Азийн аварга шалгаруулах эмэгтэй боксчдын тэмцээний медаль, цом бэлэн болжээ

img

Тун удахгүй 3 сарын дараа эмэгтэй боксчдын Лондон-2012 олимпийн наадмыг зорих эрх олгох ДАШТ урд хөршид болно. Тиймээс энэ тэмцээний өмнө болж байгаагаараа Азийн эмэгтэй боксчдын аварга шалгаруулах 6 дахь удаагийн тэмцээн онцлогтой. Азийн эмэгтэй ширэн бээлийтнүүдээс тулаан, техник тактик, өрсөлдөөн, бэлтгэл, ур чадвараараа тодрон гарах шилдгүүдэд гардуулах цом, медаль бэлэн болсон байна. Азийн эмэгтэй боксчдын АШТ-д нийт 10 жинд 100 гаруй тамирчид өрсөлдөнө. Энэтхэг, Хятад, Япон, Казахстаны багууд хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй ирж оролцох юм. Энэ дунаас Казахстан, мөн Энэтхэгийн таирчид их хүчирхэг өрсөлдөгчид гэж МОБХ-ныхон дуулгалаа.                     Казахстан улсад эмэгтэй боксчид илүү түлхүү хөгжиж түрэн гарч ирж байгаа юм байна. 6 дахь удаагийн Азийн эмэгтэйчүүдийн АШТ-ий шүүгчээр ДБХ-ноос нэр зааж ирэх 5, МОБХ-ны 2 гээд нийт 7 хүн ажиллах аж. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ