“Гэгээн Муза”-д өрсөлдөх жүжгүүдийг өнөөдрөөс тоглоно

img

Энэ удаагийн “Гэгээн Муза” наадамд өнгөрсөн онд үзэгчдийн хүртээл болсон 11 бүтээл, түүнийг бүтээсэн 60 гаруй уран бүтээлч өрсөлдөж байгаа билээ.   Драмын жүжгийн төрөлд УДЭТ-ын уран бүтээлчид “Домогт Ану хатан”, “Оролмаа”, “Тэнгэрийн хүү” жүжгээрээ “Мөрөөдлийн театр”-ынхан “Миний нууц хүү”, Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрынхан “Маргаашгүй хаан” жүжгээ нэр дэвшүүлээд байгаа.   Харин дуулалт жүжгийн төрөлд Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр “Арван тавны сар”, Говьсүмбэр аймгийн “Боржигон” чуулга “Боржигон цэцэн”, Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр “Жанжин заан” бүтээлээ сойсон.   Тэгвэл хүүхдийн жүжгийн төрөлд Улсын хүүхэлдэйн театрын хамт олон “Том хамарт одой”, “Гацуурхан” театр “Алтан түлхүүрийн эрэлд”, Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр “Солгой харандаа” бүтээлээ өрсөлдүүлнэ. Уг бүтээлүүдийг өнөөдрөөс эхлэн энэ сарын 26 хүртэл үзэгчдийн хүртээл болгох юм байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ