
Холливудын үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй Скарлетт Йоханссоны толины өмнө нүцгэн зогсоо гэрэл зургийг хакердаж, интернэтээр цацсан этгээдийг баривчилсан байна. Флоридагаас гаралтай Кристофер Чейни хэмээх залуу бусдын компьютерийг хакердсан 25 удаагийн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхээр болоод байгаа ажээ. Тэрээр зөвхөн Скарлетт Йоханссоны компьютерт нэвтрээд зогсохгүй Кристина Агилера, Мила Кунис нарын зургийг ч хакердаж, сэтгэл санааны хохирол учруулсан юм байна.
Скарлетт Йоханссон нүцгэн зогсоод толинд ойлгож өөрийнхөө бие галбирынхаа зургийг авсныг Чейни хакердаж, интернэтээр тараасан нь сар гаруйн өмнө томоохон дуулиан дэгдээсэн билээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ