Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн төслүүдийн хэлэлцүүлэгийг хийлээ

img

Улсын Их Хурлаас 2011 оны тавдугаар сард шинэчлэн баталсан Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлд ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороог хяналтын хороо байхаар өөрчилж, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дэргэд ёс зүйн салбар хороо байхаар нэмж заасныг үндэслэн тус яамны Төрийн захиргааны удирдлагын газраас Эрүүл мэндийн сайдын 2006 оны 135 тоот тушаалын 2, 3 дугаар хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хорооны дүрэм”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны үлгэрчилсэн журам”-ыг “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны үлгэрчилсэн дүрэм”, “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны үлгэрчилсэн дүрэм” болгон тус тус өөрчлөн боловсруулсныг эрүүл мэндийн салбарын түвшинд хэлэлцүүллээ. ЭМЯ-аас ёс зүйн чиглэлээр дараагийн хэлэлцүүлгийг салбарын дундын түвшинд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг тусгасны үндсэн дээр тус яамны Төрийн нарийн бичгийн даргын дэргэдэх Удирдах зөвлөлөөс өгсөн чиг үүргийн дагуу Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны дүрмүүдийг 2011 оны 10 дугаар сард багтаан батлуулж, мөрдүүлэхээр төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ