БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр: Ашиглах мэдлэг, хоосон цээжлэх хоёрын аль нь дээр вэ

img

-Монголд ч гэсэн их төлбөр төлөөд сургаад байна. Гэхдээ хүүхдийн хичээл зүтгэлээс илүү эцэг эхийнх түрийвчний хэмжээ гол зүйл болчихоод байгаа шүү дээ. -Тийм. Мөнгөтэй чадвартай нь  хожоод, ашиг орлого багатай айлын хүүхэд хохироод байна. Энэ нийгэм хаа ч зөвшөөрөгдөх чанартай  боловсрол  хэрэгтэй гэж үзэж байгаа  учраас асар их мөнгө төлөөд байна. Мөнгөгүй хэсэгт нь энэ бололцоог олгоё гэсэн л бодлого. -БСШУЯ-ны харъяа олон улсын лаборатори гурван сургуульд эцэг, эхийн төлбөрийн чадвараас үл хамаараад элсэлтийн шударга шалгалтаар хэний ч хүүхэд байхаас үл хамаараад сурч байгаа гэж ойлгож болох уу? -Боловсролын үнэлгээний төвөөр дамжуулаад их, дээд сургуулийнх шиг  элсэлтийн шалгалт авч байна. Хүүхдийн нэрээр биш хувийн дугаараар нь авсан оноогоор нь жагсаагаад оруулж байгаа. Хэний хүүхэд байх нь хамаагүй чадвартай л байвал орж байгаа. Эхнээсээ арын хаалга онгойгоод байвал туршилт өөрөө нурна. Өнөөдрийн найз нөхрийн харилцаа, танил талын асуудал биш. Монгол Улсын боловсролыг дараагийн 30 жилд чирж явах том онгоцоо бүтээж байснаа нэг хулхи эрэг, нэг хуурамч боолт оруулчихвал хөлөг живэх аюултай яг адил. -Олон улсын лаборатори сургууль гурав байгаа юм байна. Үндэсний лаборатори сургууль хэд байгаа юм бэ? -Гуч. Аймаг тус бүри нэг, Улаанбаатарт ес. -Бүгд сонгогдоод сургалтаа явуулж байгаа хэрэг үү? -Сонгогдоод сургалтаа явуулаад эхэлсэн. Бүх сургагч багш нарыг нь мэргэжил дээшлүүлсэн. Мэргэжил дээшлүүлсэн багш нар  энэ сарын 22-ноос бусаддаа хичээлээ заана. Өөрөөр хэлбэл, тэд нарыгаа сургахын тулд бид эхлээд сургалтынхаа хөтөлбөрийг шинэчилнэ. Энэ хөтөлбөрийнхөө дагуу 40 сургагч багшид Кэмбрижийнхэн хичээл заасан. Дөчин багш 280 мэргэжил нэгтнээ сургана. Шинэ хичээлийн жилд энэ 280 багш ахиад бусаддаа сургана. Ийм шаталсан хэлбэрээр багш нараа эхлээд сургана. -Үндэсний лаборатори 30 сургуульд орохын тулд мөн л элсэлтийн шалгалт өгөх үү. Эсвэл засаг захиргааны харъяаллаараа элсэх үү? -Сургуулиудад нарийн тодорхой шалгуур тавьж байж, үндэсний лаборатори сургуулиар сонгож авч байгаа. Аймаг, дүүрэг нь менежментийн шинэ арга туршлага хүлээж авах сонирхолтой эсэх, сургуулийн амжилт, сурлагын дундаж дүн зэргийг харгалзан сонгож байна.  Тэгэхгүй бол намайг панаалдаж байгаад нэг муухан сургууль тэр ангилалд орчихвол бусдыгаа хойш нь чангаана.  Лаборатори сургуулийн сурагчдын амжилтаас шинэ стандартад хүрэх эсэх нь шууд хамаарна. Аймаг, дүүрэг бүрт  нэг ийм сургууль байгаа тул энэ сургуульд сурахыг хүссэн хүүхэд бүр харъяаллын дагуу суралцах боломжтой. -Кэмбрижийн стандарт гэхээр манайхан одоо байгаа сургалтын хөтөлбөрөөс тэс өөр зүйл гэж ойлгох ойлголтын зөрүү байгаа. Та үүнийг тайлбарлаач? -Бид манай одоогийн хөтөлбөр, Кэмбрижийн хөтөлбөрөөр явж байгаа 10 дугаар ангийн математикийн хичээлийг харьцуулж үзэхэд, 90 хувь нь адилхан байсан. Тиймээс багшид нэг их өөрчлөгдөөд байх зүйл байхгүй. Зөвхөн заах арга л өөрчлөгдөнө. Үүн дээр 10 хувийн агуулга нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, манайд үздэггүй Кэмбрижийн хөтөлбөрт үздэг 10 хувь л байгаа. Харин бид хичээлийн үзэж, судлах цагуудыг өөрчлөхөөс өөр аргагүй юм билээ. Тухайлбал, Кэмбрижийн хөтөлбөрийн химийн хичээл  арай илүү олон цаг, агуулга ихтэй. Химийн хичээлийн хувьд манай одоогийнхоос 20 хувийн зөрүүтэй байгаа. Бид зөрүү хорин хувийг шингээхийн тулд жилийг нь урагшлуулж үзэх шаардлагатай болж байна. Ийм байдлаар хамгийн түрүүнд жилийг нь урагшлуулж үзэх шаардлагатай хичээл бол мэдээж англи хэл. Одоо бол бид англи хэлийг үзсэн үзээгүй хоёрын хооронд л төгсгөж байна. Кэмбрижийн стандартаар бол аравдугаар анги төгсөж байгаа хүүхэд англи хэлний ийм мэдлэгтэй байна гэсэн шаардлага тавина. Энэ шаардлагын дагуу үзнэ. -Заах арга нь ялгаатай гэж байна. Юугаагаа ялгаатай юм бэ. Бас үнэлгээ нь өөр байх уу? Үүнийг энгийнээр тайлбарлахгүй юу. -Би өөрөө нийгмийн ухааны хүн учраас түүхийн жишээ татъя. Тухайлбал, манай сургуульд дэлхийн нэгдүгээр дайныг хэн эхлүүлсэн бэ гэдэг асуултад бүх сурагчид автоматаар Герман гэж хариулна. Гэтэл энэ стандартаар заахаар германууд бол оросууд эхэлсэн гэж үздэг, оросууд сербүүд, сербүүд  нь болохоор француудаас болсон гэдэг гээд тав, зургаан хувилбар өгчихнө. Ингээд эцэст нь “Чи юу гэж бодож байна” гэдэг. Ингэхээр хүүхэд миний бодлоор тэр эхэлсэн юм байна гэсэн дүгнэлт хийх хэрэгтэй болно. Магадгүй тэр асуултад зөв хариулт байхгүй байж болно. Монголын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхэд дэлхийн I дайныг яг хэн эхэлсэнийг олж тогтоох тийм ч чухал биш байж магадгүй. Харин аргачлал нь өөрөөр нь дүгнэлт хийлгэж байгаагаар л чухал байгаа юм. Би бол автоматаар шууд Герман гэж хариулна. Яагаад гэвэл намайг суралцаж байхад Герман гээд заачихсан. Үүнийг яг үнэн юм уу гэж хэн ч асуудаггүй. Асуувал аягүй бол багш нь ч хариулж мэдэхгүй. Бид ийм байдлаар боловсрол олгоод байгаа. Тиймээс Камберижийн их сургуулийнхан “Танай хамгийн том дутагдал бол мэдлэгийг өгөхөд төвлөрсөн хэрнээ хэрхэн эзэмшиж байгааг нь сонирхохгүй байна” гэж байсан. Манай энэ заах аргын талаар нэг онигоо байдаг шүү дээ. “Нэг сурагч нь найз даа “Манай багш гэж лаг худалч хүн байна. Өчигдөрхөн л хоёр дээр хоёрыг нэмээд дөрөв гээд байсан. Тэгсэн өнөөдөр нэг дээр нэмэх нь гурав тэнцүү дөрөв гэж авч байна” гэдэг шиг бид өнөөдөр зүгээр цээжлүүлээд яваад байгаа. Гэтэл хүүхэд өөрөө оролцдог, боддог байх хэрэгтэй байна. Кэмбрижийн хөтөлбөрөөр зарим хичээлийг хүүхдээр хүүхдэд нь заалгадаг. Заримдаа сурагчид насанд хүрсэн хүний тайлбарласнаас илүү амраар бусаддаа ойлгуулж чаддаг. Сэтгэхүй нь шал өөр байгаа. Хүүхэд бусаддаа хичээл заана гэхээр маш сайн бэлддэг. Ингэж хүүхдийн оролцоог нэмэгдүүлдэг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

shaa:
Ё.ОТГОНБАЯРЫН САЙДЫН БАЛГААР МАН-ЫН ХӨТӨЛБӨР НУРЖЭЭ 2012 оны 04 сарын 30 нд МАН-ын сонгуулийн амлалтыг сөхөж үзвэл “Монгол хүний оюуны чадварыг хөгжүүлэх зорилт” хэмээх 3-р бүлэгт “ЕБС-ын бүх багшыг зөөврийн комьютертэй болгоно” гэсэн заалт бий. Амласан бол өгөх ёстой тул хариугүй бүтдэгийн даваан дээр асуудлыг гардан хариуцдаг БСШУ-ны сайд нь намынхаа амлалтаар гараа угааж орхижээ. Үйл явдлыг эхнээс нь сөхвөл Монгол-Хятадын Засгийн газрын хооронд яригдсан 300 сая долларын хөнгөлөлттэй зээл бүтэж үүнээс эрүүл мэнд, боловсролын салбарт 60 сая долларыг зарцуулахаар болсон. Эрүүл мэндийн салбар 22 тэрбумаа авчихсан тул Засгийн газар сонгуулийн амлалтаа биелүүлэх зорилгоор бүх багш нарыг зөөврийн комьютерээр хангахаар болж энэ ажлыг БСШУЯ-нд даалгажээ. Ингээд эмгэнэлт инээдмийн жүжиг эхлэх нь тэр. БСШУЯ 40 сая долларын өртөгтэй төсөлдөө “Шинэ зууны боловсрол” гэдэг гоё нэр өгч өнгөрөгч 2-р сард гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар зарлажээ. Уг тендерт Хятадын “ZTE”, “Haier” болон Америкийн “Интел” “Майкрософт” компаний консерциум оролцсон аж. Тендерийг хариуцан гүйцэтгэх Үнэлгээний хороог БСШУ-ны төрийн нарийн Д.Далайжаргалын тушаалаар байгуулж Сангийн яамны холбогдох албан тушаалтнууд багтжээ. Үнэлгээний хороо оролцогчдын баримт бичгийг хянаж үзэж байх зуур Д.Далайжаргал ахин тушаал гаргаж Мэдээлэл харилцаа холбооны газрын дарга Д.Бат-Эрдэнийг нэмж оруулахын хамт хорооны ааш зан гэнэт өөрчлөгдсөн гэнэ. Тендерт оролцогчидод тавьж байсан техник технологийн шалгуур үзүүлэлт өөрчлөгдөж оролцогчид нь Монгол улс даяар сүлжээтэй байх ёстой гэсэн шаардлага тавьжээ. Гэтэл уг тендер нь зөөврийн компьютер нийлүүлэх тухай л болохоос дагалдах сүлжээний талаар ахнаасаа яригдаагүй. Ингээд тэр давуу тал нь “ZTE”-д “байгаа” болж таарсан бөгөөд энэ нь бусад оролцогчдоос илүү гарах технологийн давуу тал мөн гэсэн албан ёсны дүгнэлтийг Мэдээлэл харилцаа холбооны газар гаргаж өгчээ. Гэтэл “технологийн давуу” талтай өнөө компани нь ямар ч комьютер үйлдвэрлэдэггүй болохыг Үнэлгээний хорооныхон хайхарсангүй. Салхи хаашаа эргэх нь тодорхой болж үүнийг дараа дараагийн санаанд оромгүй явдлууд баталжээ. “Haier” компани луу хаа хамаагүй иргэн, компаниас “хамтран ажиллах” санал тавьж эс зөвшөөрвөл “ZTE” ялах байх шүү гэж “эелдэгээр” сүрдүүлсэн гэнэ. Тухайлбал “Алтайтрейдинг” компаний гүйцэтгэх захирал гэж өөрийгөө танилцуулсан Жавзмаа гэгч эмэгтэй “бидэнтэй тохиролц, үгүй бол тендерт унана шүү” хэмээн шулуухан хэлжээ. Энэ компани хэний мэдлийнх болох нь бүгдэд ойлгомжтой. Тэгэхээр тендерийн будлианд “Алтайтрейдинг” шууд болон шууд бусаар оролцсон эсвэл энэ компаний нэрийг барьсан болж таарч байна. Дээр нь “тохиролцох” гэсэн хэнд ч мэдээжийн үгийг тайлбарлах хэрэггүй биз. Эцэст “ZTE” тохиролцож “Haier” тохиролцоогүй тул БСШУЯамны төрийн нарийн бичиг Д.Далайжаргал 3-р сарын сүүлээр “Шинэ зууны боловсрол” төслийн сонгон шалгаруулалтаас “Haier” компанийг хассан тухай албан тоотоор мэдэгдэж. Гэхдээ хэдхэн хоногийн өмнө нь СЯамны төрий нарийны үүргийг орлон гүйцэтгэгч, нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга С.Мягмардашаас “ZTE”-тэй гэрээ хийх зөвшөөрлөө авчихсан байж. Тендер аль хэдийн дээгүүрээ шийдэгдчихсэн байсан гэсэн үг. Ямар ч шалтгаангүйгээр хасагдсан “Haier” эхлээд БСШУЯ-нд гомдол гаргаж тендерийг дүгнэсэн сонгон шалгаруулалтын дүгнэх хуудсыг өгөхийг хүсчээ. “Haier” нь компьютер үйлдвэрлэдэгээс гадна “ZTE”-гээс 6 сая доллароор хямд үнийн санал өгсөн атал харин өндөр үнэ хэлсэн нь ялчихсан байдаг. БСШУЯ таг дуугай суугаад байхаар нь Сангийн яаманд хандаж. Бас л албан ёсоор хариу аваагүй боловч 40 сая долларын өртөг нь 6 саяар нэмэгдсэнийг олж мэджээ. Гайхшаа барсан “Haier” тендерийн баримт бичигт хөндлөнгийн дүгнэлт гаргаж өгөхийг Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандахад 2 шинжээчийг томилж өгч. Шинжээч бүсгүйчүүд хоёрхон өдрийн дотор нарийн техникийн үзүүлэлттэй 3 боть материалыг “шургуу судалж” үзээд “ZTE” компанид технологийн давуу тал байгаа гэсэн үндэслэлийг баталж Үнэлэгээний хорооны шийдвэрийг хүчинтэй гэж “дүгнэжээ”. Эцэст нь “Haier” холбогдох хууль хяналтын байгууллагад гомдол гаргах үед нөгөө таг чиг байсан БСШУЯ-ныхан эргээд холбогдох нь тэр. Эхний удаад төрийн нарийн бичиг Д.Далайжаргал нь “гал унтраах” гэж баахан гүйжээ. Тэрээр “Haier” аргадан “ZTE”-гийн бие төлөөлөгчийг дагуулан ирж нэг өдрийн дотор хоёр ч уулзалт хийн ёс зүйгүй загнасан аж. “Тендерт танай компанийг оролцуулъя, “ZTE” танайхаас зөөврийн компьютер авна” хэмээн ятгаж “ZTE”-ийн төлөөлөгч ч үүнийг нь баталсан нь Монголд тендер ямар будлиантай явагддагийг гэрч мөн. Комьпютер нийлүүлэх тендерт компьютер үйлдвэрлэгдэггүй компанийг ялуулаад тэр нь ялагдсан компаниасаа компьютер худалдан авах юм гэнэ. Гэсэн ч “Haier” заргаасаа буцаагүй тул голлон тоглогч нь арга буюу ил гарч иржээ. Тэр нь Ё.Отгонбаяр сайд байсан бөгөөд цагтаа түнш явсан “Haier”-ийн Монгол дахь төлөөлөгчтэй бус толгой компанитай нь шууд харьцаж гарчээ. Үүнийхээ тулд албан ёсны айлчлалаа хүртэл ашиглажээ. Тэрээр 4-р сарын 11-13-ны хооронд Монголын соёлын өдрүүдийн нээлтээр Бээжинд очсон гэх боловч “Haier” компаний төв байранд урьдчилан тохиролгүйгээр давхиад орчихсон гэнэ. Монголын том сайд гэнэт ороод ирсэнд цаадуул нь учиргүй гайхаа биз. Дээр нь өрсөлдөгч болох “ZTE” компанийхан бараа болж явааг хэлэх үү. Ё.Отгонбаяр сайд шууд л тохиролцоё, өргөдлөө тат хэмээн дарамт шахалт үзүүлээд монгол төрийн нэрийг ёстой нэг шавар шавхайтай холиод хаячихаж. Тендер будлиантай болсон талаарх заргаасаа буцвал тендерийн комьютерийг “ZTE”-гийнхэн “Haier”-ээс худалдаж авъя гэсэн ч хятад захирлууд нь зөвшөөрсөнгүй. Одоо тендерийн маргаан өндөр авсаны дээр “ZTE”-д нь өгье гэсэн ч өөрсдөө компьютер үйлдвэрлэдэггүй тул юу ч байхгүй тул Ё.Отгонбаяр сайдыг намын нөхөд нь “амлалт аллаа” хэмээн зүхээд эхэлжээ. Дээрх бүх явдал сайдыг нөгөө алдарт “10 хувийг” авсан юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Тийм л биш юм бол яагаад компьютер үйлдвэрлэдэггүй, өндөр үнийн санал хэлсэн компанийг ялуулсан юм бол. Тэгээд ч “ZTE” нь улс төрчидөд хээл хахууль өгсөн хэрэгт байнга л нэр холбогдож явдаг компани. Ё.Отгонбаяр сайд Зайсанд 420.0 сая төгрөгийн байранд амьдардаг, 780 гаруй сая төгрөгийн хадгаламжтай гэсэн. Тэгвэл багш нарт зөөврийн компьютер нийлүүлэх тендерийн 46 сая долларын 10 хувь нь бараг таван тэрбум төгрөг болохыг хүүхэд ч бодоод гаргаад ирнэ дээ. Түүний байн байн Булган аймгийг тойроод байдаг их мөнгө хаанаас гарч байгаа нь ч ойлгомжтой болох шиг. Боловсролын төлөө хамаг хүч чадлаа зориулна хэмээн сайрхдаг Ё.Отгонбаяр сайд эргээд боловсролын салбараа шимэгч, хэдэн багш нарын итгэлээр тоглогч гэдгээ ийнхүү харуулжээ.
2012-05-10
ЗЗ:
ЦАСТ УУЛЫН ЦАГААН АРСЛАН ЦАГ НЬ ИРЭЭД ШОРГООЛЖИД БАРИГДЖЭЭ , АРААС НЬ ОЛОН САЙХАН АРСЛАНГУУД БАЙГАА ДАА, НЯМКА ЖУНАЙ ЭНХБОЛД ГЭЭД Л , БҮГД Л НЭГИЙГ БОДОЖ БАЙГАА БАЙХ ДАА, ЭНЭ ХҮН СТАЛИНЫГ Л САНАГДУУЛДАГ БАЙСАН , УЛС ОРОН МААНЬ САЙХАН БОЛНОО, ИДСЭН ЭРҮҮ ХУВХАЙРЧ ИДҮҮЛСЭН БУТ ЦЭЦЭЦГЛЭНЭ ГЭЖ
2012-04-14