“Анхны бүтээл”-ийн ялагчид сая төгрөгийн шагналтай

img

Монголын театр, телевиз, киноны нэрт найруулагч Б.Бадар-Ууганы нэрэмжит залуу уран бүтээлчдийн дэлгэц, радиогийн шилдэг бүтээл шалгаруулах “Анхны бүтээл” наадмыг СУИС-ийн Радио, телевизийн сургуулиас тав дахь удаагаа зарласан.   Мэргэжлийн сургуулиудад сурч буй авъяаслаг оюутнуудыг нээн тодруулах, залуу уран бүтээлчдийн ур чадварыг дэмжих зорилготой “Анхны бүтээл” наадам жилээс жилд цар хүрээ тэлж, 2011 онд Монгол, Япон, Америкийн мэргэжлийн сургуулиудын 100 орчим оюутан оролцсон юм. 2012 онд зохиогдох “Анхны бүтээл-5” наадмыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газартай хамтран “Мод эрдэнэ” сэдвийн дор зохион байгуулж байгаа билээ.   Иймээс ой мод хэмээх амьд эрдэнийн үнэ цэнийг олон нийтэд ойлгуулсан, монголчуудын байгаль, эх дэлхийгээ хайрлах уламжлалт соёл, ёс заншлыг сурталчилсан, байгальдаа элгэмсүү зөв хандахад уриалсан, байгальд ээлтэй дэвшилтэт арга технологи, түүнийг нэвтрүүлэх талаар идэвхийлэн ажиллаж буй хувь хүн, хамт олныг сурвалжлан сурталчилсан, өвөрмөц содон сэтгэлгээ, шийдэлтэй бүтээлүүдийг уралдаанд хүлээн авах юм. Уг уралдааныг “Анхны бүтээл” наадамд мэргэжлийн сургуулиудын оюутнууд, мэргэжлийн студи, байгууллагад анхны жилдээ ажиллаж буй уран бүтээлчид, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гээд анхны бүтээлээ олноо толилуулахыг хүссэн хүүхэд залуус оролцох боломжтой.   “Анхны бүтээл-5” наадамд оролцох хүсэлтэй залуу уран бүтээлчдийг ирэх сарын 10-ныг хүртэл бүртгэх бөгөөд бүтээлийг ирэх сарын 30 хүртэл хүлээж авах аж.  Шагналын хувьд төрөл тус бүрт түрүүлсэн уран бүтээлчдэд цом, нэг сая хүртэлх төгрөгийн гардуулах юм байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ