Түлшний мод ховор байна

img

Баянхонгор аймагт анхны цас есдүгээр сарын сүүлчээр орсон. Өнөөдөр хоёр дахь удаагийн цас аймгийн төвийн нутгаар оров. Хүйтний улирал хаяанд ирсэн учир түлшний мод, нүүрсний эрэлт их байна.

Төв зах орчимд төвлөрсөн түлээ, нүүрс борлуулах цэгт жижиг шуудай мод 2000 төгрөгийн үнэтэй, олдоц ховор байв. Модны нөөц багатай аймаг учир Архангай, Хөвсгөл зэрэг бусад аймгаас түлшний мод нийлүүлэгдэж байгаа нь үнэ өсөх шалтгаан болоод байгаа юм. Одоогоор портер машин мод 200,0 мянган төгрөг, Зил-130 маркийн машины тэвш мод 1,200,0 мянган төгрөгт хүрчээ

Харин тонн нүүрс 60,0-80,0 мянган төгрөгийн үнэтэй байна. Тэвшний өндөр нам, нүүрсний жижиг том хэмжээ, ачилтын их багаас ийнхүү үнэ хэлбэлздэг гэнэ. “Дөвөнт”, Баянтээгийн уурхай 18-20 мянган төгрөгөөр нэг тонн нүүрсээ нийлүүлдэг ажээ. Нийлүүлэлт хангалттай байгаа учир цаашдаа нүүрсний үнэ буурах магадлалтай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ