Монгол Улсын Хүүхэлдэйн Театрт сурагчдын амралтад зориулан В.Хауфын “Том хамарт одой” жүжгээ толилуулж байна. Уг жүжгийг Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн муза” наадамд
нэр дүвшүүлсэн бөгөөд энэ сарын 23-наас эхлэн театрынхаа тайзнаа тоглоно. Харин цэцэрлэгийн насныханд зориулан ах дүү Гриммийн “Чоно ба долоон ишиг” жүжгийг толилуулах аж.
Дашрамд дуулгахад, тус театрын хамт олон ирэх тавдугаар сард БНХАУ-ын Чиндуд болох Олон улсын хүүхэлдэйн холбооны XXI их наадамд оролцоно. Энэхүү наадамд “Ногоон дарь эх”-ийн домог бүтээлээ тайзнаа амилуулах юм байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ