“Царцаагүй чөмөг” баримтат киног архивын сан хөмрөгт хүлээн авлаа

img

Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Манлай баатар Дамдинсүрэнгийн мэндэлсний 140 жилийн ойд зориулан МУСГЗ Ж.Батбаярын бүтээсэн  Манлай баатар Дамдинсүрэнгийн тухай “Царцаагүй чөмөг” баримтат киног Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хүлээн авах ёслолын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт  болжээ.   Уг арга хэмжээнд  Архивын ерөнхий газрын дарга  Д.Өлзийбаатар, Үндэсний Төв Архивын захирал М.Эрдэнэбат, МУСГЗ Г.Аким болон баримтат кинонд оролцсон жүжигчдийн төлөөлөл оролцжээ.   Энэхүү киног “Нүүдэлчний домог” студи бүтээсэн бөгөөд киноны зураг авалтыг Дорнод аймгийн Гурванзагал сум, Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймаг, Ховд аймаг, ОХУ-ын Хиагт хот зэрэг Манлай баатар Дамдинсүрэнгийн төрж өссөн, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гал дүрэлзсэн, түүний оролцсон Гурван улсын гэрээг үзэглэсэн түүхэн газруудад хийснээрээ онцлог аж.   Уг киног түүхийн ухааны доктор Г.Мягмарсамбуугийн “Баргын эрх чөлөөний тэмцэл:Нүүдэл, суудал” номоос сэдэвлэн бүтээжээ. Баримтат киног хүлээн авах ёслолын арга хэмжээний үеэр киног хийж байх үеийн  гэрэл зураг, Манлай баатар Дамдинсүрэнд холбогдох архивын баримт бичгийн бичил үзэсгэлэн гаргаж, ирсэн зочидод сонирхуулсан юм.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

эгшгэлжин:
энэ Батбаяр чинь манай өвөө ш дээ хайртай шүү!!!!!!!!!!!!!
2012-05-06
Mongol hun:
Mongol hun hitad hunii omno uhsen ch bohiihgui gedgiig biyeeree uzuulsen jinhene baatar mongol er hun tand morgoj bn... Mongol er hun ustaj mohoogui odoo hurtel ovog deedsiin tsus haluunaaraa bga gedegt itgej bn...
2012-03-20