Ё.Отгонбаяр: Барилддаггүй нэг дасгалжуулагч нөхөр улс төрд яваад баймааргүй байна

img

"Shuud.mn" сайтын энэ удаагийн "Шууд чат" буланд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр оролцсон юм. Түүнтэй хэрхэн чаталсныг бүрэн эхээр нь хүргэж байна. -Facebook-ын “Cambridge Mongolia” гэсэн фэн хуудсанд 3700 гаруй хүн нэгдсэн мэдээ байна. Дэлхийн монгол хүнийг бэлтгэж байгаа тухай , боловсролын тогтолцооны шилжилтийн талаар сурагчид, эцэг эхчүүд, багш нар бие биенээсаа асууж, мэдсэн сонссоноо хуваалцаж байгаа юм байна. Сурагчид яаж элсэх вэ гэж асууж байхад нэг аав “сонгуулийн дараа бодлого нь өөрчлөгдчихгүй юу, ахмад багш “Монголоо алдсан хүмүүүс гарцгаах уу гэж гэсэн байх жишээтэй. Танай яамны харъяа зурагтаар гардаг тэр гоё сургуулиуд одоо төлбөргүй ч дараа нь мөнгө нэхэхгүй гэсэн ямар баталгаа байгаа тухай хамгийн олон асуусан байна лээ. -Кэмбрижийн их сургуулиас сургалтын хөтөлбөрт шаардлага тавихаас гадна орчинд нь өндөр шаардлага тавьдаг. Хэрвээ бид энэ олон улсын стандартад бүрэн шилжиж, Монголд Кэмбрижийн гэрчилгээ авдаг больё гэвэл сургуулийн байр, сургалтын орчин, лаборатори гэх мэт зүйлийн стандартыг заавал биелүүлэх ёстой. Тухайлбал, нэг хүүхдийн ангид, лабораторид, биеийн тамирын зааланд ногдох метр квадратын хэмжээ  зайлшгүй мөрдөнө. Бид 2008 онд Засгийн газар байгуулагдснаас хойш 50 гаруй шинэ хичээлийн байр барьсан. Хэрэв бид хуучин стандартаар барьсан бол арай олныг  40-ийг барих байсан.  Бага зэрэг төсвийн ялгаа бий. Цаашид шинэ стандартаараа барих чиглэл барьж байна. -Нүдэнд харагдаж байгаа орчин үеийн сургуулийг дараа нь төлбөртэй болчих вий “Нөгөө чи хэний хүүхэд вэ гэж асуухгүй, чи ямар сурдаг хүүхэд вэ” гэж асуух, эцэг эхийнх нь төлбөрийн чадвараас хамаарахгүй сургах гол шударга тал нь баталгаатай юу л гэж хүмүүс их асуугаад байна. -Монгол Улсын Үндсэн хуулиар суурь боловсрол үнэ төлбөргүй байх ёстой. Суралцагч суурь боловсролоо эзэмшээд нэмэлт Кэмбрижийн  шалгалтыг өгнө гэвэл төлбөрийн асуудал гарна. Сургалтын төлбөр биш шалгалтын төлбөр. Одоогийн байдлаар бидний тооцоолж байгаагаар жилд 500 орчим ам.долларын асуудал үүснэ. -Танай яамны харъяанд Молон улсын лаборатори гурван сургууль ажиллаж байгаа. Үндэсний лаборатори 30 сургууль байгуулагдах гэж байгаа. Эдгээр сургуулиуд бүгд үнэ төлбөргүйгээр улсаас хүүхдүүдэд суурь боловсрол олгох уу? -Шалгалт өгвөл л төлбөрөө төлнө. Өөр ямар нэгэн төлбөр байхгүй. -Facebook дээр хамгийн ихээр ярьж  байгаа зүйл нь Монголын одоогийн мөрдөгдөж байгаа хөтөлбөрийн хажуугаар заавал гадаадын стандарт хөтөлбөр стандарт нэвтрүүлэх нь хэр оновчтой юм бэ? Монгол хүүхдийг  оюун санаа, соёл, боловсролын хувьд харь ондоо болгох гэж зүтгээд байгаа нь ямар учиртай вэ гэсэн хардлага ч байгаа юм биш үү? -Боловсрол дэлхий нийтээрээ нэгдмэл болж буй зүйл. Одоо манайд үйл ажиллагаа явуулж байгаа Үндэсний лабаратори сургуульд хими, математик, биологи, англи хэлний хичээлийг шинэ стандартад шилжүүлж байна. Англи математик, монгол математик гэж байхгүй. Зимбабве математик, япон математик гэж байхгүй. Харин монголтойгоо холбоотой стандартаа бид өөрсдөө боловсруулна. Монголын түүх, монгол хэл, газар зүй зэрэг хичээлийн стандартаа бид өөрсдөө боловсруулах юм. Үүнийг Кэмбрижийн их сургууль хийж өгөхгүй. Кэмбриж гэдэг нэрнээс нь болж шууд англи стандартыг авч ирээд хуулах гээд байна гэсэн ташаа ойлголт яваад байна. Энэ бол дэлхийн 132 оронд хэрэглэж байгаа олон улсын стандарт. Английнх биш олон улсын стандарт. Дэлхийн 4000 гаруй их, дээд сургууль хүлээн зөвшөөрсөн зүйл л дээ. Та Монголд ерөнхий боловсролын сургууль төгсөөд Америк, Канадын аль нэг их сургуульд оръё гэхэд “Танай монголын сургуульд 12 жил ямар хичээл заадаг юм бэ” гээд эхэлнэ. Тэгээд дахиад л англи хэл, математик, физикийн шалгалт авна. Энэ бол нэг ёсондоо дэлхий дахинд Монголын боловсрол хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гэсэн үг. Хэрвээ бид 2017 оны шилжилтээ хийж чадвал манай гэрчилгээн дээр Монгол Улсын суурь боловсролын гэрчилгээ гэж олгогдоод үүний доод талд Кэмбрижийн олон улсын шалгалтад тэнцэв гэж дарагдана. Энэ тохиолдолд та магадгүй хүссэн сургуульдаа орохын тулд зөвхөн англи хэлний шалгалт л өгнө. Таны сертифкатын дүнг шууд сургууль нь хүлээж авч, танайд юу заадаг вэ гэсэн зүйлүүд байхгүй болно. -Монголдоо эзэмшсэн ерөнхий боловсрол  дэлхийд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг үү? -Тийм. Дэлхийн 4000 гаруй их дээд сургуульд элсэх эрх нээгдэнэ. -Сайд бол улс төрийн албан тушаал. Дөрвөн жил болоод солигдож өөрчлөгдөж байдаг ажил. Сайд нь өөрчлөгдөхөөр бодлого нь өөрчлөгдөх нь ч бий. Кэмбрижийн хөтөлбөр нэвтрүүлэх ажил сайд нь хэн байхаас хамаарахгүй, тогтвортой үргэлжилнэ гэсэн баталгаа бий юу? -Ямар ч хүн сайд болсон өөрийн улсын боловсролын тогтолцоог олон улсад хүлээн зөвшөөрүүлэх ажлыг зогсоохгүй байх. Энэ процессыг баталгаажуулахын тулд Засгийн газрын хөтөлбөр батлагдаж, 2014 он гэхэд улс орон даяараа шилжинэ гээд заачихсан. Азийн хөгжлийн банк системийн үнэлгээ хийсэн. Судалгаагаар биднийг энэ шилжилтийг хийх нь зүйтэй гэж үзсэн. Үүний дагуу өнгөрсөн оноос Азийн хөгжлийн банк манай боловсролын салбарт үзүүлдэг тусламжаа Кэмбрижийн шилжилтэд зориулж эхэлсэн. Шүүмжилж байгаа зүйл нь энэ систем танай улсад харьцангуй үнэтэй тусна гэсэн. Учир нь өмнө нь манай өөрсдийн мэргэжилтнүүд сууж байгаад хичээлийн хөтөлбөр хийдэг байсан бол одоо Кэмбрижийн их сургуулийн багш нар ирж хамт боловсруулж байна. Ингэхээр үнэлгээ нь өндөр болно. Гэхдээ малд мөнгө өгч болоод байгаа юм чинь боловсролдоо, хүүхдүүддээ, ирээдүйдээ мөнгө зарцуулж болох байлгүй гэж үзэж байгаа. -БСШУЯ-ны харъяа олон улсын лаборатори “Шинэ эрэн”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” гэсэн гурван сургууль ажиллаж байна. Яамны харъяа олон улсын лаборатори гэдэг нь ямар учиртай вэ?  Яагаад Монголд гурав байгаа юм бэ? -Олон улсын лаборатори сургууль гэхээр хүмүүс буруу ойлголт аваад байдаг юм. Үндэсний лаборатори сургууль гэдэг монгол хэлээр хичээллэж байгаа хөтөлбөрүүдийг Кэмбрижийн стандартад шилжүүлээд үүнийгээ бусад сургууль, багш нартаа зааж байна. Ингэхдээ бусад сургуулийн багш нарыг авч ирж шинэ стандартад бэлтгэн мэргэжлийг нь дээшлүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, Архангай аймгийн нэг сургуулийг Үндэсний лаборатори сургуулиар сонгон авсан байлаа гэхэд тэнд бусад сургуулийн багш нар  ирж, шинэ заах аргаас  сурах юм. Ингэж суралцсан багш нар 2014 он гэхэд өөрийнхөө сурагчдад шинэ аргаараа хичээлээ зааж эхэлнэ. Олон Улсын лаборатори сургууль нь үндэсний хөтөлбөрөө хүүхдэд заагаад дээрээс нь Кэмбрижийн хөтөлбөрөөр нэмэлт хичээл орно. Төгсөгчид нь  үндэсний болоод Кэмбрижийн гэсэн хоёр гэрчилгээ гардана. Харин гурван лаборатори сургууль байгуулж байгаагийн шалтгаан нь манайд хос хэлний боловсрол шаардлагатай байна гэдэг нь хувийн хэвшлийнхнээс харагдаж байна. Хувийн сургуулиуд жилд 7-18 мянган ам.долларын төлбөр авч олгож байгаа боловсрол. Харин авъяастай, чадвартай хэрнээ мөнгөгүй хүүхдүүдийг яах вэ. Хүүхдийн чадал нь хүрч байвал үнэтэй хэдий ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсролыг төрийн сургуульд үнэ төлбөргүйгээр эзэмших боломж нээж байна. Хувийн сургуулиудын үнэтэй олгож байгаа боловсролыг өөрийн толгойгоор олж аваад цаашаа нэртэй их дээд сургуульд элсэж  сайн мэргэжил, сайн боловсрол эзэмших  боломжийг бодитой бүрдүүлэх зорилготой. Миний мөрөөдөл бол 30 жилийн дараа Монгол Улс тэр чигтээ энэ боловсролын систем рүү шилжих. Одооноос эхний сургуулиудыг байгуулж, зохицуулалтыг нь төр хийж чадаж байна гэдгийг харуулах хэрэгтэй. Сингапур улс өнөөдөр яг энэ тогтолцоотой.  Өнөөдөр Сингапурын их, дээд сургуульд орох нь Америкийнхаас хэцүү болоод байна. Сингапурт их, дээд сургуульд орж чадаагүй нь  Америк, Англи, Австралид очдог болж байна.  Ийм үнэ цэнэтэй боловсролын тогтолцоотой болох юмсан гэж зорьж байна. Үүнийг эсэргүүцээд байгаа хүмүүсийг би гайхаад байгаа юм. Мөнгөтэй эцэг, эхчүүд бидний нүдэн дээр Сингапурт хүүхдээ аваачаад сургаад байна. Мөнгөгүй байгаа нь хүүхдийн буруу биш. Сайхан хувь заяагаа өөрсдөө сонгож, эзэн нь болох нь мөрөөдөл хүүхэд бүрт бий. -Монголд ч гэсэн их төлбөр төлөөд сургаад байна. Гэхдээ хүүхдийн хичээл зүтгэлээс илүү эцэг эхийнх түрийвчний хэмжээ гол зүйл болчихоод байгаа шүү дээ. -Тийм. Мөнгөтэй чадвартай нь  хожоод, ашиг орлого багатай айлын хүүхэд хохироод байна. Энэ нийгэм хаа ч зөвшөөрөгдөх чанартай  боловсрол  хэрэгтэй гэж үзэж байгаа  учраас асар их мөнгө төлөөд байна. Мөнгөгүй хэсэгт нь энэ бололцоог олгоё гэсэн л бодлого. -БСШУЯ-ны харъяа олон улсын лаборатори гурван сургуульд эцэг, эхийн төлбөрийн чадвараас үл хамаараад элсэлтийн шударга шалгалтаар хэний ч хүүхэд байхаас үл хамаараад сурч байгаа гэж ойлгож болох уу? -Боловсролын үнэлгээний төвөөр дамжуулаад их, дээд сургуулийнх шиг  элсэлтийн шалгалт авч байна. Хүүхдийн нэрээр биш хувийн дугаараар нь авсан оноогоор нь жагсаагаад оруулж байгаа. Хэний хүүхэд байх нь хамаагүй чадвартай л байвал орж байгаа. Эхнээсээ арын хаалга онгойгоод байвал туршилт өөрөө нурна. Өнөөдрийн найз нөхрийн харилцаа, танил талын асуудал биш. Монгол Улсын боловсролыг дараагийн 30 жилд чирж явах том онгоцоо бүтээж байснаа нэг хулхи эрэг, нэг хуурамч боолт оруулчихвал хөлөг живэх аюултай яг адил. -Олон улсын лаборатори сургууль гурав байгаа юм байна. Үндэсний лаборатори сургууль хэд байгаа юм бэ? -Гуч. Аймаг тус бүри нэг, Улаанбаатарт ес. -Бүгд сонгогдоод сургалтаа явуулж байгаа хэрэг үү? -Сонгогдоод сургалтаа явуулаад эхэлсэн. Бүх сургагч багш нарыг нь мэргэжил дээшлүүлсэн. Мэргэжил дээшлүүлсэн багш нар  энэ сарын 22-ноос бусаддаа хичээлээ заана. Өөрөөр хэлбэл, тэд нарыгаа сургахын тулд бид эхлээд сургалтынхаа хөтөлбөрийг шинэчилнэ. Энэ хөтөлбөрийнхөө дагуу 40 сургагч багшид Кэмбрижийнхэн хичээл заасан. Дөчин багш 280 мэргэжил нэгтнээ сургана. Шинэ хичээлийн жилд энэ 280 багш ахиад бусаддаа сургана. Ийм шаталсан хэлбэрээр багш нараа эхлээд сургана. -Үндэсний лаборатори 30 сургуульд орохын тулд мөн л элсэлтийн шалгалт өгөх үү. Эсвэл засаг захиргааны харъяаллаараа элсэх үү? -Сургуулиудад нарийн тодорхой шалгуур тавьж байж, үндэсний лаборатори сургуулиар сонгож авч байгаа. Аймаг, дүүрэг нь менежментийн шинэ арга туршлага хүлээж авах сонирхолтой эсэх, сургуулийн амжилт, сурлагын дундаж дүн зэргийг харгалзан сонгож байна.  Тэгэхгүй бол намайг панаалдаж байгаад нэг муухан сургууль тэр ангилалд орчихвол бусдыгаа хойш нь чангаана.  Лаборатори сургуулийн сурагчдын амжилтаас шинэ стандартад хүрэх эсэх нь шууд хамаарна. Аймаг, дүүрэг бүрт  нэг ийм сургууль байгаа тул энэ сургуульд сурахыг хүссэн хүүхэд бүр харъяаллын дагуу суралцах боломжтой. -Кэмбрижийн стандарт гэхээр манайхан одоо байгаа сургалтын хөтөлбөрөөс тэс өөр зүйл гэж ойлгох ойлголтын зөрүү байгаа. Та үүнийг тайлбарлаач? -Бид манай одоогийн хөтөлбөр, Кэмбрижийн хөтөлбөрөөр явж байгаа 10 дугаар ангийн математикийн хичээлийг харьцуулж үзэхэд, 90 хувь нь адилхан байсан. Тиймээс багшид нэг их өөрчлөгдөөд байх зүйл байхгүй. Зөвхөн заах арга л өөрчлөгдөнө. Үүн дээр 10 хувийн агуулга нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, манайд үздэггүй Кэмбрижийн хөтөлбөрт үздэг 10 хувь л байгаа. Харин бид хичээлийн үзэж, судлах цагуудыг өөрчлөхөөс өөр аргагүй юм билээ. Тухайлбал, Кэмбрижийн хөтөлбөрийн химийн хичээл  арай илүү олон цаг, агуулга ихтэй. Химийн хичээлийн хувьд манай одоогийнхоос 20 хувийн зөрүүтэй байгаа. Бид зөрүү хорин хувийг шингээхийн тулд жилийг нь урагшлуулж үзэх шаардлагатай болж байна. Ийм байдлаар хамгийн түрүүнд жилийг нь урагшлуулж үзэх шаардлагатай хичээл бол мэдээж англи хэл. Одоо бол бид англи хэлийг үзсэн үзээгүй хоёрын хооронд л төгсгөж байна. Кэмбрижийн стандартаар бол аравдугаар анги төгсөж байгаа хүүхэд англи хэлний ийм мэдлэгтэй байна гэсэн шаардлага тавина. Энэ шаардлагын дагуу үзнэ. Ашиглах мэдлэг,  хоосон цээжлэх хоёрын аль нь дээр вэ -Заах арга нь ялгаатай гэж байна. Юугаагаа ялгаатай юм бэ. Бас үнэлгээ нь өөр байх уу? Үүнийг энгийнээр тайлбарлахгүй юу. -Би өөрөө нийгмийн ухааны хүн учраас түүхийн жишээ татъя. Тухайлбал, манай сургуульд дэлхийн нэгдүгээр дайныг хэн эхлүүлсэн бэ гэдэг асуултад бүх сурагчид автоматаар Герман гэж хариулна. Гэтэл энэ стандартаар заахаар германууд бол оросууд эхэлсэн гэж үздэг, оросууд сербүүд, сербүүд  нь болохоор француудаас болсон гэдэг гээд тав, зургаан хувилбар өгчихнө. Ингээд эцэст нь “Чи юу гэж бодож байна” гэдэг. Ингэхээр хүүхэд миний бодлоор тэр эхэлсэн юм байна гэсэн дүгнэлт хийх хэрэгтэй болно. Магадгүй тэр асуултад зөв хариулт байхгүй байж болно. Монголын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа хүүхэд дэлхийн I дайныг яг хэн эхэлсэнийг олж тогтоох тийм ч чухал биш байж магадгүй. Харин аргачлал нь өөрөөр нь дүгнэлт хийлгэж байгаагаар л чухал байгаа юм. Би бол автоматаар шууд Герман гэж хариулна. Яагаад гэвэл намайг суралцаж байхад Герман гээд заачихсан. Үүнийг яг үнэн юм уу гэж хэн ч асуудаггүй. Асуувал аягүй бол багш нь ч хариулж мэдэхгүй. Бид ийм байдлаар боловсрол олгоод байгаа. Тиймээс Камберижийн их сургуулийнхан “Танай хамгийн том дутагдал бол мэдлэгийг өгөхөд төвлөрсөн хэрнээ хэрхэн эзэмшиж байгааг нь сонирхохгүй байна” гэж байсан. Манай энэ заах аргын талаар нэг онигоо байдаг шүү дээ. “Нэг сурагч нь найз даа “Манай багш гэж лаг худалч хүн байна. Өчигдөрхөн л хоёр дээр хоёрыг нэмээд дөрөв гээд байсан. Тэгсэн өнөөдөр нэг дээр нэмэх нь гурав тэнцүү дөрөв гэж авч байна” гэдэг шиг бид өнөөдөр зүгээр цээжлүүлээд яваад байгаа. Гэтэл хүүхэд өөрөө оролцдог, боддог байх хэрэгтэй байна. Кэмбрижийн хөтөлбөрөөр зарим хичээлийг хүүхдээр хүүхдэд нь заалгадаг. Заримдаа сурагчид насанд хүрсэн хүний тайлбарласнаас илүү амраар бусаддаа ойлгуулж чаддаг. Сэтгэхүй нь шал өөр байгаа. Хүүхэд бусаддаа хичээл заана гэхээр маш сайн бэлддэг. Ингэж хүүхдийн оролцоог нэмэгдүүлдэг. -Өөр ямар ахиц гарч байгаа вэ. Тухайлбал, нийгмийн гишүүн болж, өөрийн үзэл бодолтой, өөрийгөө илэрхийлэх, үнэлэлт дүгнэлт хийх зэрэг тал дээр ялгаа анзаарагдаж байна уу? -Манайх сургалтын философийн хувьд 2005 оноос стандартдаа оруулсан. Бид шавь төвтэй сургалт гээд яриад байдаг шүү дээ. Гэхдээ багш бэлтгэж байгаа сургууль маань хуучин ЗХУ-ын багш дээр төвлөрсөн сургалтын технологио хэвээр хадгалаад байгаа учир хүн бүрийн үзэмжээр шийдэгдэж байсан. Одоо бид үүнийг зогсооё гэж байна. Тэнд ийм өөрчлөлтийг хийгээд олон жил болж байгаа сургуулийн аргачлалыг хэрэглэе гэж байна. Кэмбрижийн их сургуулийнхан манайхыг ирж судлаж үзсэний дараа бид танай системийг авъя гэсэн саналыг тавихад хамгийн түрүүнд  “Танайд маш их мэдлэгийн цуглуулга болсон хүүхэд хэрэгтэй юм уу, эсвэл байгаа мэдлэгээ зөв ашиглаад амьдралдаа хэрэглэдэг хүүхэд хэрэгтэй юу” гэсэн. Танайх хүүхдийг хичээлийн агуулгаар их дарах юм. Нөгөө хүүхэд нь эхний агуулгаа цээжилж амжаагүй байхад дараа дараагийнхыг нь оруулж ирээд ачааллаад байна. Хоёрдугаарт, хүүхдийн танин мэдэхүйн хамгийн хэрэгтэй цаг буюу бага ангид байхад нь маш их хүнд агуулгаар хичээл зааж байна. Бага ангийн хүүхдэд их мэдээлэл өгөх нь чухал биш. Харин өгсөн мэдээллийг хэрхэн ашиглах, суралцах арга барил суулгах нь чухал. Анги дэвших тусам хүүхэд бойжилтоороо ачаалал даадаг болно. Тэр үед нь ачаалалыг нь нэмэх ёстой. Гэтэл манай бага ангийн сурагчид Кэмбрижийн системээр сурч байгаа хүүхдээс хамаагүй илүү байснаа дундаас дээшлээд ирэхээрээ хоцроод явчихдаг. Тэдний үзэж байгаагаар үүний хамгийн сул тал нь хүүхэд мэдлэгээ цээжлээд хуримтлуулаад сурч байгаа болохоос түүнийгээ ашигладаггүй. Их, дээд сургуульд орохоороо баахан лекц бичиж, тэмдэглэсэн хүн  болохоос биш энэ мэдлэгээ ажил дээр гараад ингэж ашиглах ойлголт бага. -Үнэлгээний хувьд ямар ойлголт байна вэ. Биднийхээр бол нэг хэсэг урд талын ширээнд суудаг хэдэн хүүхэд багаасаа л нийгмийн шалгарсан манлайлагч болох нь гарцаагүй тодорчихдог. Гэтэл арын ширээнд нийгмийн хог, шаар болох нь тодорхой болсон хэдэн нөхөр яваад байдаг. Дүнгийн үнэлгээ гэдэг маань багшийн үзэмжээр шийдэгдэж, зарим тохиолдолд бараг шийтгэл болж хувирдаг. Өнөөдөр зарим тохиолдолд тухайн сургууль, багш өөрийн ажлаа муугаар үнэлүүлэхгүй нь тулд бага, дунд боловсролоо эзэмших гол гол ангиуд дээрээ бүгд онц сураад эхэлдэг тал ажиглагдаад байна уу? -Үнэлгээний асуудлыг олон улсын тогтолцоонд нь тохируулж шинэчилье гэдэг зүйл энэ хичээлийн жилийн төгсгөлөөс эхэлнэ. Энэ нь судалгааны ажлаа эхлэх гэж байгаа гэсэн үг л дээ. Бидний үеийнхэн бол онц, сайн, дунд, муу гээд дүнгээ ангилаад сурчихсан. Таны хэлж байгаа асуудлууд манай сургуулиудад гардаг. Кэмбрижийн хөтөлбөр хүүхэд бүр адилгүй гэдэг бодлого барьдаг. Магадгүй тооны хичээлдээ муу хүүхэд байж болно. Гэхдээ тэр хүүхэд уран зургийн хичээлдээ сайн байж болно. Хүүхдийг 13-14 насных нь үед ийм онцлогоор нь ялгаж эхэлдэг. Бид энэ систем рүү ороход арай эрт байна. Одоогоор бид үнэндээ сургалтын нэгдмэл хөтөлбөр ч байхгүйгээр цохиж яваа. Нэг стандарттай. Үүнийгээ багш нар нь харж хөтөлбөрөө боловсруулдаг. Энэ тохиолдолд Ховд аймгийн багшийн хийж байгаа хөтөлбөр Улаанбаатар хотын I сургуулийн багшийн хөтөлбөрөөс ялгаатай байна. Бид Кэмбрижийн стандартыг нэвтрүүлснээр Ховд аймагт ч, Улаанбаатар ч нэг адил хөтөлбөртэй болно. Дараагийн бидний хийх алхам нь хүүхдүүдээ авъяасаар нь ялгах асуудал руу орно. Үүнийг үнэлгээний системдээ тусгаж өгөх юм. Үлгэрлэж хэлбэл, зураг зурах сонирхолтой хэрнээ хими, физикт сонирхолгүй хүүхэд байж болно. Тийм авъяастай хүүхдүүдэд байгалийн шинжлэх ухааны нэгдсэн хичээл оруулаад зургийн гүнзгийрүүлсэн хичээл оруулдаг. Энэ тогтолцоо руу аажимдаа шилжих юм. -Одоо олон улсын лаборатори сургуульд орох хүсэлтэй хүүхэд эцэг, эхтэйгээ зөвлөлдөж байгаад эзэмших мэргэжил, дур сонирхолдоо тааруулаад 11 хичээлээс зургаагаас дооошгүйг нь сонгож байна гэж байна. Тухайлбал, сэтгүүлч болохыг хүсэж байгаа хүүхэд түүх, уран зохиол, инженер болох нь математик, физикээ илүү түлхүү сонгон суралцаж байна гэсэн үг үү? -Ахлах ангидаа руугаа заавал сонгон суралцана. Тухайлбал, манай физикийн хичээлийн агуулга муудсантай холбоотойгоор хүүхдүүд маань оросын их, дээд сургуульд тэнцэхээ больсон. Энэ нь нэг хэсэг тодорхой тооны сургуулиудад байгалийн шинжлэх ухааны нэгдмэл хичээлүүд оруулна гэснээс үүдэн тэр сургуулиудад суралцаж байсан хүүхдүүд физикийн талаар маш ерөнхий ойлголттой болсон. Бид ингэж хүүхдийн сонголтыг уландаа гишгэлж болохгүй. Инженер болъё гээд байхад сургууль дээр нь физик заахгүй байж болохгүй. -Эртнээс мэргэжлээ сонгож, өөрийгөө бэлтгэнэ гэсэн үг байх нь? -Хүүхдийн онцлогт тохирсон сургалт явуулна гэсэн үг. -Манай одоогийн энэ системээр явахад үндэсний цөөнх хэсэг маань боловсролын үзүүлэлтээрээ доогуур яваад байдаг. Үндэснийхээ хэл дээр сургалт явагдаж байхад ийм байхад дахиад гадны энэ системийг тэнд нутагшуулах боломж бий юу? -Тогтолцооны хамгийн бэрхшээлтэй асуудал нь монгол хэл болж хувираад байгаа юм. -Дахиад англи хэл дээр хичээл яваад ирэхээр хүүхэд хүлээж авч чадах уу? -Бид Баян-Өлгийд Засгийн газрын тусгай тогтоол гаргаж, казах хэлний сектор гэж тусад нь байгуулна. Гэхдээ бага ангид нь Монгол Улсын иргэнд олгогдсон эрхийнх нь дагуу өөрийнх нь унаган хэл казах хэлээр хичээлээ заана. Дунд, ахлах ангиас эхлээд хичээлийг аажимдаа монгол хэл рүү шилжүүлээд сургууль төгсөж гарахдаа тэр хүүхэд яг бусад хүүхдүүдийнхээ адил элсэлтийн ерөнхий шалгалт өгөх чадвартай болох ёстой гэсэн бодлого барьж байна. Баян-Өлгий аймаг жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын үзүүлэлтээр хойгуур яваад байдаг. Үүний үндсэн шалтгаан нь хүүхдэд казах хэлээр хичээл заасан хэрнээ шалгалтаа монголоор авчихдаг, сайн дүн үзүүлэх боломж багатай. байна. Баян-Өлгий аймагт зориулан тусгайлсан хөтөлбөр гаргах шаардлага бий. Баян-Өлгий аймагт II сургууль лаборатори сургуулиар сонгогдсон. Энэ Үндэсний лаборатори сургууль шинэ хөтөлбөрийг нэвтрүүлээд үүн дээрээ яаж өөрчлөлт хийх вэ гэдэг асуудалтай байгаа. Олон улсын хөтөлбөрийн давуу тал, шинэ боломжийг олж харсан эцэг эхчүүд, хүүхдүүд ч яаж элсэх вэ, хэзээ шалгалт авахыг сонирхож байна. -Хамгийн эхний лаборатори сургуульд бид есдүгээр ангиас хүүхдүүдээ авсан. Учир нь бидэнд багш нарын нөөц бага байна. Багш хичээлээ монгол, англи хэлээр хичээлээ заана.  Хоёр хэлээр хичээл заах багш нарынхаа нөөцийг бэлтгэх ажил явагдаж байна. Одоогоор бол тэргүүний гэж үзэж байгаа багш нарынхаа хэлний төвшинг шалгаж үзэж авсан. “Монгол тэмүүлэл” сургууль есдүгээр ангиас элсэлт авч байгаа. Нөгөө хоёр нь  долдугаар ангиас эхлэн элсүүлж байна.  Олон улсын лабортори  сургуульд элсэх анги доошилсоор  ангийг 4 дүгээр ангийнхан орж эхэлнэ. -Энэ жил хэзээ, ямар хичээлээр шалгалт авах вэ? -Наймдугаар сард шалгалтаа авна. Англи хэл, монгол хэл, математикийн хичээлээр авна. Лаборатори сургуулиуд нэмж өөр хичээлүүдээр авъя гэсэн. Энэ жилийн хувьд долдугаар ангиас авахаар төлөвлөж байна. Багшийн нөөцөө харж байж энэ асуудлыг шийднэ. -Олон улсын лаборатори сургуульд сурч байгаа хүүхдүүд олон улсын шалгалт өгч байгаа юу. Анхдагч хүүхдүүдэд ямар илүү үүрэг ногдож байгаа вэ? -Монгол Улс маань одоогоор энэ стандартад тэнцээгүй байгаа учраас шалгалт өгөөгүй. Манай улс  тэнцэх үү, үгүй юу гэдгийг анхдагч сурагчдын  хичээл зүтгэл, авъяас чадвар  шийднэ. Ирэх 6 дугаар сард сард олон улсын хөтөлбөрийн хичээлээр шалгалтаа өгнө. Дүн нь ирэх есдүгээр сард гарна. Хүүхдүүд тэнцвэл Монгол Улс анх удаа Кэмбрижийн их сургуулийн сүлжээнд төрийн өмчийн сургуулиа бүртгүүлнэ. Одоогийн энэ шалтгалтаар гадаадын мэргэжлийн сургуульд орох бүрэн боломжтой. Дээрээс нь гадаадын их, дээд сургуулиудын бэлтгэл сургуульд орох боломжтой. Дараагийн шалгалтаа өгвөл шууд их, дээд сургуульдаа орох боломжтой болно гэж тооцно доо. -Манайх хэзээ улс орон даяараа боловсролоо дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлж чадах вэ? -2014-2015 онд улс орон даяараа бид үндэснийхээ хөтөлбөрийг нэвтэрүүлж эхэлнэ. 2017-2018 оны хичээлийн жилд Кембрижийн их сургуулиас улсын хэмжээнд энэ систем рүү шилжиж чадаж уу гэсэн үнэлгээ хийгдэнэ. Энэ үнэлгээ хийгдэж, тэнцсэн тохиолдолд Монгол Улсын ерөнхий боловсролын гэрчилгээ нь Кэмбрижийн IJS-ийн шалгалттай дүйнэ гэсэн бичиг хэрэглэх эрхтэй болно. -Кэмбрижийн стандартыг Монголд нэвтрүүлье гэж хичээх болсон хувь хүний шалтгаан юу байна. Энэ стандартыг Монголд нэвтрүүлэх ёстой гэсэн итгэл үнэмшил хэзээ яагаад төрөв? Намын ажил хийж байхад, гадаад харилцаанд ажиллаж байхдаа ч  сургууль соёлд хүүхэд их оруулдаг байсан. Энэтхэгт анх очиж байхад, надаас гадна нэг л монгол оюутан байсан. Намайг ажлаа өгч байхад оюутны тоо 150 хол давсан байсан. Хүүхэд сургуульд оруулахад хамгийн бэрхшээлтэй. Бүртгүүлэх гэхээр энэ хүүхдийг чинь Монголын их сургуулийн хоёрдугаар курс төгссөний дараа нь авна гэдэг. Учир нь танайх 10 жилийн системтэй учраас дахин хоёр жил сурга гэдэг байсан. Тэр үеэс эхлээд л үүнийг яаж шийдэх ёстой юм бол гэж байнга боддог байсан. Дараа нь бид 12 жилийн тогтолцоо руу шилжинэ гээд зургаан настай хүүхдүүдийг сургуульд сургаж эхэлсэн. Энэ нь жилээрээ бид тэнцдэг боллоо гэсэн үг. Одоо агуулгаар нь тэнцүүлэх шаардлагатай болж байна. Дэлхийн 8000 орчим их сургуульд нэг бүрчлэн очиж, монгол хүүхэд ирэхэд нь бүртгэж аваарай гэсэн тохироо хийж зөвшөөршүүлнэ гэдэг бүтэшгүй зүйл. Тиймээс дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг аль нэг тогтолцоог авч энэ асуудлаа шийдье гэсэн юм. Хамгийн удаан өөрчлөгддөг салбарын нэг нь боловсрол. 1990 оноос хойш манай нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, бид  нэг их мундаг олон улсын стандарт руу явна гэж зарласан. Тэгсэн хэрнээ стандартаа 2005 онд буюу 15 жилийн дараа баталсан. Энэ 15 жилийн хугацаанд шинэ стандарт, тогтолцоо гэж юу байдаг талаархи үзэл баримтлалыг судалсан. Гэтэл энэ хугацаанд бүхэл бүтэн үе хуучин стандартаараа сургуулиа төгсчихлөө. Дугуйг дахин зохион бүтээх хэрэггүй гэдэгтэй адилаар бид шинээр бүтээлгүй боловсролынхоо тогтолцоог олон улсынхаа стандартад нийцүүлэх ёстой. Монгол хүн дэлхийн хаана ч ажиллаж, амьдарч болох үе ирчихлээ. Манайд гадаад дотоодын хүмүүс ирээд ажиллахад манай хүүхдүүд өөрсдөө тэднээс илүү мундаг байх ёстой. Тэднээс илүү өрсөлдөх чадвартай байх ёстой. Тиймээс сайд болсноосоо эхлээд энэ асуудлыг хөөцөлдөж эхэлсэн. Манайд жижиг улсын зовлон байна. Судалгааны бааз их тааруу. Тухайлбал, би Орост боловсрол эзэмшсэн. Оросын боловсролыг мундаг гэж бодчихоод түүгээрээ зүтгээд байвал утгагүй. Олон улсад зөвшөөрөгдөх  тал руу нь явъя гэж хувь хүнийхээ үүднээс зүтгэсэн юм. Ерөнхий сайд Кэмбрижийн их сургуультай манай улс хамтран ажиллахаар гарын үсэг зурах үеэр “XX зуунд бид орчин цагийн боловсролыг Монголд ЗХУ-аас хуулж бий болгосон. Мэдээж алдаа, оноо байсан байж таарна. Гэхдээ бид асар том үсрэлт хийсэн. Харин энэ бол XXI зуунд хийж байгаа бидний асар том үсрэлт юм шүү” гэж хэлсэн. Би үүнтэй санал нэг байдаг. Ийм том өөрчлөлтийг хийж чадвал Монгол Улсынхаа хөгжлийг ихээхэн хэмжээгээр урагшлуулж чадна гэж бодож байгаа. “Хобби”-г төгсөөд Харвардад цалинтай оюутан болсон ч хүүхэд байна -Одоогийн Ерөнхий сайд, сайд хийж байгаа хүмүүс маань социализмын үед үнэ төлбөргүйгээр боловсрол олсон хүмүүс. Социалист лагерийнхаа хамгийн сайн гэсэн сургуулиудыг улсын зардлаар төгссөн. Хэний хүүхэд вэ гэж асуугаагүй. Харин өнөөдөр аав ээж чинь мөнгөтэй юу л гэж асууж байна. Түрүүлж төрсөн нь хожоод, хоцорсон нь хохироод ч байгаа юм шиг  -Одоогоос хоёр жилийн өмнө би Улаанбаатар хотын шилдэг хүүхдүүдтэй хамт нэгэн телевизийн нэвтрүүлэгт орсон юм. Спорт, урлаг, сурлагагаараа тэргүүлсэн хүүхдүүд байсан. Тэдний дотроос нэг буржгар үстэй банди надаас “Ахаа бид математикийн олимпиадын улсын болоод олон улсын алтан медальтай. Дээрээс нь физикийн медалиуд байна. Би ирэх жил сургуулиа төгсөнө. Гадагшаа явж сурахыг хүсэж байгаа. Даанч ч надад мөнгө байхгүй. Би яах ёстой юм бэ” гэж асууж байсан. Өөрийнхөө бага настай харьцуулсан. Би сурагч байхдаа физикийн олимпиадын хотын аварга, орос хэлний олимпиадын улсын болон олон улсын аварга энэ тэр гээд олон медаль авч байсан. Тэр нь миний үед болж байсан. Гэтэл энэ хүүхдийн үед болохгүй байгаа. Аав, ээж нь л мөнгө төлж чадахгүй бол дуусаа. Тиймээс энэ шилжилт их чухал юм. Өрнөдийн тогтолцоонд бол сургуулиа маш сайн төгссөн хүүхдүүдийг шууд цалин өгч авдаг. Гэтэл манай сургуулиудаас бол гуйгаад ч авахгүй. Учир нь ямар ч стандарт байдаг юм, юун ч мэдэгдэхгүй. Одоохондоо бид төрөөс цалингаа өгч байгаа. Гэхдээ үүнийг хүн болгонд өгч чадахгүй. Өрсөлдөж олж авдаг. Энэ стандартад шилжсэний дараа манай олон улсын лаборатори сургуулиудаас цаашдаа цалин өгөөд хүүхдүүдийг маань авдаг боломж бүрдэнэ байх гэж найдаж байгаа. Хамгийн гол бид энэ жилийнхээ шалгалтыг маш сайн өгвөл дараагийн их сургуульд нь оруулах ажлыг одоо эхлэх хэрэгтэй болж байна. Манайх ийм стандарттай. Энэ стандартын дагуу тэдээс дээш оноотой хүүхдийг танай сургууль ямар болзлоор авах вэ гэх мэт зүйлсийг тодруулах бэлтгэл ажлыг хийх шаардлагатай болж байна. Манай хүүхдүүдээс гэхдээ одоо ийм тохиолдол гарч л байна. “Hobby”-гийн сурагч Харвардын сургуульд цалинтай орсон. Гол нь цөөнийг олон болгох хэрэгтэй байна. -Нэг тогтолцооноос нөгөө тогтолцоо руу шилжхэд гажуудал, эрсдэл гардагийг бид 1990 оны шилжилтээс харсан гэж зарим хүмүүс ярьдаг. Энэ удаад бидэнд ямар эрсдэл байна вэ? -Бид ЗХУ-г хуулсан тогтолцоотой гэж ярьдаг. Энэ тогтолцооны хоёр гол нөлөөлөл байдаг юм шиг байгаа юм. Тухайн үедээ маш их үзэл сурталжсан байсан. Үүнийг бид сүүлийн 20 жилд боловсролын салбараасаа арилгасан гэж үзэж байгаа. Ерөнхийдөө бол академик давамгайлсан буюу тоо, физик, химийн шинжлэх ухаан давамгайлсан сургалтын тогтолцоо л доо. Энэ маань их ачаалалтай явагддаг. Одоо манай шилжих гээд байгаа нь бол хүүхдийн өөрийн онцлогт тохирсон зүйл. -Кэмбриж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц тогтолцоо биш шүү дээ. Тэдгээрийн дотроос  яагаад үүнийг сонгож байгаа юм бэ? -Олон улсад стандарт олон бий. Хамгийн түгээмэл тархсан нь Женевийнх, Кэмбрижийнх хоёр. Женевийн стандартыг сонгоогүй шалтгаан нь манайд маш өндөрдөж байгаа. Мөн энэ стандартыг зөвхөн ахлах ангид хэрэглэдэг. Кэмбрижийн стандарт цэцэрлэгээс нь эхэлдэг. Гуравдугаар шалтгаан нь Женевийн стандарт үндэсний онцлогийг нь тусгадаггүй. Харин Кэмбрижийн стандарт үндэсний онцлогийг тусгадаг. -Кэмбрижийн стандартын талаар багагүй хугацаанд ярилцлаа. Одоо ярианыхаа сэдвийг жаахан цаг үеийн асуудал руу хандуулъя. Сүүлийн үед хамгийн их ажлаа хаядаг мэргэжил юу вэ гэсэн чинь багш гэдэг онигоо гарсан байна. -Цалин хөлсний энэ асуудлыг нийгэм зөвхөн багш нараас л болоод байгаа юм шиг ойлгоод байх шиг байна. Нэмэгдэл бол төрийн бүх албан хаагчдад очиж байгаа. УИХ дээр хугацааг нь өөрчилснөөс болж үүссэн зөрчил. Сая төсвийн тодотголоор хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт зөвшилцлийн дүнгээрээ оруулж, зөвшөөрүүллээ. Үүний үр дүнд эхний нэмэгдэл  хоёрдугаар сарын 1-нээс нийт төрийн албан хаагчдад 80 мянган төгрөгөөр орохоор болсон. Ирэх тавдугаар сарын 1-нд 23 хувийн нэмэгдэл орно. Маргаантай, шуугиантай ч гэсэн шийдэгдлээ. Багшийн цалин төрийн албан хаагчийн дундаж хэмжээнд байгаа. Төрийн захиргааны албан хаагчид үйлчилгээний албан хаагчдаас илүү цалин авдаг. Багш бол үйлчилгээний албан хаагч. Багшийн мэргэжлийн нэр хүндийг өсгөнө гэдэг нь зөвхөн цалин хөлсийг нь нэмэх тухай асуудал биш. Боловсролын их сургуульд өндөр оноотой, сайн сурлагатай хүүхэд элсэн орох эрмэлзлийг бий болгох ёстой. Тэгж байж чанартай багш гарч, боловсролын системд том өөрчлөлт маань явагдана. Сая МАН-ын Бага хурал дээр дараагийн 20 жилийн ерөнхий төлөвлөгөөний талаар ярилцсан. Үүн дээр би “Нийт төрийн албан хаагчдийн цалинг жигд нэмэгдүүлье гээд багшийг ч нэмдэггүй, эмчийг нь нэмэлгүй өдий хүртэл явсан. Энэ зарчим хэрвээ үйлчилээд байгаа юм бол төрийн албан хаагчийн шатлал дотор нь багшийгаа дээш нь өргөе” гэсэн санал гаргасан. Саналыг маань Бага хурлын гишүүд их зөв байна гэж хүлээн авч, хөтөлбөртөө оруулсан. Тиймээс дараагийн жилүүдэд багш нарынхаа цалингийн шатлалыг өсгөе гэсэн бодлого барина байх. Ер нь төрийн албан хаагчдын цалингийн хэмжээний дээд талд нь багш нарынх гарч ирэх нь их чухал зүйл. Гадаадын улс орнуудад бага ангийн сургуулийн багш нарын цалин өндөр байдаг.  Ирээдүйн иргэнийг хүмүүжүүлж байгаа цаг нь учраас тэр хөдөлмөрийг өндрөөр үнэлдэг. Дунд, ахлах ангид хүүхэд өөрөө төлөвшөөд ирдэг учраас ажиллагаа нь арай хялбар. Бага ангийн суурийг нь муу тавьсан бол дунд, ахлах ангид орж ирээд сайжрах магадлал бага. -Багш нар маань их том арми. Энэ том арми дотор ёс суртахууны алдаа доголдол багагүй гарч байна. Багш нарын ёс суртахууныг дээшлүүлэх талаар ямар ажил хийдэг юм бэ? -40 мянган хүн дотор сайн ч хүн бий. Муу нь ч байгаа. Бүгдийг нь шилмэл батальеон шиг өөрчилнө гэвэл худлаа байх. Заах аргаа  өөрчилье гээд байгаа нь багш нарын соёл, харилцаанд нөлөөлж байгаа хэрэг. “Чи үүнийг хийгээрэй” гэдэг байсан бол “Чи юу гэж бодож байна” гээд харилцаад ирэхээрээ их, бага хэмжээгээр өөрчлөгдөнө гэж үзээд байгаа юм. Нэг жишээ татъя. 1 дүгээр сургуулийн багш ангийнхаа хөвгүүдийг даалгавраа хийгээгүй ирлээ гээд тэлээгээр шавхуурдаж байгаа дүрс бичлэг интернетэд өнгөрсөн жил тавигдсан. Хүүхэд зодох буруу. Тэр багшид сургууль нь арга хэмжээ авсан байсан. Гэтэл тэр багшийн их олон шавь над руу хандаж, “Миний багш юм байгаа юм. Би ч гэсэн шавхуурдуулж байсан. Гэхдээ би энэ хүнээс юм сурч гарсан юм” гэж байсан. Эцэг, эх, багш гурвуулаа бодох ёстой зүйл юм байна. Тэр багш хүүхдүүдээ гэрийн даалгавраа гурван удаа хийгээгүй болохоор нь ийм үйлдэл гаргасан байсан. Үүнээс харахад, дахиж гэрийн даалгавар хийхийг шаардахаа болино. Үгүй бол арга барилаа өөрчлөх хэрэг гараад байгаа юм. -Үүнтэй холбогдуулж асуухад, ерөнхий боловсролын хариуцлага алдсан захиралыг БСШУЯ болон сайд халдаг, сольдог эрх байдаггүй. Аймаг, сумын Засаг дарга нь томилдог . Уг нь манай улс холбооны улс биш, нэгдмэл төр захиргаатай улс шүү дээ? -Яамны харъяа цөөн тооны сургуулийн удирдлагыг сайд томилдог, хариуцлага тооцдог. Ховд аймгийн Булган сумын сургуулийн захирал хариуцлага алдсан. Олон хүүхэд хиамнаас хордож, хотоос нисдэг тэрэг явуулах хүртэл хүндрэл гарсан. Хиаманд ордог нитритийг давстай андуурсан. Захиралтай нь хариуцлага тооцох гэхээр эрх нь сумын даргад байдаг. Боловсролын хуулийн өөрчлөлтөд томилгоотой холбоотой хоёр зүйл байгаа. Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлыг хоёр бүрэн эрхийн хугацаанаас илүү томилохгүй байхаар тусгасан. Мөн аймгийн боловсролын газраас санал болгож, сумын боловсролын газраас томилдог больё гэсэн зүйлийг тусгаж байгаа. Сумын Засаг дарга томилохоор сайн ажилладаг захирлыг нэг сумаас нөгөө сум руу шилжүүлж, ажил сайжруулах хэрэгцээ шаардлага байж болно. Гэтэл сум нь ажилдаа сайн болохоор явуулахгүй. Нөгөө сум нь ч гэсэн өөр сумын хүн гээд хүлээж авахгүй. Хэтэрхий удах бол аливаа байгууллагад сөрөг нөлөөтэй байдаг учраас хоёр бүрэн эрхийн хугацаанаас хэтрүүлэхгүй байхаар төсөлд тусгаад байна. Сумын эрхэд халдлаа гэж нэлээд маргаан дэгдсэн. Боловсролын салбарын тавьж байгаа шаардлагыг харахгүй бол болохгүй байна. Ё.Отгонбаяр: Есөн сурагчтай зургаан багштай сургууль бий -Сүүлийн үед суман дээр сургууль нь томдоод, хотод болохоор цэцэрлэг, сургууль нь олдохгүй олон ээлжээр хичээллээд байна. Одоо хавар болж барилгын улирал эхэлж байна. Үүн дээр ямар өөрчлөлт гарах вэ. Улсын төсвөөр болон олон улсын хандив тусламжаар хэчнээн хэмжээний сургууль, цэцэрлэг баригдах вэ? -Хүн амын шилжилт хөдөлгөөнтэй холбоотой хүндрэл манай салбарт ихээр мэдрэгддэг. Улаанбаатар хотод жилд 40 мянган хүн нүүж ирж байна. Үндсэндээ жилд Дундговь аймгийн бүх амтай тэнцэх хэмжээний хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн гараад байна. Дундговь аймаг 20-иод сургууль, дөчөөд цэцэрлэгтэй гэж бодьё. Гэтэл Улаанбаатар хотын хүн амыг одоогийн байгаа нөхцөл байдлаас нь сайжруулдаггүй юм гэхэд муутгахгүй байхын тулд нэг аймгийн сургууль, цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний байр дор хаяж барих шаардлагатай болдог. Дараагийн том бэрхшээл гэвэл нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн шинэчлэлийг бид хийж чадаагүйгээс үүдэн Монгол Улсын нутаг дэвсгэр нэгж хоёр хүүхэдтэй ч  хамаагүй сургууль байх ёстой.  Жишээ нь, есөн сурагчтай зургаан багштай сургууль байдаг юм. Нэг хүүхдэд зориулагдах зардал нь маш их. Нэг багш 2-3 хичээл заах болдог. Ингэхээр багшийн ажил, хүүхдийн боловсролын чанарт сөргөөр нөлөөлдөг. 2008 оноос хойш бид 54 сургуулийн хичээлийн байр, 76 цэцэрлэг, 24 дотуур байр, 35 спорт заал барьсан байна. Энэ хооронд хүүхдийн төрөлт ихсэж байна. Энэ нь зөв боловч үүнд таарсан сургуулийн барилга хэрэг болж байна. Мөн сүүлийн 20 жилд бид эдийн засгийн байдлаасаа болж сургууль, цэцэрлэгтээ засвар хийж чадаагүй. Өнөөдрийн байдлаар 130 сургуулийн байрыг ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарсан. Бүгдийг нь шинэчилж баръя гэвэл 70 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нэмэлтээр шаардлагатай болно. Сүүлийн дөрвөн жилд 550 барилгад их засвар хийсэн. Энэ нь нэлээд гайгүй үзүүлэлт. Гэхдээ бид өнөөдөр шинэ стандартаараа байрнуудаа бариад цэцэрлэгээр нь хангана гэвэл дунджаар 800 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ бүх байдлыг авч үзэн бид УИХ-ын хаврын чуулганд тогтоолын төсөл оруулах гэж байгаа. Нэгэнт бид үүнийг улсын төсвийн  болон гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр барьж гүйцэхгүй байна. Тиймээс Концессын жагсаалтад энэ сургууль, цэцэрлэгийг оруулаад хувийн хэвшил энэ салбарт хөрөнгө оруулаач гэдэг саналыг гаргаж байгаа юм. Нэг хороолол барьж байгаа компани дунд нь сургууль, цэцэрлэгээ өөрөө бариад дараа нь төсвөөс мөнгөө гаргуулаад авах боломжтой. Нийгмийн дэд бүтэцгүй Улаанбаатар баахан хороолол барьсан. Энхтайваны гүүрэн дээр өглөө бүр түгжрэл үүсдэг. Үүгээр явж байгаа дөрвөн машин тутмын нэг нь хүүхэд зөөдөг. Яагаад вэ гэвэл цэнгэлдэхийн хажууд баахан орон сууц л бариад байдаг тэгсэн хэрнээ хүүхдэд нь зориулсан сургууль, цэцэрлэг байхгүй. Хүссэн хүсээгүй хүүхдээ зөөнө. Бүгд гүүрэн дээрээ түгжрээд байна. Гадаадын зээл тусламжийн хувьд бидэнд хангалттай олгогдож байна л даа. Улаанбаатар хотод л гэхэд японы тусламжийн өргөтгөл бүхий сургуулиуд баригдсан. Нэг сургуульд, цэцэрлэгт суух хүүхдийн хэвийн тоо аль хэдийнэ хэтэрсэн байдалтай байгаа учраас зөвхөн хотод барьж байгаа. Энэ жилийн хувьд л гэхэд долоон барилга эхэлж байна. Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд бид 37 цэцэрлэг барина гэж гарын үсэг зурсан. 17-г нь хотод барина. Канад технолгиор баригдах учраас энэ жилдээ дуусна байх. Бүх хүчин чадлаа Улаанбаатар хот руу хэчнээн чиглүүлсэн ч хэрэгцээг нь гүйцэж чадахгүй байна. -Ясли яасан бэ? -Ясли бол хуулиараа байхгүй болсон. Одоо Монгол Улсын хуулиар хүүхдээ хоёр нас хүртэл нь ээж нь чөлөө аваад хүүхдээ асарна. Хоёр нас хүрэхээр нь цэцэрлэгт оруулна гэсэн хууль үйлчилнэ. Гэхдээ яслийн хэрэгцээ Улаанбаатарт байгаа нь харагддаг. Цаашдаа хувийн хэвшил ийшээ орох ёстой байх. Ё.Отгонбаяр: Сауны дэргэдэх дөрвөн багштай 20 оюутантай сургууль байхгүй болсон -Их дээд сургуулийн тоог цөөлөх бодлого хэр үр дүнтэй байна вэ. Сауны дэргэдэх 20 оюутантай хувийн дээд сургууль хүртэл байсан удаа бий. -Төрийн өмчийн сургуулиудыг хооронд нь нийлүүлсэн ажил нэлээд үр дүнтэй болсон гэж үзэж байгаа. 42 төрийн өмчийн сургууль байсныг 14 болгосон. Үүний цаад талд нь бид орчин цагт амьдарч байгаа хүмүүс учраас нэг байшинд амьдарч сурмаар байна. Бүгдээрээ таван ханатай гэр барьчихаад амьдраад байна. Сауны дэргэдэх дөрвөн багштай 20 оюутантай сургууль байхгүй болсон. Цаашдаа иймэрхүү зүйлсийг улам цөөлнө. 2005 оны үед их, дээд сургуулийн тоо 187 хүрсэн. Намайг ажлаа авч байхад 157 байсан одоо 94 болсон. Энэ бодлогыг үргэлжлүүлж байгаагийн цаана сургуулиудад тавьж байгаа шаардлагыг өндөрсгөж байгаа юм. Энэ мэргэжлээр олгож байгаа боловсрол чинь стандарт хангаж байна уу, үгүй юу гэдгийг харж байна. Их, дээд сургуулиуд дээр Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар шинэчлэлийн төсөл хэрэгжүүлж байгаа. Номын санг нь шинэчилж байна. Ерөнхий боловсролын сургуулиуд хүүхдийг англи хэл мэддэг байх ёстой гэж үзэн англи хэл заадаг. Тэгсэн хэрнээ их, дээд сургуульд орохоор нь сургуулийн номын сангийн 92 хувь нь дээр үеийн орос ном угтддаг. Тэгэхээр багшийн лекцнээс өөр мэдээлэлгүй оюутны чанар ямар байх вэ гэдэг ойлгомжтой зүйл. Дээд боловсрол чанаргүй гэдгийг бүх сургууль руу нялзаадаг байдлаас татгалзаж, олон улсын итгэмжлэл хийгдсэн, эсвэл манайхыг хүлээн зөвшөөрсөн сургалтуудыг бид бодлогоор дэмжих юм. Тухайлбал, ШУТИС, “Аризона-гийн их сургуультай 2+2 гэсэн хөтөлбөр явуулж байгаа. Энэ нь оюутан хоёр жил ШУТИС-д сураад дараагийн хоёр жил нь “Аризона”-гийн сургуульд суралцаж, хоёр дипломтой төгсөх юм. Өөрөөр хэлбэл, ШУТИС-д олгож байгаа боловсролыг Аризонагийн их сургууль хүлээн зөвшөөрч байгаа хэрэг. Тэгсэн атлаа ШУТИС-д сурах хугацаандаа нэг сая төгрөг, “Аризона”-гийн их сургуульдаа 45 мянга ам.доллараа төлж суралцах юм. Бид нар ямар боловсролыг ямар үнээр олгож байгааг энэ жишээ давхар харуулж байгаа. Үүн дээрээ олон улсын магадлан итгэмжлэл хийлгэнэ гэдэг гадаад, дотоодын улс оронд диплом нь хүлээн зөвшөөрөгдөх асуудал. Цаашдаа хийх өөр нэг ажил бий. Үүнийг би нийгэм маань хараахан бэлэн биш байгаа гэж үзээд оролдоогүй байгаа. Энэ нь манай дээд боловсролын тогтолцоо ерөнхий боловсролын тогтолцоогоо үнэгүйдүүлдэг. Чи онц сурсан ч, муу сурсан ч мөнгө л байвал их, дээд сургуульд орж болно. Тэгэхээр тэр хүүхэд онц сураад байхад ямар хэрэг байгаа юм бэ. Мөнгө л байвал их сургуульд орж болдог энэ байдлын эсрэг нийгмээрээ тэмцэх хэрэгтэй. Одоо дээд сургууль төгсөөд ажилгүй хүмүүс байна гээд байгаа. Манайхан өнөөдрийг хүртэл социалист сэтгэлгээгээрээ яваад байгаа. Би хүүгээ л дээд сургууль төгсөгвөл миний хүү насны хоолтой болно гэсэн ойлголттой яваад байгаа. Тухайн үед манай улс 20 мянган оюутантай байсан. Харин одоо 170 мянган оюутантай. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дээрээ багтаж, шингэх газаргүй байх нь аргагүй. Өнгөрсөн оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон Засгийн газраас зарлаж, маш их хэмжээний зардал гаргаж дэмжсэн. Үүний хүрээнд 80 мянган ажлын байр бий болгосны 17 мянга нь дээд боловсролтой, 36 мянга нь мэргэжлийн боловсролтой иргэнд зориулсан байсан. Гэтэл жилд 33 мянган хүн дээд боловсрол эзэмшиж байна. Мэргэжлийн боловсролыг 27 мянган хүн эзэмшиж байна. Ийм байхад худалдагч хийхээс яах юм бэ. Үүнийг л эсэргээр нь эргүүлэх хэрэгтэй. -Хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлт багатай мэргэжлийг олноороо сонгодог энэ байдалд хувь хүмүүс хариуцлагатай ханддаг байх зүйлийг нийгэм шаардаж байх шиг байна. Тэгэхгүй бол бүхнийг төр зохицуулах шаардлагатай мэтээр хандах хандлага ажиглагдах боллоо. Дээр нь их, дээд сургууийн төлбөр нэмэгдлээ гээд л жил бүр оюутнууд зам хаагаад л тэмцэх юм. Үнэ нь хямд байгаа нь дээд боловсролоо үнэгүйдүүлээд байгаа юм биш үү? -Хөдөлмөрийн зах зээлтэй уялдах асуудлыг манайхан хуучны нийгмээ санагалзаад үүнийг төр зохицуулаад өгөөч гэх сэтгэхүй давамгайлаад байдаг. Үүний цаана 1990 онд хийсэн бидний асар том сонголт хөндөгдөнө. Хүн мэргэжлээ өөрөө сонгох эрхтэй. Засгийн газар шийдвэр гаргаад энэ жил 6000 инженер, 2000 багш, 1000 сэтгүүлч бэлтгэнэ гэж квот тогтоож болно. Ингэвэл бидний үед л байсан хувиар сонгох энэ тэр гэсэн зүйл гарч ирнэ. Бид ардчилсан чөлөөт нийгмээ нэгэнт сонгож байгаа юм бол хүн мэргэжлээ өөрөө сонгох хэрэгтэй. Гагцхүү энэ сонголтыг хийхэд нь төр туслах үүрэгтэй. Бид өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургууль төгссөн оюутны мэдээллийг Хөдөлмөрийн бирж дээр байршуулж эхэлсэн. Эндээс хүүхэд ямар мэргэжлээр сургууль төгсвөл ажил олдож байна вэ гэдгийг харах ёстой. Манай салбарт одоо ч бүрэн арилаагүй байгаа том дутагдал бол хөдөлмөрийн зах зээлийг огт авч хэлэлцдэггүй. Зөвхөн чи надад мөнгөө төлж байна уу тэгвэл би чамайг энэ мэргэжлээр сургаад өгнө гэсэн цэвэр бизнесийн шугамаар явчихсан гажуудал харагдаад байгаа юм. Уг нь төгсөж гарсан хүүхдүүдийнх нь ажлын байраар хэр хангагдаж байгаагаар нь тухайн сургуулийн чанарыг дүгнэж, нэр төрийг нь тодорхойлдог. Өрнөдөд ийм зүйл мөрдөгддөг. Мөн хүн сургууль төгсөөд 6-7 жилийн дотор сургалтын зардлаа бүрэн олж болдог байх ёстой гэж үздэг. Тиймээс “Харвард”-ын их сургууль төгссөн хүн өндөр цалинтай ажлын байран дээр очдог. Сургалтынх нь төлбөр өндөр байдаг. Тиймээс тэдний сургалт чанартай байх ёстой. Манайх бол ШУТИС-ийг сая төгрөг төлж төгсөөд 1000 ам.долларын цалинтай ажилд ороод явна. Ингэвэл тэр хүний дөрвөн жил зарцуулсан сургалтын төлбөрөө ямар ч асуудалгүйгээр олох боломжтой. Тэгэхэд нийгмийн ухааны чиглэлээр сурсан хүн 350 мянган төгрөгийн цалин аваад энэ зардлаа нөхнө гэвэл боломжгүй. Эндээс манай нийгмийн харилцаа энэ тал дээр зохимжгүй байгааг харуулж байна. Ё.Отгонбаяр: Тавантолгойн хамгийн том “Белаз”-ийг барьдаг эмэгтэй гурван сая төгрөгийг цалинтай -Манай улсын хүн амын 70 хувь нь залуучууд гэдэг. Энэ тодорхойлолт нөгөө талаар хүн амын ихэнх хэсэг ажил хийх чадвартай гэсэн үг. Гэтэл ажиллах хүчний дутагдалд бид орчихоод байна гэдэг. Яагаад ч ийм ажилчин болж болохгүй гэсэн толгойд суусан энэ сэтгэхүйн асуудлыг хэрхэн өөрчлөх вэ. МСҮТ-ийн асуудлууд юу болж байна? -Тогтолцоонд их олон алдаа дутагдал байсан. 2006 онд Засгийн газраас Мэргэжлийн боловсролын төвд суралцаж байгаа суралцагчдад цалин олгодог болсон нь МСҮТ-д хүүхдүүд орох сонирхолыг бий болгосон. Энэ бол эхний алхам байсан. -МСҮТ-ийн суралцагчид сар бүр 45 мянга өгдөг. Оюутанд 70 мянган төгрөг өгөөд байхаар МСҮТ-өө дэмжих бодлого болж чадах уу? -Цаашид бид МСҮТ-д сурч байгаа хүүхдүүдийнхээ цалинг нэмэх бодлого барих ёстой. Төсвөө өргөн барьсны дараа Дээд боловсролын тухай хууль нь батлагдчихаар бид МСҮТ-ийн хүүхдийн цалинг хөдөлгөж чадаагүй. Бид үүнийг анхаарч, дараагийн төсвөөс нэмэгдүүлэх ёстой. Мэргэжлүүдийг зардлаар нь санхүүжүүлдэг больё гэсэн шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үсчин бэлтгэх, гагнуурчин бэлтгэх хоёр шал өөр зардалтай. Үсчинд оруулж байгаа хөрөнгө оруулалт нь бага. Гэтэл гагнуурчин бэлтгэх гэхээр электродоос эхлээд асуудал байна. 175 мянган ам.долларын үнэтэй машин нийлүүлж, үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ гэдэг улсын төсөвт хүндээр тусна. Ерөнхий сайд “Оюутолгой”-д очиход “Зургадугаар зэрэглэлийн гагнуурчин 1300 хэрэгтэй байна. Гэтэл Монгол Улсад нэг ч алга байна” гэж шүүмжилж байсан. Манай МСҮТ-д одоогийн олгож байгаа зардлаар III  зэргийн гагнуурчин л бэлтгэнэ. VI бэлтгэхийн тулд зардлыг нь нэмэгдүүлэх ёстой. Тиймээс бид Хөдөлмөрийн зах зээлд нь уялдсан зардлыг нь гаргаж өгөх ёстой. Тухайлбал, Баянхонгор аймгийн МСҮТ-ийн захирал над дээр орж ирж ажлаа тайлагнасан юм. Тэр хүн “Би Шинэжинэст суманд 32, Богд суманд 31 үсчин бэлдэж өгсөн гээд л ярьж байсан. Нэг суманд 32 үсчинээр яах юм бэ. Бие биенийхээ л үсийг засах гээгүй юм бол ийм олон үсчнээр яах юм бэ. Манай тогтолцоо буруу яваад байгаагийн нэг илрэл нь энэ. Бас нэг аймгийн МСҮТ дээр явж байсан чинь баахан охид суугаад бууз чимхэж байх юм. “Энэ юу хийж байгаа юм” гэсэн чинь “Үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа нь” гэж байсан. Монгол охиныг бууз чимхэж сургах гэж Монгол Улсын Засгийн газар жилд сая төгрөг төлнө гэдэг утгагүй ажил биз дээ. Нарийн хоол хийж сурч байгаа бол өөр хэрэг. Энэ мэт буруу зүйлийг засаж байна. Бид одоо үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгжийн захиалгаар ажиллах хүч бэлддэг тогтолцоог богино хугацаанд гаргаж ирэх ёстой. Үүний эхлэл болгож “Ээрмэл” 340 хүүхэд сургаж авъя гэж байгаа. “Мон Со” коллеж дээр хүүхдүүдээ сургаж байгаа. Гэтэл онолын хичээл нь чухал биш, яг тэр ээрмэлийн машин дээр ажилладаг хичээл нь илүү чухал байгаа юм. Гэтэл ээрмэлийн машин дээр ажиллаж байгаа нэг ч хүн магистрын зэрэг байхгүй. Манай хуулинд магистрын зэрэг хамгаалаагүй хүн багшлах эрхгүй. Тухайлбал, “Ээрмэл”-ээс төрсөн Хөдөлмөрийн баатар Амгалан багшлах эрхгүй. -Э.Бадар-Ууган ч гэсэн бокс заах эрхгүй гэсэн үг үү? -Тийм эрх байхгүй. Хуулийг нь өөрчлөх асуудлыг чуулган дээр ярьж байгаа. Хүн амын дунд МСҮТ-д муу нь ордог гэсэн социализмын үеийн тогтсон ойлголт өөрчлөгдөхгүй байна. Тавантолгойн уурхайд хамгийн аварга том “Белаз-ийг нь гурван сая төгрөгийн цалин авдаг эмэгтэй байдаг. Нэг их олон их, дээд сургууль төгссөн хүн тийм цалинтай байж чадахгүй байгаа.  Бид их сонин байдалд орчихоод байгаа. Хөдөлмөрийн чадвартай хэсгээ гадагшаа экспортолчихдог. Тэгсэн хэрээ эндээ юм хийх болохоор гаднаас импортолдог. Үүний цаана дахиад л боловсролын асуудал хөндөгдөнө. БНСУ-д очиж байгаа монголчууд нэг их мэргэжил шаардахгүй, тэндэхийн хар ажлыг нь хийж байгаа. Монголдоо ирэхээр эндэхийн хар ажлын үнэлгээ муу учраас харь орныг зорьж байна. Өнгөрсөн жил би Ухаа худагийн уурхай дээр очсон. Тэнд ажиллаж байгаа хүмүүс бүгд өндөр сайхан цалинтай. Би тэнд ажиллаж байгаа “Белаз”-ийн жолоочоор бахархаж байсан уу гэхээс ичэх зүйл биш. -МСҮТ-ийн хувьд ийм байж манайд одоо дипломын дараахи сургалт гэж цадигаа алдсан зүйл байх шиг байна. Манай улс нэг хүнд ногдох доктор, эрдэмтнээрээ дээгүүрт ордог өндөр боловсролтой орон гэж байгаа. Үүн дээр ямар өөрчлөлт гарч байгаа вэ? -Их, дээд сургуулийн төгсөлтийн тушаалыг интернетэд байршуулдаг болсон. Өөрөөр хэлбэл, Ё.Отгонбаярыг дипломын хуурамч эсэхийг шалгахын тулд хэдэн онд төгссөнийг нь асууж байгаад интернетээс хайхад проекторын тушаал дээр байгаа эсэх нь гарч ирнэ. Магадгүй сүүлийн үед олон хуурамч диплом илрээд байгаагийн шалтгаан энэ байж болно. Дипломын үнэлгээг өсгөх ёстой. Би Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг төгсссөн. Миний дипломыг хэн ч хаана ч очсон хуурамч гэж хэлж чадахгүй. Үүн шиг үнэлэмжийг нь тогтоож өгөх ёстой. Ингэхээр их, дээд сургуулийн үнэлэмжийн асуудал хөндөгдөнө. Ё.Отгонбаяр: Өлтийн уурхайд эртний хүний булшийг трактороор няц дарсан хэрэг гарсан -Ингээд сэдвээ хөөж ярилцаад байвал таны тэргүүлж буй салбар гүйцэгдэхгүй нь бололтой. Шинжлэх ухааны салбараар бол сүүлийн үед бурхан багшийн шүд, Булган аймгийн Баяннуур суманд том хааны алтан орд олдлоо гээд олны анхаарлын төвд байна. Эдгээр гайхалтай олдворуудаа хамгаалах тал дээр юу хийж байгаа вэ? -Төв азийн нутгаас ийм хэмжээний ханын зурагтай олдвор олдож байгаагүй гэдгээрээ Баяннуурын олдвор үнэ цэнэтэй. Хамгийн өндөр хэсэгтээ 12.5, 41 метрийн урт, зургаан метрийн радиустай бунхан.  Мөн нэг булшнаас 300 гаруй эд зүйл олдсон гэдгээрээ маш ховор тохиолдол. Энэ бол Хөх түргийн үеийн Уйгар ноёны булш гэж эрдэмтэд таамаглаж байсан. Одоо ч энэ таамаг өөрчлөгдөөгүй байна. Энэ сарын сүүлээр Уран зургийн галларейд энэ олдвороор үзэсгэлэн гаргах гэж байна. Учир нь үүнийг олон нийт нэлээд шохоорхсон. Өнгөрсөн жилийн хугацаанд олдсон олдвороо бэхжүүлэхээс эхлээд олон ажил хийсэн. Одоо олдвороо олон нийтэд дэлгэнэ. Үүнийг хадгалж, хамгаалах асуудал дээр манайд экспедиц дутаж байгаа.  Байгууламжийнх нь хувьд бид нарт мэдлэг дутсан. Тиймээс Казахстаны мэргэжилтэнүүд яаралтай ирж, ханыг нь бэхжүүлж буцааж булсан. Үүнийг энэ жилээс дахиж яаж ухаж, бэхжүүлэх вэ гэдэг ажлын төлөвлөлт явж байна. Ний нуугүй хэлэхэд эрдэмтэд маань гадагшаа явж судлаж байгаа. Өөрсдийнх  нь мэдлэг дутаж байгаа учраас ийм асуудал бий. Одоо дээрээс нь 40 метрийн урттай байшин бариад булсан байгаа. Нэг айлтай гэрээ байгуулж, энэ айлыг Шинжлэх ухаан технологийн сангаас цалинжуулж байна. Цаашид бид тэнд музей  байгуулах асуудлыг төлөвлөх ёстой. Энэ газарт уг олдвороос гадна үзэж, судлах зүйлс их бий. Тиймээс бид тэнд музей байгуулах асуудлыг хөндөх ёстой. Энэ олдвор Монголын түүхийн их олон үеийг хамарна. Түүх, архелогийн талаасаа их чухал олдвор хэрнээ аялал жуулчлал талдаа ч мөн ач тусаа өгөх олдвор байгаа юм. Хархорин зүгийн жуулчдын урсгалыг Лүнгээс эргүүлээд Баяннуурын бунхан, Цогттын цагаан балгас, Чинтолгойн балгас, Хар бухын балгас, Орхоны хөндийн түргийн суурь луу орвол аялал жуулчлалын шинэ бүс бий болох юм. -Ирэх жил, эсвэл хоёр жилийн дараа монголын аль аймгаас ямар том олдвор олдохыг хэн ч урьдчилан мэдэх боломжгүй. Урьдчилж төсөв мөнгийг нь суулгах нь хүндрэл байдаг юм биш үү? -Үүнийг тааж батлана гэдэг хэцүү. Тиймээс археологийн мөнгө гэж нэг л мөнгө баталдаг. Өмнө нь баталдагггүй байсан. Өнгөрсөн жилийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын малтлага, Булган аймгийн Сайхан сумын Хүннүгийн малтлага хоёр сүүлийн жилүүдэд улсын төсвөөр хийж байгаа малтлага. Дандаа гадаадын хөрөнгөөр хийдэг. Тухайлбал, Баяннуурын малтлагыг Монгол, Казахстаны хамтарсан малтлагаар хийсэн. Чин толгойн булш Монгол, Япон, Ноён уулынх Монгол-Оросынх гэх мэтээр малтлага хийсэн. Хувийн хэвшилүүд дэмждэг тал бий. Монгол Улсын нутаг дээр хорголжин булш гэхэд 10 мянга гаруй байдаг. Овойсон болгон дотроо алт, мөнгөгүй. Ухаад гаргаад ирэхээр морины амгай, яс л гарна. Монголчууд хүнээ оршуулахдаа морийг нь хамт оршуулдаг заншилтай байсан тул тийм зүйл их гардаг. Сүүлийн үед нинжа нар ийм зүйлсийг металь хайгчаар их эвдэж байна. Энэ мэт зүйлсийг цэгцлэх хэрэгтэй. Саяхан БОАЖ-ийн сайдтай хийсэн нэг тохироонд түүх, соёлын өвийг хамгаалах үүрэгтэй байгаль орчны байцаагч нар зөвхөн байгаль, орчин талдаа ажиллаад байна. Өөрөөр хэлбэл, цалин авдаг салбартаа анхаарал хандуулж ажиллаад байна. Тиймээс эдгээрийн сургалтыг хийж, цалин урамшууллын асуудлыг яръя гэдэг зүйлийг хөндсөн. Өөр нэг дутагдал нь аж ахуйн нэгж байгууллага ашигт малтмалын лиценз аваад хашаа хатгаад, хөрс хуулалт хийгээд ирэхээр дотроос нь булш гараад ирэхээр нь сүйтгэдэг. Уг нь хуулиараа олборлолт явуулахын өмнө археологи, палеонтологийн судалгаа хийлгэсний дараа хөрс хуулалт явуулах ёстой. Гэтэл тэр битгий хэл Өвөрхангай аймгийн Өлтийн уурхайд эртний хүний булшийг трактороор няц дарсан хэрэг гарсан. Харин иймэрхүү асуудал дээр томоохон компаниуд их сайн ажиллаж байгаа. Тухайлбал, Ухаа худагийн уурхайд 54 булшны малтлага хийлгэж байж, хөрс хуулалтаа эхлүүлсэн. Ё.Отгонбаяр: Бурхан багшийн шүдийг хадгалж буй газрыг дөрвөн хүн л мэдэж байгаа -Бурхан багшийн шүтээн олдлоо. Гэтэл төр, шашин хоёр тусдаа байх ёстой гэдэг. Тэгсэн БСШУ-ны сайд маань эрдэмтдийг нэлээд дайчилж, бурхан багшийн шүтээнтэй холбогдох түүхийн материалын сурвалж судалгааг нэлээд цуглууллаа. Энэ нь төр, шашин тусдаа байх ёстой гэчихээд нэг шашныг онцолж хандаад байна гэж зарим өөр шашинтай хүмүүс шүүмжилж байсан. Үүн дээр та юу хэлэх вэ? -Монгол Улс бурханы шашны өв уламжлалтай орон. Тиймээс  бурханы шашин нэг талаас өв уламжлал боловч нөгөө талдаа соёл. Манай нутаг дээр малтлага хийгээд Христосын өмсөж байсан хувцас эдлэлийг олохгүй байх. Бурхан багштай холбоотой эд зүйл л олдоно. Тиймээс би соёлоороо очиж холбогдоод байгаа юм. Өвөг дээдэс маань Бурхан багшийн эрдэнийн их шүтээнийг олон жил нууцлан хадгалж, тахин шүтэж ирсэн. Ийм зүйл олдлоо гэнгүүт нь шууд барьж очоод хэвлэлээр цацсан зүйл биш. Нэлээд олон сувгаар энэ бурхан багшийн шүд Монголд ирсэн нь үнэн байна гэдгийг нотлож гаргаж ирсэн. Хүмүүс яагаад 1935 оноос хойш музейд хадгалагдаж байсан зүйлийг гэнэт чи гаргачихваа гэж хүмүүс асууж магадгүй. Бурхан багшийн шүд гэдэг нь эрдэмтийн судалгаагаар нотлогдсоны дараа гаргаж ирсэн. Тиймээс үүнийг хамгийн сайнаар хадгалах ёстой. Музейд адууны шүд гэсэн өөр нууц нэр данстайгаар хадгалагдсан хэвээр байвал үнэхээр нэг өдөр адууны шүдээр солигдоод дэлхийд яг баталгаатай гуравхан ширхэг байгаа зүйлийг аваад явчихвал яах вэ. Үүнийг хэн баталгаажуулж чадах вэ гэж бодсон. Тиймээс олон нийтийн хараанд өртүүлж, хосгүй үнэт өвийн жагсаалтад оруулъя. Ийм зүйлийг олон нийт харж байх учраас дуртай хүн нь холиод, солиод наймаалчих боломжгүй гэж бодсон. Соёлын сайдын хувьд шашны их шүтээн гэхээсээ илүү монголын түүхийн томоохон дурсгалт зүйл гэж үзэж байгаа. Сүсэгтэн хүний хувьд монголчууд бурхан шашны ийм том шүтээнтэй болох нь зүйтэй юм болов уу гэж боддог. Учир нь бид олон шашинтай болж хуваагдаж байгаа үед нэгдэж нийлэхийг уриалсан шүтээн гарч ирж байгаа нь оновчтой хэрэг гэж бодож байна. -Бурхан багшийн шүтээндээ сүсэгтэн олон хэзээ мөргөх ажил хэзээ зохион байгуулагдах вэ. Шүтээн маань яг одоо найдвартай газар хадгалагдаж чадаж байгаа юу? -Бид Засгийн газрын шийдвэрээр комисс гаргасан. Уг комисс шүтээнийг олон нийтэд таниулах бэлтгэл ажлыг хангах ёстой. Ингэхийн тулд бид шүтээнийхээ судалгаа шинжилгээг бэлэн болгож, ном дэвтэрийг нь гаргаж, ямар учиртай эд вэ гэдгийг бэлтгэх ёстой. Мөн шүтээнээ ийшээ тийшээ залж, олон түмнийг мөргөл үйлдүүлнэ гэвэл буддын шашны их үнэтэй шүтээн байгаа учраас зөөх, тээвэрлэх, хадгалах, хамгаалах явцыг маш сайн зохион байгуулах ёстой. Тухайлбал, Шириланкад байдаг шүтээнийг газрын гүнд есөн давхар байшингийн ёроолд хадгалдаг. Тусгай лифтээр гаргаж ирдэг. Ингэж их нандигнадаг учраас үүнтэй холбоотой судалгаа, шинжилгээг Засгийн газарт танилцуулж байж энэ ажлыг хийх ёстой гэж бодож байгаа. Бурхан багшийн дүйцэн өдөр дөхүүлж байгаад олон түмэн сүслэх залбирах боломжийг олгох ажлыг хийхээр төлөвлөж байна. Хадгалалт хамгаалалтын хувьд хамгийн найдвартай хамгаалалт бол нууцлал. Яг одоо хаана хадгалагдаж байгаа нь нууц. Ё.Отгонбаяр: Барилддаггүй нэг дасгалжуулагч нөхөр улс төрд яваад баймааргүй байна -Засгийн газрын гишүүнтэй баахан ажил ярилаа. Энэ жил  олимп болно, бас улс төрийн наадам болно.  УИХ-ын сонгуульд дэвших бодол байна уу? Дэвшиж магадгүй Булган аймаг Таны төрсөн, эсвэл уугуул нутаг мөн үү -2004 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших  санал авч  байсан. Би энэ саналаас татгалзаж байсан. Учир нь миний төрсөн ах Эрдэнэтэд нэр дэвшиж байсан болохоор ах, дүү хоёр зэрэгцээ тойрогт үзэх нь  зохимжгүй байсан. 2008 онд намын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Би хувь хүнийхээ хувьд сонгуульд нэр дэвшээд сонгогдох гэхээсээ намаас дэвшүүлсэн 76 хүнээ амжилтад хүргэх нь чухал гэж үзээд татгалзаж байсан. Одоо татгалзвал улс төрөөс гарсан нь дээр байх. Барилддаггүй нэг дасгалжуулагч нөхөр яваад баймааргүй байна. Уг нь дасгалжуулагч нь гайгүй юм шиг байгаа юм. Тэгсэн хэрнээ барилддаггүй. Дэвших бодолтой байгаа. Гэхдээ хэзээ, хаана дэвших вэ гэдгийг нам мэднэ. Гэхдээ нам мэднэ гэдэг маань хэдэн даргын мэддэг зүйл гэсэн үг биш. Манайх намын хамт олноороо шийддэг дүрэмтэй. Үүний дагуу шийдэгдэнэ байх гэж бодож байна. -Булган аймгийн хүн мөн бишийн хувьд? -Унасан газар, угаасан усаараа бол би II төрөхийн хүн л дээ. Тэндэхийн крантны усаар угаагдаж, тэндэхийн орон дээр л өлгийдүүлсэн хүн. Ээж маань Булган аймгийн Хангал сумын хүн. Яагаад ээжээрээ яваад байна вэ гэхээр намайг дөрөвдүгээр ангид сурч байхад аав маань тодорхой шалтгааны улмаас биднийг орхисон. Тухайн үед аав маань улс төрийн хэрэгт орооцолдоод хэдэн хүүхдүүддээ гай болох нь дээ гэж үзээд ийм шийдвэр гаргасан гэдэг. Ээжтэйгээ өссөн учраас ээжийнхээ талыг дагаж явдаг. Хамгийн гол нь нутаг усаа гэсэн чилэх сэтгэл, цохилох зүрхтэй  байх нь чухал.  асуудал хөндөгдөн байх. Булганд нэмэр болох ажлыг чин сэтгэлээсээ хийж байгаа. Ё.Отгонбаяр: Төрүүлсэн хүүхдээ ядаж хөлд орохыг нь хармаар байна -Энгийн нэг асуултын хариултыг улс төрд хүч үзэж байгаа хүмүүс өөрсдөө ч бараг бодож үзээгүй сонгуульд цохиж яваа харагддаг. Нэр дэвшиж яах гэж байгаа юм бэ? -Сая намайг хөдөө явж байсан чинь нэг сумын багш  та одоо сонгуульд дэвшиж яах юм бэ, сайдаараа үлдээч гэж байна. Нэгдүгээрт МАН сонгуульд ялж байж би сайдаараа үлдэх боломж гарна. Хоёрдугаарт салбар болгон дээр эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзмээр байна. Хүүхдээр бол Кэмбриж өлгийтэй байна. Үүнийг нэг хөлд оруулчих юмсан гэсэн бодол надад байна. Өөрийнхөө төрүүлсэн хүүхдийг ядаж хөлд орохыг хармаар байна. Ингэх нөхцөлийг хангахын тулд хууль тогтоогч болж байж энэ салбарын бодлогыг томъёолох, тодорхойлох ажилд оролцоно. Түүнээс би дараагийн БСШУ-ны сайд уу, биш үү гэдгийг хэн ч хэлж чадахгүй. Аль нам сонгуульд ялахаас хамаарна. Дээрээс нь нам яллаа ч заавал Ё.Отгонбаяр гэдэг сайдтай байх уу гэдэг өөр асуудал. Хэрвээ би УИХ-д байвал би салбарынхаа энэ реформыг үргэлжүүлэх боломж олдох юм болов уу. Би өөрөө дипломатч хүн. Боловсролын салбарыг энэ салбар 20 жил орхигдсон юм даа гэж ийшээ зүтгэж орж ирсэн. Гэхдээ би яагаад бусад салбар руу анхаарал хандуулж яагаад болохгүй гэж. Насаараа зөвхөн боловсрол яриад явах уу. Тухайн салбараас нь хамаарахгүй маш олон асуудал яам толгойлж байхад анзаарагддаг юм билээ. Тиймээс сонгуульд үзэх хэрэгтэй юм байна гэж хувийн хүний үүднээс бодож байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

pkxny:
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ажлын хэсэг байгуулж Тавантолгой компанийн удирдлагын буруугаас үүдэн дотоод үйл ажилаагаа нь буруутай байсныг тогтоожээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүүгийн охин Г.Уянга гэдэг хүний нэр дээр нэг сая төгргийн үнэтэй барилгын засал чимэглэл компанид гаалийн бүрдүүлэлтийн туслалцаа үзүүлснээр 17,8 тэрбум төгрөгийн таван толгойн уурхайн тендерт хууль бусаар ялалт байгуулсан. Засал чимэглэлчин тэр өндөр үнэ бүхий уурхайг аваад явна гэдэг нэг л үнэмшил муутай. Арын хаалгатай бас ардчилсан намтай байхад юуг ч хийж луйвардаж болдогийн ботид жишээ. Хамгийн хачирхалтай нь ийм үйлдлийг АН – хан дэмжээд түүнийг илчилсэн хүчин нь буруутан болж эдвээр хэлэгдээд байгаа нь ёстой тархиа цоо угаалгасаны төрх гэлтэй. Угаасаа новшнууд байсан тэр хэмжээгээрээ нвширч байх шив.
2013-04-30
kommunnistuud mongolin malchdiin tolgoig ergyylehdee sain
2012-05-29
Хуцдаг халтар вэ:
Ё.Отгонбаяр чи үнэхээр нэр дэвших гэж байгаа бол 1-р сарын 1-нээс өмнө ажлаа өгөх ёстой шүү дээ. БСШУ-ны сайдаар ажилласан хэн ч гэсэн хийх ёстой ажлаа л хийх л ёстой. Тэрүүгээрээ нэг их шоудаад байх хэрэггүй л байх даа. Отгонбаяраа чи "бор дарсанд" шунадаг чинь хэвээрээ л байна лээ дээ. Хамар нь улайчихаад соёлтой архичныг тэнэг булганчууд аягүй бол сонгоно л доо. Булганчууд будлиантай гэдэг үнэхээр тохирсон үг шүү. 1990 оноос хойш дандаа Улаан коммунистуудыг гаргасан "коммунист" аймаг шүү дээ.
2012-05-07
MAN suirtsiin bna oo zl2 sanal ugchxuur oligtoi hun alga sda
2012-05-01
ahah chi boovoog huhsimu haha
2012-05-01
Xxf:
Ene. Lolar. Hutsah. Yu mdaaa del iiin bankniii. Tuslamjiiin heden. Dollorooor. Garaaa ugaaaj mangaslah dur tsachaaal. Ni. Shunal ni hodloood. Vhleee. Geeed. Yriad. Yvj. Bsan. Shvvv
2012-03-16
otgonbayar:
bolovsroliig dampuuruulj mongoliig booliin niigemd shiljyylj ugsund heden yeeree talarhaj boloh uu aan
2012-03-16
MUIS-aar togloj idej uuj guitslee, ene ovgon ajil hiihgui dandaa gadaadad zugaalj baina. iim yumaa demjeed baigaa said bol shinechlel hiij chadahgui
2012-03-16
pizikiin olimpiadiid udriig esvel tsagiig uurchilj uguuchee hotiin bolovsroliin gazriin darga Enkhbayar, orlogch Bolormaa,meregjilten Tsogbadrakh naraa huuhduud olimpiaddaa orj chadgui bolood baina!!!!!!!!!
2012-03-15
anonymous:
olimpiad tsagiig uurchilie hotiin bolovsroliin gazriin han huviin surguuliin zahialgaar huviaraa gargasan bna ene unen shuu
2012-03-15
ba ba:
huuhdiig sonirholoor ni hogjuuleh geed baigaa yum bol bas ulsiin surguuliin avyastai huuhdiig demjeed baigaa yum bol tanii udirdlagiin hotiin bolovsroliin gazar chine yagaad ulsiin olimpiodiin 2-n davaand avyastai huuhdiig oroh bolomjiig haagaad zovhon mongonii huviin sant metiin surguuliin zahialgaar olimpiadiin tsagiig davhtsuulaad baigaa yum be ta uuniig shalguulj ogooch
2012-03-15
Bagsh:
Отгонбаяр бэртэгчин бэлтгэсэн юмаа ярилцлаг гэчижээ. Чиний идсэн уусан чинь нугэл чинь нудээрээ гарах болно. Нам дагаж яс горьдсон бас Энхбаярын хучинд одий хурчээд одоо зугтаж байгаа хуншгуй шаар даа чи. Боловсрол гэж юу байдгийг огт мэдэхгуй байж битгий хуц. Идсэн ууснаа шингээхээ бод
2012-03-15
ene metiin managar yumnuudiig gargahgui gej bodoj baival MAN sanal ogohgui baih hergetei
2012-03-15
MUIS-iin zahitral ta hoyor muis-d belgend irsen PC-g zarsan bolgoj huviin kompanid mongo shiljuulsen yum uu. Tomorochir ooriin chini daalgavaraar hiisen gedeg yum gesen. Hangai deed surguuliin ezen teneg tetgeveriin ovgon MUIS-iig udirdana gej yu baisan yum. MUIS-aas ter ovgonoo zailuulahgui bol MAN-iin esreg sanal ogno, bas MUIS-iinhnaa urialna.
2012-03-15
BARILDAAD BGAA YUM SHIG MURTLUU HARIN CH ESREG BAIKIIG KINAY SAID AA, TAND AMJILT KYE DEE
2012-03-15
KEMBRIJ GEDG NERNEES TSAASHGUI SHINE STANDART GEJ HARAGDAHGUI BNA, ESKUL NUUTSLAAD BGAA YUMUU,,, SURGALTIIN TEKNOLOGI GEJ MASH NARIIN CHINADIIN OILGOLTIIG TUKAILBAL, BOL IK SUR IIN CH YUMUU PASHIST BAGSHAA KINAJ, BAIJ EKNII SHATNII SHIIDLIIG OLJ HARAH BIZ EE,,, NARIIN OILGOLTIIG NARIIN L TAILBARLAH KTEI L DEE...
2012-03-15
Битгий хуц Отгонбаяр аа:
Чи муу Булганаас дэвших гээд улсын хөрөнгийг тийш хичнээн зөөлөө дөө
2012-03-15
aaaaa:
yum hiij chadaj bga huniig bitgii inge l dee minii mongolchuudaa, dundaj amidraltai bidnii huuhed iim saihan bolovsrol ezemshbel saihan biz dee. huuhduudiin sain saihan ireeduin toloo buur ih yum hiigeerei amjilt husie
2012-03-15
sainsain:
Otgonbayar chin gaigvi said bnalee shuluukhan dajgvi khvn yum shig sanagdsan
2012-03-15
ahah chi boovoog huhsimu haha
BC:
toriin said xun iim l baix yostoi. mash saixan zangaragtai, chadvartai xun baina. ene yarilzlagiig unshaad bi shuud ulaan fan ni boloxoor shiidlee.
2012-03-15
ene baagii uuruu bol hench bish eh n hujaa yum genelee
2012-03-15
Chi uuruu zailaachee. Chatlakhaas uyuch meddeggyi mal baij lalar chini.
2012-03-15
bolobsoriig dampuuruulah ehlel yum uu daa
2012-03-15
turmonkh:
ХАЯХ БИ ЯАРААГҮЙ БАЙХАД УНАХ ЧИ ЮУНДАА ЯАРНА ВЭ? ИРЭХ СОНГУУЛИАР БИ ЧАМАЙГ АМЛАЖ АВААД ХАЯНА АА. ЧИ БУЛГАН АЙМАГТ УНАНА ДАА. ЯМАР Ч НЭМЭРГҮЙ
2012-03-15
Cambridge ch geh shig:
Ter cambridge chin yaahaw tsetserlegiiin baga angi 1 angidaa heden hvvhedteig medeh vv. Neg jijighen uruund 60-laaa bna. bitii hudlaa tansag yum yariad uursduduu zoriulaad yum hiigeed bai. BIDNII TATWARIIN MUNGU SHVVV.
2012-03-15
Shuud TV iinhan bolij vz:
Tanai tv iinhan bitii songuuliin show uu hiigeed bgaachee naad hvn chin songuulia l yarisan bn shd. Bolowsroliin salbart ajillaj bgaa hvmvvsiiigee yaj yadarch amidarch bgaag medeh yumu. Shuud asuugaad uguy asuultaa bich geed bsn asuusan ni haa bgaan. Bitgii hulaa hvmvvsiin setgel sanaag luiward.
2012-03-15
N.Enkhabayraas aldar ner alban tushaal avchaad odoo yagad zugtaagaad bdiin? yadaj hun esoor uulzaj bolohgui yu?
2012-03-15
micrin 3 uruuguu zaisand saya dollariin bair yaj bologson be saidaa
2012-03-15
sanaa:
unelgeenii teviin dargiin talaar yagaad asuusangui ve? ta narch dee emne ochood asuuh zuilee tohirdog baihdaa zailuul. bas saidaas asuult asuuna gedeg hunii bogs doloosontoi adil ajil yum daa zailuul
2012-03-15
Sanalyn nuden deer bichsen asuultuudad eroosoo hariult ogoogui baih yum. Ingej hunii hodolmoriig hii urj baih hereg baina uu?
2012-03-15
shaaltuuraa chi hodoogiin 1 muu zahirlig hariutslaga aldsan ene ter gej muulj baihin orond oros 3-iin Soronzong yaj ch chadahgui baigaagaa huleegeech muu zausarchaa cham shig umig manai Bulganchuud huleej avahgui bitgii gorid
2012-03-15
zochin:
zodoonch Munkh-Ochir, hudlaa Tsengel 2-s deer hamaagui deer.manai bulgand odoo zangaragtai yum hiideg Enebish agsan shig hun heregtei bgaan
2012-03-15