А.Меркел Ерөнхийлөгчид бараалхаж байна

ХБНГУ-ын Канцлер А.Меркел яг одоо Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж байна. Төрийн ордны ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд болж буй энэ арга хэмжээнд эрхэмсэг Канцлерийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан хүмүүс болон бусад албаныхан оролцож байна. Канцлер А.Меркел Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхасны дараа УИХ-ын даргад бараалхана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ