Цаг хугацааны сорил, бэрхшээл дундаас хатуужиж гарч ирсэн сайд

img

Амлалт Дархан-Уулын Засаг даргаас УИХ-ын гишүүн болж ирсэн Д.Хаянхярваагийн амлалт өнөөгийн МАН-ын амлалт хөтөлбөрөөс салах аргагүй. Гэхдээ түүний хувийн амлалтуудын талаар дүгнэх нь илүү чухалтай санагдана. Хоёр удаа улиран сонгогдсон Засаг дарга сайн ажилласан учираас намаасаа УИХ-д өрсөлдөх эрх авсан байж таарна. Тэр Дархан-Уул аймгийн 22 жилийн түүхийг удирдах дээд түвшинд нь бичилцсэн. Энэ хугацаанд сайн ажиллаж гэмээнэ нутагт дэвсгэртээ ямар асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэх хэрэгтэй, юунд хөрөнгө оруулалт шаардлагатайг онилж, гарын хуруу шигээ мэдэх боломжтой хийгээд үүндээ үндэслэсэн амлалтыг өвөртөлж УИХ-д орж ирсэн. Тэрбээр Морин хуурын цогцолбор, Дарханы төвд Бурхан багшийн сэрэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэн, “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн бүгдийг санхүүгийн эх үүсвэрээр ханган, бүтээн байгуулж барьж босгосон нь өдгөө Улаанбаатарт цэцэрлэгт хүрээлэн хэмээн ач холбогдол өгөх болсон тохижилт, хөрөнгө оруулалтуудын эхлэл, үүдэл санааг төрүүлсэн гэж яригдах нь бий. Хийсэн, санаачилсан нь ингэж үлгэр дууриалаа өгч, бусдыг араасаа дагуулсан Засаг дарга байлаа. Д.Хаянхярваагийн хувийн амлалтууд буюу өнгөрсөн хугацаанд Дархан-Уулд шаардлагатай ямар бүтээн байгуулалт, шийдвэрлэвэл зохих ямар асуудал байсныг сонирхвол хамгийн эхэнд Дархан хот төвийн бүсийн тулгуур төв учираас үйлдвэр, технологийн парк байгуулж, бүрэн ажиллуулах явдал байлаа. Төвлөрсөн орон сууцанд амьдардаг айл өрхийг интернэтийн сүлжээнд холбох тухай төлөвлөгөө бол өнөөгийн онлайн хэрэглээ хоол хүнс мэт зайлшгүй болохыг мэдэрч уялдуулсан амлалт байжээ. Улсдаа гуравдугаарт жагсах Дархан хэмээх төвлөрсөн төвийг хотын жишигтэй хот байлгах үндсэн асуудал болох хотын доторх замуудыг бүрэн шинэчлэх, Шарын голыг Дархан хоттой хатуу хучилттай замаар холбох гэсэн дэд бүтцийн асуудлуудад мөн амлалт өгсөн. Үүний дагуу Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүдийн тойрогт хуваарилагдсан 1671.2 сая төгрөгөөр хотын төв замын нөхөөс, 6, 7 дугаар багийн автозамын шинэчлэлт гээд хэсэгчилсэн, нэн шаардлагатай бүтээн байгуулалтуудад хуваарилалт, гүйцэтгэл хийсэн байдаг. Боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр “Дархан Их Сургууль” цогцолбор байгуулах асуудлыг орчин үеийн менежмэнтээр шийдвэрлэх, Хонгор сумын Ургамал газар тариалангийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэнг түшиглэсэн үр тарианы элит болон сортын үрийн түшиц газар болгож, улсын үрийн нөөцийн 60-аас доошгүй хувийг хангахаар амласан байдаг. Орхон сумыг цэвэр усны хангамжийн нэгдсэн системтэй болгож, цэвэрлэх байгууламж шинээр байгуулахаар амласан байна. Эдгээр ажлууд зохих түвшиндээ хэдийнэ санхүүжилт, дэмжлэг олгогдсон ажээ. Амжилт Олон парламентад улирч суусан гишүүнтэй Увс аймаг улсын төсвөөс хамгийн их хөрөнгө мөнгө шийдвэрлүүлж хүртдэгээрээ алдартай. Энэ аймгийн гишүүн шиг хэд хэдэн удаа УИХ-д улирч сонгогдсон парламентач цөөнгүй л бий. Гэхдээ анх удаагаа УИХ-д сонгогдоод л улсын жилийн төсвөөс тойрогтоо буюу Дархан-Уул руу хамгийн их хөрөнгө шийдүүлсэн гишүүн ганцхан Д.Хаянхярваа байлаа. Товчоор хэлбэл, Дархан-Уул хамгийн их мөнгөтэй аймаг болж Увсын ард жагсч байв. Дархан хотыг камерийн нэгдсэн сүлжээнд оруулах, үерийн даланг бүрэн шинэчилэх, орон сууцны дээврийн засварын санхүүжилтүүд Дарханд ханатал хийгдсэн. Хонгор сумын дулааны шугамын засварт шаардагдах 205 сая төгрөгийг 2010 оны улсын төсөвт суулгуулсан, газар тариалангийн салбарт 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлүүлсэн. 2012 онд “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн гүүрэн гарцын санхүүжилтэд 575 сая, тус хүрээлэнгийн тохижилтод 100 сая, “Бурхант” дэд станцын өргөтгөлд 669 сая, Төмөр замын нүхэн гарц 349 сая, Дархан хотын усан хангамжыг сайжруулах төсөл 150 сая, Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд 800 сая гээд улсын төсвийн хөрөнгөөр Дахан-Уул аймагт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг жагсааж болж байна. Он удаан жил бүх шатанд яригдсан ч шийдэгдэхгүй байсан “Шарын гол” ХК, “Дулаан шарын гол” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрийн хооронд үүссэн байсан 491 сая төгрөгийн өр авлагаас болж Шарын гол сум хөлдөх аюул нүүрлээд байсан үед Д.Хаянхярваа Засгийн газрын хуралдаанаар оруулж асуудлыг бүрэн шийдүүлжээ. Д.Хаянхярваа гишүүн “Төвшин сэтгэл” сангийнхаа хүрээнд “Номтой нөхөрлөе” хүүхдийн номын аян эхлүүлж, давхардсан тоогоор нийтдээ 35530 хүүхэд номын нөхөр болсон байна. Хүүхэд сурагчдын оюуны хөрөнгө оруулалтад 120 нэр төрлийн 3500 гаруй номоор дэмжлэг үзүүлжээ. Уншлагын аяны дараа тус номууд хөдөөний алслагдсан сумдын сургуулийн номын санг баяжуулдаг юм байна лээ. Мөн тус сангийн шугамаар 20 сая төгрөгөөр санхүүжүүлэн Дархан хот байгуулагдсаны 50 жилийн ойд зориулж “Бид Дарханы хүүхдүүд” нэртэй 500 хүүхдийн уран бүтээлийн нэгдсэн тоглолт зохион байгуулсан нь нутгийн олныг баясгасан, авъяаслаг үрсээрээ бахархсан үйл явдал байлаа. Алдаа Хонгор гэх нэр улс даяар аюулын харанга болсон шуугиан саяхных санагдана. Гэтэл УИХ-ын нэгэн ангийнханы бүрэн эрхийн хугацаа шувтарч байгаа өнгөрсөн дөрвөн жилээс ч өмнөх явдал билээ. Хонгорын асуудал бол яах аргагүй Д.Хаянхярвааг Дархан-Уулын Засаг дарга байхад, УИХ-ын сонгуульд нэрээ сойхынх нь өмнө өрнөсөн. Бараг л сэтгүүлч бүхэн Хонгор руу давхиж, үхсэн болжморын зурагаар сониныхоо нүүрийг дүүргэн хэвлэж байсансан. Тэгэж л амьд амьтан, ургамалгүй боллоо хэмээгдээд байсан нутгийнхан ногоо цагаагаа дээжлэн ирсэн нэгэн үзэсгэлэн яармагийн үеэр Засаг дарга “Та нар Хонгорын хоол хортой гээд амсахгүй, идэхгүй байх шиг байна. Би яахав идчихье ээ. Манай Дарханыхан бүгд л иддэг юм...” гээд хүртэж орхисноороо Д.Хаянхярваа Хонгорын ногооны хоргүйг баталж, өөрийнхөө хариуцсан ажил, хамаарсан үйлд итгэлтэй, зүтгэлтэйгээ харуулсан. Хэрэв үнэхээр алдаатай бол хариуцлага хүлээхэд ч бэлэн байх эрийн жудагтай чанар нь олон нийтэд танигдсан. Үнэндээ Хонгорын ногоо хортой байсан л юм бол Засаг дарга нь өдийд амьд байхгүй биз. Нэгэнтээ БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Баг Сөүлийн төвөөр урсдаг голын уснаас өөрөө утган ууж, ариун цэнгэг учир хотынхон хүнсэндээ хэрэглэж болохыг итгүүлж, шуугиан тарьсан гэдэг. Тэр үйл явдлаас ноён Д.Хаянхярваа “будаа идчихэв үү” гэтэл БНСУ-ын тэр шуугиан цаг хугацааны хувьд манай 2008 оны УИХ-ын сонгуулиас хойш болсон байх юм билээ. Уг нь Хонгорын тухай, Хонгорын ногоо хортой байлаа гэхэд Д.Хаянхярваа өөрийнхөө биеээр туршилт хийж ч чадах “алдаа, тэнэглэл” нь түүний УИХ-ын гишүүн болсоноос хойшхи ажил, амжилтын товчоонтой холбогдох шаардлагагүй ч байж мэдэх. Гэтэл сар гаруйнхны өмнө Сангийн сайдад нэр нь дэмжигдээд ороод ирэхэд ч өнөөх цианитын асуудал мандсан болохоор Хонгор бол яах аргагүй Д.Хаянхярваагийн алдаа болж харагдах нэг өнцөг ажээ. Тулга, зуухны хоорондох мэдээлэлд будилсан зөвлөхүүдийнхээ үгэнд хөтлөгдсөн Ерөнхийлөгч гэнэдсэн үү, угийн шоуч зан нь гэнэт хөдөлсөн үү бүү мэд Хонгорт хорт хавдараар олон хүн үхэж үрэгдэж байгаа тухай яриад, дараа нь өнөөх үгнээсээ бултаж зугтаж сүйд болсныг бүгд л харж суусан. Энэ нь бараг Д.Хаянхярваа сайдын рейтингийг улам өсгөчих шиг болсон доо. Ямартай ч, хордсон Хонгор гэдэг нэрэнд ч “хордолгүй” сонгуульд ялж гарч ирнэ гэдэг нь өөрөө маш том амжилт. Хэлсэн үг, хийсэн хэрэгтээ эзэн байж, олон түмнээрээ хүрээлүүлж байсны нь илрэл байлаа. Ирээдүй Аль ч улс оронд төрийн өндөр албан тушаалд залуу хүн гарч ирдэггүй юм билээ. Ихэвчлэн 45-аас дээш насныхныг улстөрийн өндөр албан тушаалд томилж байна. Баруунд бол улстөрийн өндөр албан тушаалд залуу хүн гарахыг эрс буруушаадаг. Өндөр албан тушаалд 40-өөс доош насны хүн гарч ирвэл бүр зальт этгээд гэж нэрлэдэг. За тэгээд, Ази, Зүүн өмнөд Азийн орнууд, тухайлбал, Хятадад 60-аас дээш насныхныг л улстөрийн өндөр албан тушаалд томилдог. БНХАУ-ын Ху даргын 56 насыг “Ямар залуу хүн төрийн өндөрлөгт гарч ирэв ээ” гэсэн шүүмж, Ху даргын зүгээс оноо алдах өнцөг болж байлаа. Гэхдээ улстөрийн өндөр албан тушаал гэдэг бол мэргэжил биш олон жилийн практик ажлын үр дүнд тухайн хүний “цуглуулсан оноо”, хуримтлуулсан туршлага байдаг ажээ. Энэ “цуглуулсан оноо”, хуримтлуулсан туршлага гэдэг үг л өдгөө УИХ-ын гишүүн, Сангийн сайд Д.Хаянхярваатай гарцаагүй хамаатаж таарч байгаа юм. Тэрбээр Дархан-Уул аймгийн Тамгийн газарт ажиллаж, төдөлгүй Төрийн санг нь даргалж, улмаар аймгийн даргаар хоёр бүрэн эрхийн хугацаанд ажилласан. Хэрвээ улстөрийн өндөр албан тушаал гэдэг мэргэжил юм бол дэлхийн алдартай Их сургуулиудад парламентын гишүүний анги, Сангийн сайдын анги гээд нээгдэх л байсан байх. Тэгэж мэргэшүүлж, сургаж, диплом олгож болдоггүй чадварыг Д.Хаянхярваа хортой Хонгороос эхлээд цаг хугацааны сорил, бэрхшээл дундаас хатуужиж олж авсан. Тийм болоод ч намдаа, төрдөө үнэлэгдэж, итгэл найдвар хүлээн сайд боллоо. Тэр Сангийн сайд болно гэж бусдын адил лобби хийгээд, дээгүүр доогуур олби огтоно шиг гүйгээд байна гэж дуулдаагүй. Ёсзүй, ур ухаан, туршлага, хатуужлын шалгарсан чанаруудаа 52 насандаа жигдрүүлсэн Д.Хаянхярваагийн хүчийг Монголын төр ашиглах ёстой. Дахиад ч сонгуулийн ялалт бий учраас Сангийн сайдын шалгуурт тэнцсэн байж таарна. Түүний нас дэлхийн жишигээр улстөрийн өндөр алба тушаалуудын дөнгөж босгон дээр ирсэн байна. Б.Хажидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hongor:
haynhyajvaa sain setguulcheeer iim yum bichuullee ch hongor bi chamaas salahgui shdee
2012-04-06
baagii:
ingej sain bichuulhed heden tog ogdog bol
2012-04-06
аааааа:
муу гөлөг
2012-03-19
зочин:
чи удахгүй муугаа үзнээүзнээ новш минь хүн чанаргүй хогийн амьтан
2012-03-19
зочин:
худалч хулгайч луварчин байж
2012-03-19
xa õà è÷èæ ¿õëýý îäîî è÷èõã¿é ÓÈÕ-ä äýâøèíý äýý íºãººä¿¿ë íâ òýíýã þì øèã ñîíãîíî äîî
2012-03-19
бүгд худлаа байна ш дээ. дархан үргэлж хамгийн их хөрөнгө татсан аймаг байх ёстой. хот шүү дээ энэ чин. тэр бусад хийсэн гээд байгаа нь угаасаа хаян байсан ч байгаагүй ч хийгдэх, хийгдсэн байсан ажлууд байна.ичих нүүр байхгүй юм аа
2012-03-19
ene avgai gants neg tsoxiulksan yum baixdaa zailuul .
2012-03-18
ene maliig xen ingej magtaj xeden xaltar tsaas avsan yum bol doo .Bi ene xyniig tanixgyi gexdee Xongoriin gex tododtgolos sain medne iim uxamsartai archaagyi amitaniig said tavichixaar Mongol uls yaj xugjix vee dee.Shine zaluu ye ee gargaj irmeer yum MAN giin xeden zunug uvgun
2012-03-18
hajidmaa gedeg chin hayanhyarvaagiiin hamaatan yum bish uu, ene yaj ulsiin ih hurald garsaniig oilgohgui yum
2012-03-18
zochi:
Denduu jijig gar
2012-03-18
u:
xaxa manai aaviin bairnii deever l lav zasaagui eej aav 2 min ugleel bn bilee... bolidoo GAJIDMAA garigaa olj muurulduu.. uher belcheertee bga xaxa
2012-03-17
Darhanaas:
Hongorhyarvaa chi yu ch gej bichuuleed darhanaas ahij songogdoj chadahgui
2012-03-17
Ha ha yasan ichmeer yum be,oi gutlaa,uuriinh ni zahialsan zahialgat medee,jinhene darhaniig zavhan bolgoson avilgach,luivarchin shuu dee,darhanchuud bugd medne
2012-03-17
hayn:
tolgoi ni ajildag luivarchin da hoorhii gehdee odoo bolno sh de ahiad yah ni ve sanaatai l um bn lda
2012-03-17
munkhbat:
arai ch de Hayn bol mash tom luibarchin ymar saindaaMAN iim luibarchig ashiglah gej sangiin said bolgoh be de hortoi gazraas alag vneegee tataj salhitii zairan Tomorhvvgiin abgaid malluulaad 1jiliin daraa nogoo abgai ni ULSIINABARGA malchin bolson hezee baihad 1jil bolood abarga bolj baisan be habaraas hongoriinhon obchin hodolhoor yana da setgvvlchidid ih mongo zarj baigaa gesen ABILGATAI TEMTSEH GAZAR ene hvniig sain shalgah heregtei shv de
2012-03-17
Паянхярваа:
haah, songuuli oirtood idsen munguuruu, bichuulj ehelj bgaan bhdaa, hayan gej baahan Payantai l nuhur shu dee, Hongor, darhan geltgui, Mongolooroo l uul ni medej bgaa, career ni duusch bgaa bolohoor said bolgoj, dewshuulen zailuulah ajillagaand unaj bgaa l gej bodjiino shdee.
2012-03-17
kho:
naad nokhoroo khongort khoolond oruulj baga nuurt baarand oruul darkhanchuudaa
2012-03-17
tamhilaya:
YAMAR HOORHON darga be za 1 boojgoogiin unerleed tamhilachiya
2012-03-17
haytad darga:
hyatadin HU darga shig geh shig yuo be tasagaan herem dabuulaad shideeree
2012-03-17
52 JILIIN GAI:
HORTOI HONGOROOS ehleed gene ee hen horduulsan yum boldoo HAJIDAA chi bish biz dee HORGUI HONGOR BSAN YUM SHUU
2012-03-17
hajidmaa- haynhirbaa uurd hamt:
HAJIDMAA gej ene hun hoishid yaj amidarch yalaa alna daa HAYMHIRBAA ta 2 saihan amidarnaa horoo uugaad hamtdaa uheeree
2012-03-17
БИ:
Сайн луйвардаж байгаа нэгэндээ битгий атаарха л даа монголчуудаа гэнэ үү
2012-03-17
zochin:
харин тийм байна. МАН-н Амарсайханы гар хөл байж байгаад хөлжсөн. Сийрэг толгой. Зальтай. Харин авгай нь ёстой даруу сайн хүүхэн.
2012-03-17
zochin:
хийсэн юм үнэхээр бий байхаа. гэхдээ ДУА- санхүүд улаан луйварчин Нямхүүг Төв аймгаас татан авчирч санхүүгийн хэлтсийн дарга болгосноор ДУА-н төсвийн хөрөнгийг үрэн таран хийх идэж ашиглах эх суурийг тавьсан шүү. Энэ авгайн гайгаар олон хүн шоронгийн хаалга татсаныг юу гэж ойлгох вэ.????????????????????????????
2012-03-17
jagaa:
ichel dee u herelsuhed zu ugsun bol doo
2012-03-17
Nuur ulaichlaa
2012-03-17
Зорге:
Хулгайч, цуг явсандаа ханилгаагуй хогийн эр. Зайлаасай новш чинь. Ийм гарууд засагт олонхи болжээ. Ичээсэй мал.
2012-03-17
eo eo чөтгөрийг магтаж болдог гэж үү
2012-03-16
Iim aimaar bogs doloogchiig odoo hun gehuu yu gehev ee? Hajidmaa gedeg nertei noiliin tsaas yumuu bogsnii alchuur chine
2012-03-16
Зочин:
Захиалгын сэтгүүлчидээ гэж хогийн хулгайчийг од болгочих юмаа.Гэхдээ хүмүүс одоо хэн нь хэн бэ гэдгийг ойлгохтойгоо болсон шүү эрхэм сэтгүүлчээ.
2012-03-16
Gansukh Sukhbaatar gishuun 2 tegeed tosov batlaxad ni buruu xarj suugaad mongoo ideed baisan xereg uu Xajidmaa minee.Ter 2 gishuun Xayanxyarvaa gishuunii tun taaruu xumuus yumaa daa ajlaa xiideggui yum baina tee Egch ee?
2012-03-16
Sukhbaatar gishuun ni 38 nastai boloxoor ter zalit etgeediin toond orox yum baina l daa. Gansukh Sukhbaatar gishuun tegeed tosov batlaxad ni buruu xarj suugaad mongoo ideed baisan xereg uu Xajidmaa minee
2012-03-16
Засаг дарга “Та нар Хонгорын хоол хортой гээд амсахгүй, идэхгүй байх шиг байна. Би яахав идчихье ээ. Манай Дарханыхан бүгд л иддэг юм…” гээд хүртэж орхисноороо Д.Хаянхярваа Хонгорын ногооны хоргүйг баталж, өөрийнхөө хариуцсан ажил, хамаарсан үйлд итгэлтэй, зүтгэлтэйгээ харуулсан. Hayanhyarvaa taniig ene setguulch aygui muuhai doromjiljee. Hayanhyarvaa hool idej itgeltei zutgelteigee haruulav. gej bichsen baina shdee. Araichdee.
2012-03-16
Ene odoo ajliin tailan uu? Baahan too jagsaagaad bichchihsen baina. Onigootoi yum.
2012-03-16
. Дархан хотыг камерийн нэгдсэн сүлжээнд оруулах, үерийн даланг бүрэн шинэчилэх, орон сууцны дээврийн засварын санхүүжилтүүд Дарханд ханатал хийгдсэн ENE ODOO YU VE? DARHANIIG GANSUKH CAMERIIN NEGDSEN SULJEEND ORUULSAN SHUU DEE. INGEJ HUDLAA YARIVAL DARHANIIHAN DURGUITSENE SHUU. HUNII HIISEN YUMIIG HULGAILAAD
2012-03-16
Hayanhyarvaa-g Darhaniihan dahij songohgui ee. Zahialagd niitlel uhaantai yum bna. Oligtoihon huneer bichuulehgui dee yadahdaa
2012-03-16
Ganaa:
Yamar muu bichee vee. Nuuhiig ni avah ged nudiig ni soholjee.
2012-03-16
hyghghg:
Ha ha
2012-03-16
болд:
Өөрийгөө мөнгө өгч магтуулаад хүмүүс сайн гэж ойлгодог цаг өнгөрсөн. Яасан гэнэн юм ыэ? Хайран мөнгө, хайран нэр сүр, хайран сэтгүүлч БҮХ ЗҮЙЛ ИНГЭЭД ДУУСАВ АА ХӨӨРХИЙ. ЦАГ ҮЕЭ МЭДРЭЭЧ ЭЭ. ИЙМ Л САНГИЙН САЙДТАЙ БОЛСОН ЮМ УУ.
2012-03-16
mgl:
muu muuhai ym bichsen setguulch sain setguulch uu te malchin malaa
2012-03-16
mgl:
sain yvaa negendee bitgii athaarhaj bai mongolchuudaa
2012-03-16
БИ:
Сайн луйвардаж байгаа нэгэндээ битгий атаарха л даа монголчуудаа гэнэ үү
Malchin:
Mun ch yaduu setguulch yum daa, hudaldagdsan, uuriin uzel bodolgui iim yumnuud l hevlel medeelel, setguulchdiin ner hundiig navs unagadag yum daa
2012-03-16
ХР:
ХОНГОР СУМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХУЖАА НАРААР АЛТ УГААЛГАЖ АЙМАГЛАН ХОРДУУЛАХ АЖИЛ ХИЙСЭН ЭНЭ НӨХРИЙН ЯЛЫГ ИНГЭЖ ЦАГААРУУЛАН ЦАЙРУУЛАН БИЧИХ ЭРХ ХЭНД БАЙНА ВЭ.
2012-03-16
zochin:
харин тийм байна. МАН-н Амарсайханы гар хөл байж байгаад хөлжсөн. Сийрэг толгой. Зальтай. Харин авгай нь ёстой даруу сайн хүүхэн.
õàìóó õÿðâàà-- -- ÷èíü õîíãîðûí öèàíèò íàòðè ä õîðä÷èõîæ... îäîî ìýäðýë íü îðæ ãàð÷ áàéãàà þì áàéíà.....
2012-03-16
уншигч:
Ичмээр нийтлэл бэ ккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккк
2012-03-16
hun:
kkkkkkkk jinehen tom tenegtdeg bn sh dee.naad nuhur chin luivar hiihgui bol hezee ih hurald orj irehgui sh dee,man suntugei.
2012-03-16
zochin:
хийсэн юм үнэхээр бий байхаа. гэхдээ ДУА- санхүүд улаан луйварчин Нямхүүг Төв аймгаас татан авчирч санхүүгийн хэлтсийн дарга болгосноор ДУА-н төсвийн хөрөнгийг үрэн таран хийх идэж ашиглах эх суурийг тавьсан шүү. Энэ авгайн гайгаар олон хүн шоронгийн хаалга татсаныг юу гэж ойлгох вэ.????????????????????????????
ddd:
hahahahahaha. Ulaan luivarchin, hulgaich, deeremchid odoo uursdiiguu enhiin tsagan tagtaa gej ingej bichvvlehed hediig tuldug bol??
2012-03-16
hajidmaa gedeg chin hayanhyarvaagiiin hamaatan yum bish uu, ene yaj ulsiin ih hurald garsaniig oilgohgui yum