
МСБХ Пэпси Брэндтэй хамтран дөрвөн том лигийг зохион байгуулж байгаа. Тэр дундаас хамгийн их ач холбогдол өгч байгаа нь ЕБС-ын дундах Pepsi Junior League юм. Хот хөдөө гэж хоёр бүсчлэн явуулж байгаа хүүхдийн лигийн хотын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд МУБИС-ын харъяа БТС-ын зааланд амжилттай явагдлаа. Эрэгтэй 26 эмэгтэй 16 баг оролцсон тус тэмцээнээс 6 баг улсын аваргад оролцох эрхээ авах юм. нэг ёсондоо хотоос шалгарсан багууд хөдөө орон нутгийн багуудтай өрсөлдөн 2012 оны хүүхдийн лигийн аваргаар шалгарах юм. Амралтын өдрөөр явагдсан шигшээ тоглолтуудыг дүнг танилцуулъя. Охидын тэмцээнд Эрдмийн Оргил, 105-р сургууль, 19-р сургуулийн багууд тойргоор өрсөлдөж Эрдийн Оргил алтан медалийг хүртсэн байна. мөнгөн медалийн төлөөх тоглолтыг 105,19-р сургуулийн багууд хоорондоо хийж энэ тэнцүү үргэлжилсэн тоглолтын ялагчаар 29-24 оор 105-р сургуулийн шигшээ баг тодорч мөнгөн медалийн эздээр тодорсон юм. Харин хөвгүүдийн шигшээд Эрдмийн оргил, БТСДС,Гурван тамир сургуулиуд шалгарч мөн хоорондоо тойргоор тоглосон. Дамба дасгалжуулагчтай БТСДС эрэгтэйчүүдийн хүүхдийн лигийн хотын аваргаар төвөггүйхэн тодорлоо. Шийдвэрлэх тоглолтыг Эрдий Оргил сургуулийн багтай хийн 54-50 харьцаатайгаар илүүрхснээр шигшээд хоёр хожлыг авч алтан медалийн эзэд болжээ. Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар БТСДС-ийн н.Дамба, Эрдмийн Оргил сургуулийн Ж.Түмэнжаргал нар тодорчээ. Пэпси хүүхдийн лигийн хаалтын ажиллагаанд МСБХ-ны тэргүүлэгч, сангийн яамны дэд сайд Ганхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дашдорж, сургалт судалгааны албаны дарга Ж.Буянтогтох, Азийн сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хагоп Хажириан, “Жи эн бевережис” ХХК-ны маркетингийн ажилтан Давааням нар хүрэлцэн ирж шагналыг гардуулсан.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ