Ногоон хот аян-Улаанбаатарт

img

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 372 жилийн ойг угтаж, бүх нийтээр мод тарих өдөр, Усны жилийн зорилтын хүрээнд зохион байгуулах “Ногоон  хот аян-2011” өдөрлөг маргааш 11 цагт Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ. Байгаль хамгаалах,  амьдрах орчноо сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, экологийн соёл, төлөвшил олгох зорилготой аянд нийслэлийнхэн, их, дээд сургуулийн оюутнууд оролцох юм. “Ногоон хот аян-2011” өдөрлөгийн үеэр мод бут сөөгний үзэсгэлэн худалдаа болох юм байна. Мөн “Гол усаа хайрлая” уриан дор Туул, Сэлбэ, Улиастайн гол дагуу гурван чиглэлд цэвэрлэгээ хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ