
Дэлхийн хамгийн жижигхэн нохойгоор Гиннесийн номд Бренди хэмээх нохой бүртгэсэн байдаг. Тэгвэл Брендигээс 100 граммаар хөнгөхөн хэрнээ бас намхан Грейси хэмээх нохой байгааг тогтоожээ. Грейси 15 см өндөртэйгээс гадна ердөө 620 грамм жинтэй юм байна.
“Грейсиг хөтлөөд гарах тоолонд бид хоёрыг хүмүүс бүчээд авдаг. Хүмүүс хорвоо дээр ийм жижигхэн нохой байдаг гэдэгт итгэж ч чадахгүй байгаа нь анзаарагддаг” гэж нохойны эзэн Сандра Девал ярьжээ.
Гэхдээ эмч нарын үзэж буйгаар хэт жижигхэн биетэй Грейси богино настай байж магадгүй гэнэ. Хэрвээ тэрээр дахин нэг насалж чадвал ядаж Гиннесийн номд бичигдэж амжих юм байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ