БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр: “Хобби”-г төгсөөд Харвардад цалинтай оюутан болсон ч хүүхэд байна

img

-Одоогийн Ерөнхий сайд, сайд хийж байгаа хүмүүс маань социализмын үед үнэ төлбөргүйгээр боловсрол олсон хүмүүс. Социалист лагерийнхаа хамгийн сайн гэсэн сургуулиудыг улсын зардлаар төгссөн. Хэний хүүхэд вэ гэж асуугаагүй. Харин өнөөдөр аав ээж чинь мөнгөтэй юу л гэж асууж байна. Түрүүлж төрсөн нь хожоод, хоцорсон нь хохироод ч байгаа юм шиг  -Одоогоос хоёр жилийн өмнө би Улаанбаатар хотын шилдэг хүүхдүүдтэй хамт нэгэн телевизийн нэвтрүүлэгт орсон юм. Спорт, урлаг, сурлагагаараа тэргүүлсэн хүүхдүүд байсан. Тэдний дотроос нэг буржгар үстэй банди надаас “Ахаа бид математикийн олимпиадын улсын болоод олон улсын алтан медальтай. Дээрээс нь физикийн медалиуд байна. Би ирэх жил сургуулиа төгсөнө. Гадагшаа явж сурахыг хүсэж байгаа. Даанч ч надад мөнгө байхгүй. Би яах ёстой юм бэ” гэж асууж байсан. Өөрийнхөө бага настай харьцуулсан. Би сурагч байхдаа физикийн олимпиадын хотын аварга, орос хэлний олимпиадын улсын болон олон улсын аварга энэ тэр гээд олон медаль авч байсан. Тэр нь миний үед болж байсан. Гэтэл энэ хүүхдийн үед болохгүй байгаа. Аав, ээж нь л мөнгө төлж чадахгүй бол дуусаа. Тиймээс энэ шилжилт их чухал юм. Өрнөдийн тогтолцоонд бол сургуулиа маш сайн төгссөн хүүхдүүдийг шууд цалин өгч авдаг. Гэтэл манай сургуулиудаас бол гуйгаад ч авахгүй. Учир нь ямар ч стандарт байдаг юм, юун ч мэдэгдэхгүй. Одоохондоо бид төрөөс цалингаа өгч байгаа. Гэхдээ үүнийг хүн болгонд өгч чадахгүй. Өрсөлдөж олж авдаг. Энэ стандартад шилжсэний дараа манай олон улсын лаборатори сургуулиудаас цаашдаа цалин өгөөд хүүхдүүдийг маань авдаг боломж бүрдэнэ байх гэж найдаж байгаа. Хамгийн гол бид энэ жилийнхээ шалгалтыг маш сайн өгвөл дараагийн их сургуульд нь оруулах ажлыг одоо эхлэх хэрэгтэй болж байна. Манайх ийм стандарттай. Энэ стандартын дагуу тэдээс дээш оноотой хүүхдийг танай сургууль ямар болзлоор авах вэ гэх мэт зүйлсийг тодруулах бэлтгэл ажлыг хийх шаардлагатай болж байна. Манай хүүхдүүдээс гэхдээ одоо ийм тохиолдол гарч л байна. “Hobby”-гийн сурагч Харвардын сургуульд цалинтай орсон. Гол нь цөөнийг олон болгох хэрэгтэй байна. -Нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу шилжхэд гажуудал, эрсдэл гардагийг бид 1990 оны шилжилтээс харсан гэж зарим хүмүүс ярьдаг. Энэ удаад бидэнд ямар эрсдэл байна вэ? -Бид ЗХУ-г хуулсан тогтолцоотой гэж ярьдаг. Энэ тогтолцооны хоёр гол нөлөөлөл байдаг юм шиг байгаа юм. Тухайн үедээ маш их үзэл сурталжсан байсан. Үүнийг бид сүүлийн 20 жилд боловсролын салбараасаа арилгасан гэж үзэж байгаа. Ерөнхийдөө бол академик давамгайлсан буюу тоо, физик, химийн шинжлэх ухаан давамгайлсан сургалтын тогтолцоо л доо. Энэ маань их ачаалалтай явагддаг. Одоо манай шилжих гээд байгаа нь бол хүүхдийн өөрийн онцлогт тохирсон зүйл. -Кэмбриж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц тогтолцоо биш шүү дээ. Тэдгээрийн дотроос  яагаад үүнийг сонгож байгаа юм бэ? -Олон улсад стандарт олон бий. Хамгийн түгээмэл тархсан нь Женевийнх, Кэмбрижийнх хоёр. Женевийн стандартыг сонгоогүй шалтгаан нь манайд маш өндөрдөж байгаа. Мөн энэ стандартыг зөвхөн ахлах ангид хэрэглэдэг. Кэмбрижийн стандарт цэцэрлэгээс нь эхэлдэг. Гуравдугаар шалтгаан нь Женевийн стандарт үндэсний онцлогийг нь тусгадаггүй. Харин Кэмбрижийн стандарт үндэсний онцлогийг тусгадаг. -Кэмбрижийн стандартын талаар багагүй хугацаанд ярилцлаа. Одоо ярианыхаа сэдвийг жаахан цаг үеийн асуудал руу хандуулъя. Сүүлийн үед хамгийн их ажлаа хаядаг мэргэжил юу вэ гэсэн чинь багш гэдэг онигоо гарсан байна. -Цалин хөлсний энэ асуудлыг нийгэм зөвхөн багш нараас л болоод байгаа юм шиг ойлгоод байх шиг байна. Нэмэгдэл бол төрийн бүх албан хаагчдад очиж байгаа. УИХ дээр хугацааг нь өөрчилснөөс болж үүссэн зөрчил. Сая төсвийн тодотголоор хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт зөвшилцлийн дүнгээрээ оруулж, зөвшөөрүүллээ. Үүний үр дүнд эхний нэмэгдэл  хоёрдугаар сарын 1-нээс нийт төрийн албан хаагчдад 80 мянган төгрөгөөр орохоор болсон. Ирэх тавдугаар сарын 1-нд 23 хувийн нэмэгдэл орно. Маргаантай, шуугиантай ч гэсэн шийдэгдлээ. Багшийн цалин төрийн албан хаагчийн дундаж хэмжээнд байгаа. Төрийн захиргааны албан хаагчид үйлчилгээний албан хаагчдаас илүү цалин авдаг. Багш бол үйлчилгээний албан хаагч. Багшийн мэргэжлийн нэр хүндийг өсгөнө гэдэг нь зөвхөн цалин хөлсийг нь нэмэх тухай асуудал биш. Боловсролын их сургуульд өндөр оноотой, сайн сурлагатай хүүхэд элсэн орох эрмэлзлийг бий болгох ёстой. Тэгж байж чанартай багш гарч, боловсролын системд том өөрчлөлт маань явагдана. Сая МАН-ын Бага хурал дээр дараагийн 20 жилийн ерөнхий төлөвлөгөөний талаар ярилцсан. Үүн дээр би “Нийт төрийн албан хаагчдийн цалинг жигд нэмэгдүүлье гээд багшийг ч нэмдэггүй, эмчийг нь нэмэлгүй өдий хүртэл явсан. Энэ зарчим хэрвээ үйлчилээд байгаа юм бол төрийн албан хаагчийн шатлал дотор нь багшийгаа дээш нь өргөе” гэсэн санал гаргасан. Саналыг маань Бага хурлын гишүүд их зөв байна гэж хүлээн авч, хөтөлбөртөө оруулсан. Тиймээс дараагийн жилүүдэд багш нарынхаа цалингийн шатлалыг өсгөе гэсэн бодлого барина байх. Ер нь төрийн албан хаагчдын цалингийн хэмжээний дээд талд нь багш нарынх гарч ирэх нь их чухал зүйл. Гадаадын улс орнуудад бага ангийн сургуулийн багш нарын цалин өндөр байдаг.  Ирээдүйн иргэнийг хүмүүжүүлж байгаа цаг нь учраас тэр хөдөлмөрийг өндрөөр үнэлдэг. Дунд, ахлах ангид хүүхэд өөрөө төлөвшөөд ирдэг учраас ажиллагаа нь арай хялбар. Бага ангийн суурийг нь муу тавьсан бол дунд, ахлах ангид орж ирээд сайжрах магадлал бага. -Багш нар маань их том арми. Энэ том арми дотор ёс суртахууны алдаа доголдол багагүй гарч байна. Багш нарын ёс суртахууныг дээшлүүлэх талаар ямар ажил хийдэг юм бэ? -40 мянган хүн дотор сайн ч хүн бий. Муу нь ч байгаа. Бүгдийг нь шилмэл батальеон шиг өөрчилнө гэвэл худлаа байх. Заах аргаа  өөрчилье гээд байгаа нь багш нарын соёл, харилцаанд нөлөөлж байгаа хэрэг. “Чи үүнийг хийгээрэй” гэдэг байсан бол “Чи юу гэж бодож байна” гээд харилцаад ирэхээрээ их, бага хэмжээгээр өөрчлөгдөнө гэж үзээд байгаа юм. Нэг жишээ татъя. 1 дүгээр сургуулийн багш ангийнхаа хөвгүүдийг даалгавраа хийгээгүй ирлээ гээд тэлээгээр шавхуурдаж байгаа дүрс бичлэг интернетэд өнгөрсөн жил тавигдсан. Хүүхэд зодох буруу. Тэр багшид сургууль нь арга хэмжээ авсан байсан. Гэтэл тэр багшийн их олон шавь над руу хандаж, “Миний багш юм байгаа юм. Би ч гэсэн шавхуурдуулж байсан. Гэхдээ би энэ хүнээс юм сурч гарсан юм” гэж байсан. Эцэг, эх, багш гурвуулаа бодох ёстой зүйл юм байна. Тэр багш хүүхдүүдээ гэрийн даалгавраа гурван удаа хийгээгүй болохоор нь ийм үйлдэл гаргасан байсан. Үүнээс харахад, дахиж гэрийн даалгавар хийхийг шаардахаа болино. Үгүй бол арга барилаа өөрчлөх хэрэг гараад байгаа юм. -Үүнтэй холбогдуулж асуухад, ерөнхий боловсролын хариуцлага алдсан захиралыг БСШУЯ болон сайд халдаг, сольдог эрх байдаггүй. Аймаг, сумын Засаг дарга нь томилдог . Уг нь манай улс холбооны улс биш, нэгдмэл төр захиргаатай улс шүү дээ? -Яамны харъяа цөөн тооны сургуулийн удирдлагыг сайд томилдог, хариуцлага тооцдог. Ховд аймгийн Булган сумын сургуулийн захирал хариуцлага алдсан. Олон хүүхэд хиамнаас хордож, хотоос нисдэг тэрэг явуулах хүртэл хүндрэл гарсан. Хиаманд ордог нитритийг давстай андуурсан. Захиралтай нь хариуцлага тооцох гэхээр эрх нь сумын даргад байдаг. Боловсролын хуулийн өөрчлөлтөд томилгоотой холбоотой хоёр зүйл байгаа. Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлыг хоёр бүрэн эрхийн хугацаанаас илүү томилохгүй байхаар тусгасан. Мөн аймгийн боловсролын газраас санал болгож, сумын боловсролын газраас томилдог больё гэсэн зүйлийг тусгаж байгаа. Сумын Засаг дарга томилохоор сайн ажилладаг захирлыг нэг сумаас нөгөө сум руу шилжүүлж, ажил сайжруулах хэрэгцээ шаардлага байж болно. Гэтэл сум нь ажилдаа сайн болохоор явуулахгүй. Нөгөө сум нь ч гэсэн өөр сумын хүн гээд хүлээж авахгүй. Хэтэрхий удах бол аливаа байгууллагад сөрөг нөлөөтэй байдаг учраас хоёр бүрэн эрхийн хугацаанаас хэтрүүлэхгүй байхаар төсөлд тусгаад байна. Сумын эрхэд халдлаа гэж нэлээд маргаан дэгдсэн. Боловсролын салбарын тавьж байгаа шаардлагыг харахгүй бол болохгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Bo yamnii said hun iim ym yarij boloh u neg huviin surguuliig reclamdaj ntr. Jiriin surguulig tugsuud ter btugai yavj bgaa huuhduud olon bgaa.Yalgaa n gevel ter amjiltand hurehdee Hobby-d zarsnaas hed dahin baga zardal gargasan bgaa daa gj
2012-09-03
Otgonbayar "Hobbi"-goos heden tugrug avchihaad surtalchilgaa hiigeed baigaa hun be.. turiin undur alban tushaaltan uuriin ner sureer huviin hevshiliig surtalchilj bolohgui gej meddeggui har maluu ..
2012-08-03
mongol:
ene setguulch nar mongol helnii durem yaagaad meddeggui baij yum bol yadaj huneer hyanuulj boldoggui yum bolov uu. title ni aldaatai l baih yum. zui ni: "Hobby tugsuud Harward-d tsaalintai oyutan bolson huuhed ch bii"
2012-06-30
Ё.Отгонбаяр:
Bi yamar kuukdee yavuulsan bishde, ta nar duugui l harj baildaa, huleej bai ehleed bi ger bulee uuriigoo jaahan uud n tataadhaya kkk
2012-05-21
Иргэн:
Оорийнхоо хуухдуудийг хамгийн унэтэй газар сургуульд явуулдаг вэ? Хаанаас энэ монгийг олж байна сайдаа? Унэхээр потенциал сайтай ирээдуйн монголыг аваад явахаар чадварлаг хуухдуудээ улсаас зардлыг гаргаад тэр том сургуулиуддаа явуулаач! Ямар ч чадваргуй олгархиудын хуухдууд улсаас хулгайлсан монгоороо дэлхийн том сургуулиудад сураад ч тогсож чадахгуй монголын нэр сурийг гутаахын нэмэр. Сингапур шиг толгойтой хуухдуудийг улсаас зардлын толж дэлхийн хамгийн том сургуулиудад явуулж ирээдуйн боловсон хучнээ бэлтгэж байна. Ийм эх орон ч байх естой шуу дээ малуудаа!
2012-05-04
Хобби энэ тэр яах вэ даргаа, Жирийн ардын хүүхэд сурдаг ЕБС уудаа өөд нь тат л даа.
2012-04-14
Zochin:
hey zarim humuus ymar aimar soylgui ym be joohn bolowson baiwal zger ym bishuu Nadad neg sanal bn denduu aimar bosgo undurtei ene ni zuw lduu ghde zuwhun unu tulburtei sain surguuluudiinhan zuwhun cambrigde geltguu buh surguuluudtaigaa haritsah hergtei gj bi bodoj bn said tanii ajiliig bid medeh guu ch tsaana chin zagiin horoololiin surguulin zarim huuhduud tolgoi hooson yu ch medehkuu huuhduud zunduu l bdag ed udahgui zger l niigemiin hog shaaruud l bolno gsen ug iluu sain ajlaa hiimeer bn ayguu bol ta bid nariin ene zahiag unshihkuu l bh gehdee unshaasai gj husej bn nuur tulj uulzhiimsan Uu bas bi tom bolood БСШУ nii said bolno gsen muuruudulteiii
2012-04-06
Ish chaavaas da:
ta nar ingesnees olimpiadad olon amjilt gargadag shildeg huuhduuddee iluu anhaaral taviach malnuudaa. Shine eringiihniig bi medehgui ch yamar ch l bsan hamgiin shildeg huuhduud chini olimpiadad urgelj medal avdag gaval huuhduud baidag. Ter huuhduudiig bi ene 3 surguuliin huuhduudees iluu mongoliin neree duursgaj chadna gej bodoj bna. Yamnii said ta tungaan bodooroi.
2012-03-15
ZOCHIN:
shuudad asuult uldeesen humuustei yagaad hariu ogohgui baigaa yum be? ajiliin tsag zav oldohgui interneted orj shuudad holbogdoj chadahgui uchir hed honogiin omno hed heden asuult uldeesen shuu dee,tuundee hariu avmaar bainaa
2012-03-14
yo yo iim hiimel yum yarihaa bolioch eee tengert bish gazart buugaad yariach eee
2012-03-14