
Эмэгтэй боксчдын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр манай улсад эхэлнэ.
10 хоногийн турш үргэлжлэх уг тэмцээнд 17 орны 200 орчим эмэгтэй боксчин оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ өгчээ.
Тэдний дотроос Хятад, Энэтхэг, Япон, Казахстаны багууд хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй багаа илгээгээд байгаа аж. Манай улсын хувьд 19 хүний бүрэлдэхүүнтэй баг “Олимп” баазад бэлтгэлээ хийж байгаа юм.
Дашрамд дурдахад, тус тэмцээний санхүүжилтэд Монгол Улсын Засгийн газраас 150 сая төгрөг гаргахаар шийдвэрлэсэн билээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ