Ажилчны урлагийн их наадам эхэллээ

img

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Хан-Уулын авьяастнууд” зорилтот төсөл нээлтээ хийгээд байгаа билээ.   “Хараацай хүүхдийн урлагийн их наадам”, “Ажилчны урлагийн их наадам”, “Явуулын нэг цэгийн үйлчилгээ”, “Хан-Уул дүүргийн соёлын өдөр”-үүд гэсэн үндсэн дөрвөн төрлийн соёлын үйл ажиллагааг нэгтгэсэн уг зорилтот төсөлд дүүргийн хороод, аж ахуйн нэгж байгууллага, сургууль, цэцэрлэгүүд хамрагдаж байгаа юм. Энэхүү зорилтот төслийн нэг хэсэг болох Хан-Уул дүүргийн “Ажилчны урлагийн их наадам” –ын эхний шатны шалгаруулалт дүүргийн алслагдсан 13, 14-р хорооноос эхэллээ.   Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Соёлын ордон хамтран зохион байгуулж буй энэхүү наадамд оролцогчид гоцлол дуу, хоршил дуу, хамтлаг дуу, гоцлол бүжиг,  хамтлаг бүжиг, гоцлол хөгжим, хамтлаг хөгжим, цирк болон язгуур урлагийн төрлүүдээр өрсөлдөж байгаа юм. Тус наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 26-нд болох юм байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ