"ББМ Оперта групп" Тавантолгойн олборлогч боллоо

img

Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Канцлер Ангела Меркелийн айлчлал  үргэлжилж байна. Дөнгөж сая Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд ХБНГУ-ын Холбооны Канцлер А.Меркелийн Монгол Улсад хийж байгаа айлчлалын хүрээнд дараахи зургаан баримт бичигт талууд гарын үсэг зурлаа. Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагааны эхэнд Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Уурхайн гэрээт олборлогчийн тухай Эрдэнэс Таван Толгой компани, ББМ  Оперта Групп хоорондын гэрээ, Хамтран ажиллах тухай Эрдэнэс Таван Толгой компани, Сийменс копмани хоорондын ерөнхий гэрээнд гарын үсэг зурлаа.

Үүний дараа Улаанбаатар хотод шинээр баригдах суурьшилын бүс дэх усны тогтвортой ашиглалтын  болон усны хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах зөвлөх үйлчилгээний тухай Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын ГАУФФ инженеринг компанийн хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Линдао Нобелийн шагналтнуудын Зөвлөл, Констанс нуурын эрэг дээрх Линдао Нобелийн шагналтнуудын уулзалтын Сан хооронд байгуулах Харилцан ойлголцлын санамж бичиг, Монгол Улсын Шинжлэх ухааны академи, Дюссельдорф хот дахь Герда Хенкелийн Сан хоорондын Археологийн салбарын шинжлэх ухааны хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ãåðìàí òåõíèê òåõíîëîãèéí ñàéíûã äýëõèé ìýäíý. Ǻâ àëõàì ø¿¿.
2011-10-22
B.Xurtsiin "MON POL TSONX" kompany Germanii "Thyssen polymer" kompanias onts ix xemjeenii vakuum tsonxnii material luivardsan baisan ne barivchlagdax bas neg shaltgaanii neg undes ne bas ene yumaa ene ix uriig ne bas tavan tolgoigoor taglajee.Ene muu luivarchidtai zevseg barin temtseye Ard tumeen...
2011-10-13
Яасан үнэтэй толгойтой муу алуурчин бэ тэр хурц.
2011-10-13
Хурц ТаванТолгойн үнэ хүрчээ.
2011-10-13