Сонгуулийн хуулийн хэлэлцүүлэг үргэлжилнэ

img

УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хууль дээр намын бүлгүүд пропорциональ, мажоритарын тоо болон эмэгтэйчүүдийн квот зэрэг асуудлуудаа шийдвэрлээгүй байгаа тул бусад асуудлууд дээр эцсийн хэлэлцүүлгээ явуулах нь зүйтэй хэмээн үзсэн ажээ. Сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар АН-ын бүлэг өнөөдөр 14.00 цагт хуралдах байсан ч бусад хурлууд давхацсан тул бүлгийн хуралдаанаа хойшлууллаа. Тус намын бүлэг маргааш хуралдах юм байна. Одоо 15 .00  цагаас УИХ-ын чуулганы хуралдаантай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ