Туялзуур сэлэмний тамирчид маргааш хойд хөршийг зорино

img

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн өнөөдөр Монголын туялзуур сэлэмний баг тамирчдыг хүлээн авч ирэх сард болох өсвөрийн ДАШТ болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-д оролцох баг, тамирчдад хувцас, хэрэглэл гардуулан өглөө. Мөн туялзуур сэлэмний өсвөрийн ДАШТ-д өрсөлдөхөөр залуу тамирчин С.Билэгт дасгалжуулагчийн хамтаар маргааш хойд хөршийг зорих гэж байна. Монголын туялзуур сэлэмний холбоо энэ онд олон ажил хийхээр төлөвлөсөн бол ирэх сард тун завгүй байхнээ. ОХУ-ын Москва хотноо болох өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон олон улсын өсвөрийн сэлэмчдийн цугларалтанд тамирчин С.Билэгт, дасгалжуулагч Б.Цэнгэл нар оролцохоор болж, маргааш эх орноосоо мордоно. Дасгалжуулагч Б.Цэнгэл 60 орны 80 гаруй хүүхэд оролцох хамтарсан бэлтгэлийн туслах дасгалжуулагчаар ажиллахаар сонгогдсон байна. Харин залуу тамирчин С.Билэгтхүнд сэлэмний төрөлд өрсөлдөнө. Энэ удаагийн өсвөрийн ДАШТ 14-17- насны ангилад явагдана. Харин ирэх даваа гарагт Хонг Конгийн эксперт, Азийн туялзуур сэлэмний холбооны санхүүч Клифф Вон Цан манай эх оронд хүрэлцэн ирж, дасгалжуулагчийн анхан шатны сургалтыг 30 гаруй хүний дунд зохион байгуулах юм. Тэрээр мөн энд байх 12 хоногийн хугацаандаа ирэх сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багт тусгай сургалт хийх юм. Мөн ирэх сарын 20-29-нд Японы Вакаяма хотноо болох Азийн АШТ болон Азийн бүсийн олимпийн эрх олгох тэмцээнд манай улс бүтэн багаараа оролцохоор болсон юм. Туялзуур сэлэмний холбоо гадаад харилцаандаа анхаарахын сацуу дотоод дахь үйл ажиллагаандаа ч ач холбогдол өгөн ажиллаж байна.Тэгвэл шилдэг 16 тамирчин оролцсон туялзуур сэлэмний лигийн тэмцээн 4 сарын 4-ний өдөр Хаан банкны театрт нээлтээ хийхээр болсон байна. Энэ лигийн тэмцээнээс эхлэн Монголын тамирчдын чансааг гаргах бол дараа дараагийн тэмцээнд оролцох гол шалгуур болох юм.   А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

manaid sportyn ene turul bdiim bna shd ... ovoo shd
2012-03-21
KuG:
Ku-G хаашаа хараад байгаам бол?
2012-03-21