Өсвөрийн анхдугаар олимпийн аварга Баатарзоригийн Батцэцэгийн нэрэмжит олон хотын нээлттэй тэмцээн болно

img

Өсвөрийн анхдугаар олимпийн аварга, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Баатарзоригийн Батцэцэгийн нэрэмжит өсвөр үеийн аварга шалгаруулах чөлөөт бөхийн олон хотын нээлттэй тэмцээн 2012 оны 03 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Налайх дүүргийн БТСХороо болон МСҮТ-ын зааланд явагдана. Баатарзоригийн Батцэцэг нь "Сингапур 2010" Өсвөрийн анхдугаар олимпийн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд алтан медаль хүртсэн билээ. Тэмцээний гол зорилго нь нийслэлийн болон орон нутгийн чөлөөт бөхийн клуб, хорооны өсвөрийн тамирчдыг өргөнөөр хамруулж, өрсөлдөөнийг өрнүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэх, ирээдүйд улс, тив, дэлхий, олимпийн наадамд оролцох боломжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.
  • Хөвгүүд: 28, 32, 35, 38, 42, 46, 50, 54, 58, 63, 69
  • Охид: 38, 40, 43, 46, 49, 52, 56, 59кг-ийн ангилалаар явагдана.
  • Жин 1кг-ийн зөрүүтэй байж болно.
Тэмцээний жин тус бүрт эхний 3 байр эзлүүлж өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнана.  Багийн дүнг 19 бөхийн амжилтаар дүгнэж эхний 3 байрт шалгарсан дасгалжуулагчийг өргөмжлөл алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ