
Америкийн Өмнөд Каролинад амьдардаг долоон настай хүүг эцэг эхээс нь тусдаа өсгөх нь зөв гэж орон нутгийн захиргаа шийджээ. Учир нь Жастин Пейнтер хүү насандаа баймгүй хүнд жинтэй юм байна. Эх нь гурван настайгаас нь эхэлж илүүдэл жинтэйг нь мэдсэн тул дөрвөн жилийн турш эмнэлгээр явж, эмч нараас зөвлөгөө авах болжээ. Ихэнх эмч хүүг хоолны дэглэм сайтар барихыг сануулж байж. Гэлээ ч хүүгийн жин өдрөөс өдөрт нэмэгдээд байгаа тул эцэг эхээс нь хол байлгахаас аргагүй гэж үзэх болжээ.
“Би хүүгийнхээ төлөө чадах бүхнээ хийдэг. Манайд ирээд хөргөгчийг минь хэзээ ч онгойлгоод үзэж болно. Бид хориотой хоол унд өгдөггүй, яг л эмчийн хэлсэн цагийн дагуу хооллодог. Тийм байхад хүүхдийг минь авах хэрэггүй” хэмээн хүүгийн эх ихэд гомдоллосон байна. Гэлээ ч ойрын хоёр сарын хугацаанд хүүгийн жин буурахгүй, нэмэгдсэн чигээрээ байх юм бол орон нутгийн захиргаа хүүг эцэг эхээс нь хол тусгай газар өсгөхсөн нь эрүүл мэндэд нь тустай гэж шийдсэн байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ