Төр хүний эрхийн үндэсний комисст “гар татан “ байж мөнгө хуваарилдаг
Хүний эрхийн үндэсний комисс иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хамтран ажиллахаар болжээ. Иргэний нийгмийн байгууллагуудтайгаа хэрхэн хамтарч ажиллахаа тэдний төлөөллийг цуглуулаад ярив.
Цаашид хүний эрхийн үндэсний хэмжээний том байгууллага хүний эрхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах тухайгаа ч ярьжээ. Энэ нь оролцогчдод ихээхэн таалагдаж байна. Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан энэ байгууллагыг хатуухан шүүмжилсэн ч алдаагаа засаж залруулах гэж байгааг нь сайшааж байлаа.
Тэрбээр “2008 оны 7 сарын 1-нд энэ байгууллага өөрсдийгөө байгааг мэдэрсэн, харин дараа нь энэ үйл явдал хүний эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн” нь олон хүнийг алмайруулсан гэж байна.
Хүний эрхийн үндэсний комиссын даргыг УИХ-аас томилдог. Мөн үйл ажиллагаа явуулахад гол хүчин зүйл болдог хөрөнгө, мөнгийг нь засгийн газраас гаргаж өгдөг байна. Ийм тохиолдолд энэ байгууллага төрөөс хараат бус ажиллана гэдэгт итгэхэд бэрх юм. Гэвч хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүний аюулгүй байдлын судалгааны төв”-ийн тэргүүн Л.Эрдэнэчулуун төрөөс хараат бус ажиллах боломж байгааг хэлж байлаа.
Хүний эрхийн үндэсний комисс иргэдэд хүрч ажиллахыг зорьдоггүй биш зорьдог байна. Гэтэл хөрөнгө санхүүгийн асуудал нь хүнд байдаг. Жилдээ 5 сая төгрөг л энэ байгууллагад хуваарилдаг. Энэ мөнгө нь томоохон хэмжээний нэг уулзалт зохион байгуулаад л дуусчихдаг болохыг комиссын гишүүн П.Оюунчимэг ярилаа.
Энэ сарын 10 нд олон улсын хүний эрхийн өдөр. Энэ өдрийг угтаад хүний эрхийн үндэсний комисс хүн ард руугаа чигэлсэн нэлээд хэдэн арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь өнөөдрийн уулзалт байлаа.
Ж.Батхишиг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ