
Хоёр жилд нэг удаа зохиогддог, “Алтаргана-2012” наадам энэ оны долдугаар сарын 20-22 өдрүүдэд ОХУ-ын Агийн Буриадад болох гэж байна.
Энэ талаар өнөөдөр “Буриадын сан”-гаас мэдээлэл хийлээ. Энэхүү наадмын хүрээнд 20 орчим уралдаан тэмцээн, соёлын арга хэмжээ болох аж.
“Алтаргана-2012” наадамд манай улсаас 600 гаруй төлөөлөгчид оролцох бөгөөд тэдний визний асуудал дээр ОХУ-аас хөнгөлөлт үзүүлэх болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ