ОУХМ Л.Отгонбаяр ОУ-ын марафоноос алтан медаль хүртлээ

img

2012 оны 03-р сарын 17-нд БНХАУ-ын Синчуан\sichuan\ мужид зохиогдсон  Чонкинг \chongqing\олон улсын марафонд Монгол улсын шигшээ багийн тамирчин, Л.Отгонбаяр 1.16.51 амжилтаар “Алтан медаль” хүртсэн бол, “Алдар” спорт хорооны тамирчин Ц. Бямбажав 1.08.11 амжилтаар шагналт 6-р байранд шалгарсан байна. Энэхүү олон улсын марафон нь жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 17 орны 30000 гаруй тамирчид оролцсон байна. Л.Отгонбаяр: Намайг байнга дэмжиж тусалдаг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир, спортын газар, Монголын хөнгөн атлетикийнхолбоо, Монголын Үндэсний Олимпийн хороо,  “Рэндэр” ХХК, Ажнай спорт хороонд талархалаа илэрхийлсэнийг уламжилж байна.         А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Лондонгийн Олимпод юм дуулгаарай!!!
2012-03-20
gaihaltai bayar hurgie. 2008 onii olimp-d mash tevchertei oroltsoj bariand orj bsniig sanaj bn. oshoo ih amjilt gargaarai
2012-03-19