Дуучин Ч.Цэлмүүний тоглосон кино удахгүй дэлгэцнээ гарна

img

“Мөрөөдлийн театр” –ийнхан дэлгэцийн бүтээлд хүч сорихоор шийджээ.  Тэд “Image” студи, “Милл” энтертайнменттай хамтран “Ээжийн дайсан” нэртэйгээр инээдмийн киногоо олны хүртээл болгох гэж  байгаа бөгөөд зураг авалт хэдийнэ дуусчээ.   Уг киноны гол дүрд Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Тунгалаг, Ж.Оюундарь, хошин урлагийн “Х түц” хамтлагийн жүжигчин Батаа буюу Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөр, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр,  дуучин Ч.Цэлмүүн тоглож байгаа аж.   Дашрамд дурдахад, дуучин Ч.Цэлмүүн “Ээжийн дайсан” киноны дууг дуулж, клипжүүлэн үзэгчдийн хүртээл болгоод байгаа билээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tamir:
goe duunuud duudag shuu.busdaa 20 yasan
2012-03-18