
Өнөөдөр тохиож байгаа Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, “Улаанбаатар” сургууль, Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоотой хамтран “XX зууны монгол уран зохиол-зохиолч” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.
ШУА-ийн хүрээлэнд болж байгаа уг хуралд профессор С.Байгалсайхан, доктор Д.Болормаа, доктор, дэд профессор Х.Сүглэгмаа, докторант Ж.Ууганбаатар нар оролцож байгаа юм.
Тэд монгол зохиолчдийн нийтлэлийн тухай илтгэлийг хэлэлцэж байгаа аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ