Үндэсний бөхийн “Хасу лиг” болно

img

“Дээд төрөлтөн” үндэсний бөхийн холбоо өмнө нь 2010 онд үүсгэн байгуулагдсан аж. Ингээд одоогоос 10 жилийн өмнө Хасу барилдааныг зохион байгуулж байсан бол энэ сарын 24-ний өдрөөс Хасу лигийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ лигт 21 аймгаас нэг, нийслэлийн хот тус бүрээс нэг баг нийт 22 баг барилдах юм байна. Нийт 22 баг тойргийн журмаар барилдаж дууссаны дараа бүх оролцсон багуудын оноог жагсааж байр эзлүүлнэ. Мөн дээд төрөлтөн үндэсний бөхийн холбооноос зохион байгуулалтын зөвлөл, цэцийн зөвлөл, хөгжөөн дамжигчдийн гээд гурван том зөвлөлийг үүсгэн цаашид Хасу лигийг тасралтгүй явуулахаар тогтсон байна. Хасу лигийг зохион байгуулах ажилд одоогоор улсын цолтой бөхчүүд маш идэвхитэй оролцож байгааг дээд төрөлтөн үндэснйи бөхийн холбооноос хэлж байна. Хасу лиг энэ сарын 24-ны өдөр Аса циркт нээлтээ хийх юм. Хасу лигт нийт 21 тойргийн барилдаан явагдах бол нэг тойргийн барилдаан нэг өдөр болох юм байна. Хасу лигт өрсөлдөх нэг багийг бүрдүүлж байгаа бөхчүүд насны хязгаар байхгүй 8 гишүүнтэй, 4 бөх нь тухайн орон нутгийн харьялалтай үлдсэн 4 бөх нь өөр аймаг эсвэл өөр хотын харьяалалтай байж болох ажээ. Ийм лигийг зохион байгуулснаар бөхчүүдийн нийгмийн асуудал тэр дундаа аж амьдралын ар талыг сайтар хангах үүд хаалга нээгдэж байгааг энэ холбооныхон хэллээ. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

тухайн нутгийн 4 бусад нь хамаагүй ч гэх шиг. Эхнээсээ л холион бантан болох нь ойлгомжтой байна. Ноднин ямар ч зохион байгуулалтгүй элгийн юм хийсэн тэрэн шиг юм болох вий.
2012-03-19
tuhain nutgiin 4 busad ni hamaagvi ch geh shig jinhene holion bantan bolno doo
2012-03-19
khiikh yumaa olji yadsan buun ambitsnuud khudlaa surjigneed yuch ugui uldene teer jiliinkh shig
2012-03-19
hasu sorilgo gee
2012-03-18
bat:
zuv shuu!MONGOL undesnii buh enter gecheed...ner usaa uguhduu bodoltsmoor yum
2012-03-18
Баяраа:
Монгол нэр өгч болохгүй л байгаа юм байхдаа лиг миг
2012-03-17
bat:
zuv shuu!MONGOL undesnii buh enter gecheed...ner usaa uguhduu bodoltsmoor yum