Энэ тэмцээн 9 дэх удаагаа дээд, дэд, 3-р бүс гэсэн хэсэгтэйгээр зохион байгуулагдлаа. Дээд хэсэгт Го
даамын 5-р дантай спортын мастер Цолмонгийн Сансар, 4-р дантай Равжирын Тунгалаг зэрэг шилдэг найман тамирчид өрсөлдсөн
байна. Харин дэд зиндаанд 1-р зэрэг буюу 1 кюү ба түүнээс доош зэрэгтэй 7 тамирчин, 3-р бүсэд зэрэг аваагүй байгаа 19 тамирчин
тойргоор тоглож дүнгээ гаргалаа.
Тэмцээнд Япон улсаас Монгол улсад суугаа бүрэн эрхт элчин сайд ноён Шимизү, Монгол дахьЯпончуудын холбооны тэргүүн нар оролцож амжилт
гаргасан тамирчдад цом медаль, дурсгалын зүйл гардууллаа.
Дээд зиндаа
Цолмонгийн Сансар алтан медаль, Японы элчин сайдын цом
Равжирын Тунгалаг мөнгөн медаль
Цэцэг-Өлзийн Золжаргал хүрэл медаль
Дэд зиндаа
Мөнх-Эрдэнийн Ууганбат алтан медаль
Энхбаатарын Азамат мөнгөн медаль
Шартолгойн Баяржаргал хүрэл медаль
3-р зиндаа
Цогтбаатарын Баярбаатар алтан медаль
Дэлгэрсайханы Сайханчимэг мөнгөн медаль
Ганбатын Чулуудай хүрэл медаль
Монгол Япон Төв 2012 оны 03-р сарын 17-18
Монголын Го-гийн Холбоо