
Ирэх арванхоёрдугаар сарын дундуур “Sherlock Holmes:A Game of Shadows” кино АНУ, Их Британи даяар нээлтээ хийнэ. Тус киноны постер олон нийтэд саяхан ил болсон бөгөөд киноны гол дүрд өмнөх ангид нь тоглосон Жүүд Лоу, Роберт Дауни нар тоглосон байна. Киног Гай Ричи найруулсан бөгөөд Warner Bros Pictures бүтээжээ. Холливудын бүхий л хит болдог киноны хөгжмийг бичдэгээрээ алдаршсан Ханс Зиммер киноны хөгжмийг бичсэн ба Артур Конан Дойлын алдарт “Шерлок Холмес” зохиолыг мэдэхгүй хүн ховор юм. Анх 2009 онд нэгдүгээр анги нь нээлтээ хийж ихээхэн ашиг орлого олж байсан. Тэгвэл ийнхүү тус киноны дараагийн анги ирэх арванхоёрдугаар сарын 16-нд үзэгчдийн хүртээл болохоор болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ