
Мэргэжлийн боксын хоёр холбоо Дабль Би Юу болон Ай Ви Би Эф –ийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Чойжилсүрэнгийн Цэвээнпүрэв энэ сарын 23-нд WBC-ын олон улсын мөнгөн бүсний төлөө Лондон хотноо тоглох юм байна. Энэ удаад тэрээр өмнө нэг ч удаа ялагдаж байгаагүй Францын залуу тамирчин Bastien Rozeaux-тай хүч үзэх аж. Ч.Цэвээнпүрэвийг АНУ болон Английн хоёр ч компани реклам, зар сурталчилгаандаа тоглуулж, www.choi.usana.com нэртэй сайт хийж өгчээ.
Түүний спортын замнал1991 онд эхэлсэн бөгөөд өнгөрөгч оны аравдугаар сарын 29-нд Лондон хотын «York Hall» ордонд Мэргэжлийн боксын тэмцээнд оролцож, 40 настай Цэвээнпүрэв харих болоогүй хүчтэй тамирчин гэдгээ харуулж, "Монгол тулаанч" нэрээр Европ даяар алдаршин шуугиан дэгдээсэн ялалт байгуулсан юм.
Дашрамд дуулгахад, тэрээр Английн “Жи Эн Си продакшны “Айрон монк” кинонд тоглосон бөгөөд цэвэр тулааны урлагийн гайхамшигийг харуулсан уг кино нь Кун-фугийн шинэ баатруудын адал явдлыг харуулсан аж. Өнгөрөгч нэгдүгээр сард зураг авалтаа дууссан уг кинонд Цэвээнпүрэв “Харгис монгол” хочтой, рингэнд гарах бүртээ өрсөлдөгчөө хороодог залуугийн дүрд тоглосон аж.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ