуулжээ. Дөрвөн жинд нийт 70 гаруй тамирчин оролцож, хурд хүчээ сорин өрсөлдсөн байна.
60 кг-ын жинд ДХИС-ийн ШГДС-ийн III дамжааны сонсогч П.Цэрэнхүү I байр алтан медаль, мөнгөн медалийг Багануур дахь Шийдвэр гүйцэтгэх албаны нийгмийн ажилтан, дэслэгч Б.Түвшинжаргал, хүрэл медалийг Баривчлах 431 дүгээр ангийн хянагч, ахлагч М.Энхбат, Цагдан хорих 461 дүгээр ангийн хянагч, дэд ахлагч Л.Батбаатар хүртжээ.
Харин 73 кг-ын жинд алтан медалийг ДХИС-ийн ШГДС-ийн сонсогч Ц.Нямхүү, мөнгөн медалийг Багануур дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хянагч, дэд ахлагч Ү.Батсайхан, III байрт Хорих 439 дүгээр ангийн хянагч, дэд ахлагч Ц.Батжаргал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын тусгай бүлгийн офицер Г.Төрмөнх шалгарлаа.
Харин – 90 кг-ын жинд I байрт Хорих 439 дүгээр ангийн хянагч, дэд ахлагч П.Даваадорж, II байрт Багануур дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хэсгийн дарга, дэслэгч Э.Дашравжир, III байрыг ДХИС-ийн ШГДС-ийн сонсогч Д.Уртнасан, БХЗХТБАА-ны хянагч, дэд ахлагч Ж.Түвшинтөр орсон байна.
Тэгвэл +90 кг-ын жинд алтан медалийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” БТСХ-ны тамирчин Б.Тэмүүлэн, мөнгөн медалийг Хэнтий аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хянагч, ахлах ахлагч Б.Хадбаатар, хүрэл медалийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шийдвэр гүйцэтгэх албаны хянагч, дэд ахлагч Н.Батсайхан, Хорих 433 дугаар ангийн хянагч, дэд ахлагч Б.Шаравнямбуу нар тус тус хүртсэн амжилтыг үзүүлжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ