Канцлер Ангела Меркель зэвсэгт хүчний дайчидтай уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар Афганистан дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон дайчидтай уулзах юм.
Тодруулбал, Германы зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнтэй хамтран оролцсон Монгол Улсын зэвсэгт хүчний дайчид болон Германы цэргийн сургагч нартай уулзахаар төлөвлөжээ. Уулзалт өнөөдөр 12.15 цагт болох бөгөөд Төрийн ордны “Баганат” танхимд болох юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ