
Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэгийн гэргий Э.Туул хэмээх бүсгүй байдгийг манайхан андахгүй. Эдийн засаг, бизнесийн чиглэлээр магистр хамгаалсан тэрээр бизнес сэтгэлгээтэй нэгэн. Тэрээр барилга, хөдөө аж ахуйн компаниа өөрөө удирддаг төдийгүй дизайнерын ажилд цаг зав, ур ухаанаа харамгүй зардаг үйлэнд уран нэгэн гэдэг. Хөдөлгөөнтэй сэргэлэн тэрээр дэлхийн хамгийн баян хатагтай нарын тоонд зүй ёсоор ордог "Хилтон" зочид буудлын өв залгамжлагч Парис Хилтонтой үй зайгүй найзууд аж. Саяхан Холливуд од найзынхаа урилгаар АНУ руу нисэж чамгүй наргисан хэдий өөртөө хяналт тавих хийгээд биеэ авч явах чадвараараа Холливудын алдарт одуудыг байлдан дагуулж чаджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ