
Зэвсэгт хүчний гардан тулааны аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Алдар нийгэмлэгийн спорт танхимд эхэллээ. Зэвсэгт хүчний 91 жилийн ойг угтан явагдаж байгаа энэ тэмцээнд маш их онцлогтой болж байгааг зохион байгуулагчид хэллээ. Жил бүр уламжлал болсон гардан тулааны тэмцээнийг 084, 086-р ангиуд шагналын санг нь гарган ивээн тэтгэж явуулсаар иржээ. Мөн энэ жил эдгээр ангиудын нэрэмжит болон зохиогдож байна. 3 дахь жилдээ явагдаж байгаа энэ тэмцэнд зэвсэгт хүчний болон цэргийн армийн 14 байгууллагын 190 гаруй тамирчид 9 жинд өрсөлдөж байна. ОХУ-ын цэргийн болон армийн аварга шалгаруулах гардан тулааны тэмцээний дүрмээр энэ өрсөлдөөн явагддаг. Эндээс шалгарсан тамирчид Армийн ОУ-ын тэмцээнд оролцох эрхээ авна. Тэмцээний аваргууд өнөөдөр тодорно.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ