Эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн нөгөөдөр эхэлнэ

img

Эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-26-нд манай улсад зохиогдоно.   Тус тэмцээний санхүүжилтэд Монгол Улсын Засгийн газраас 150 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн билээ.Уг тэмцээнд 17 орны 200 орчим эмэгтэй боксчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгчээ. Тэдний дотроос Хятад, Энэтхэг, Япон, Казахстаны багууд хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй багаа илгээгээд байгаа аж.   Манай улсын хувьд 19 хүний бүрэлдэхүүнтэй баг “Олимп” баазад бэлтгэлээ хийж байгаа юм.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ