“Лондон-2012” ажлын хэсэг хуралдав
“Лондон-2012” зуны олимпийн наадмын ажлын хэсгийн хурал өчигдөр Спортын төв ордонд болж, БТСГ, МҮОХ-ны холбогдох ажилтнууд оролцлоо. Хурлаар “Лондон-2012” зуны олимпийн ХХХ, паралимпийн XIV наадамд Монголын баг тамирчдыг бэлтгэж байгаа ажлын тухай мэдээлэл, наадамд оролцох тамирчдын эмнэлэг, хяналтын явц, наадамд Монголын баг тамирчдын өмсөх хувцасны танилцуулга, Биеийн тамир-спортын эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах тухай болон бусад асуудлыг хэлэлцэв.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ