
Непалын төр засгийнхан Эверестэд жорлон байгуулахаар болжээ. Жилдээ арав гаруй экспедиц, мянга гаруй уулчид Эверестийг зорих болсон нь тэндэхийн цэвэр орчинг хангахын тулд ийм алхам хийхээс аргагүйд хүргэсэн байна. Эверестийн төв бааз далайн түвшнээс 5300 метрийн өндөрт байрладаг. Энэ баазад ирдэг уулчид аль болох бие засахгүйг хичээж, өтгөн шингэнээ өөрсдөө оргилоос авч буудаг ч гэсэн зарим нь гарцаагүй тохиолдолд “бохирдуулахаас” аргагүйд хүрдэг байна.
Эверестэд урин дулаан цагт 10 мянга орчим уулчин очдог гэсэн статистик мэдээ байдаг ажээ.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ