
ХБНГУ-ын Канцлер А.Меркелийн хүндэтгэлийн чуулган дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ашигт малтмалын салбарт хамтран ажиллах түншлэл байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсанд туйлын баяртай байна.
-Монгол Улсын эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч өө. Монгол УИХ-ын эрхэм хүндэт дарга аа. Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд ээ. Эрхэмсэг ноёд хатагтай нар, хүндэт зочид оо.
Монгол УИХ-ын парламентын чуулганы индрээс холбооны засгийн газрын тэргүүн надад үг хэлэх завшаан олгосонд их хүндэтгэл хэмээн үзэж байна. Монгол Улс хэзээнээс германчууд бидний сэтгэлийг татах агуу увидастай билээ. Газарзүйн байрлалын хувьд алс хол ч гэлээ манай хоёр орны ард түмний хооронд харилцан солилцоо уулзалтууд ямагт оршсоор ирсэн. Герман улс дахин нэгдэхээс өмнө төрөл бүрийн шатны оюутнуудын хүрээнд оюутнууд Бүгд Найрамдах Ардчилсан герман улсад оршин сууж байсан. Эн орноо төлөөлөн ирсэн тэдгээр монголчууд бидний сэтгэлийг ихээр татаж манай улстай найрсаг харьцааг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц өгсөн юм. Герман улсад Монгол орны дүр төрхийг тодорхойлоход тэдний үүрэг оролцоо их байсан.
Эрхэм хүндэт ноёд хатагтай нар аа
Монгол Улсын өнөөгийн хөгжилд хоёр үе шат нөлөөлсөн гэж боддог. ХIII зууны монголын үед нийгэм соёлын эдийн засгийн тогтвортой харилцаа болон шашин шүтлэгийн нээлттэй орчин монголын эзэнт гүрний дотоод эв эеийг баталгаажуулж байсан байна. Хоёр дахь үе шат зүүн Европын хуучин социалист орнуудыг хамарсан 1989-1990 оны ардчилсан хувьсгалууд юм. Тухайн үед хуучин Ардчилсан герман улсын иргэд бид эрх чөлөө эх орноо нэгтгэхийн төлөө гол зорьж гудамжинд жагсч байсан. Өнөөдөр манай улс нэгдэн хөгжиж байна. Яг тэртээх он жилүүдэд эрх чөлөөний төлөөх хүсэл эрмэлзэл дүүрэн монголын ард түмэн эх орондоо ардчилал авч ирж эрхзүйт төрийг байгуулан хүний эрхээ эдлэхийн төлөө тэмцэж байсан. Монгол Улс комунист тогтолцооноос олон ургальч үзэлтэй намын ардчилсан нийгэмд шилжсэн байна. Хийсэн энэхүү алхамынх нь төлөө германы иргэд бид монголын ард түмнийг гүнээ хүндэтгэж байна. Ижил төстэй түүхэн өөрчлөлтийн гэрч нь болсон манай хоёр орны ард түмэн хоёр улсын харилцааг ямагт ойртуулсаар ирсэн.
Эрхэм хүндэт ноёд хатагтай нар аа
Энэ онд арабын ертөнцөд өрнөсөн эргэлтүүд улс төрийн болон нийгмийн оролцоо хэзээ ч аль нэг жижиг бүлэглэлийн давуу эрхээр хязгаарлагдах ёсгүй гэсэн сургамжийг бидэнд өглөө. Эрхзүйт төрийн тогтолцоотой улс оронд иргэдийн эрх чөлөө эдлэх эрхийг нь хасч болохгүй. Ард иргэдээ чинээлэг амьдрах улсын нөөцийн тэдэнд олгоход бидний үүрэг оршино. Төв азит Монгол Улс эрх чөлөөт ардчилсан үнэлэмж баримжаатай парламентад төрийн ардчилс ан тогтолцоотой орны хувьд үлгэр жишээж чухал үүргийг гүйцэтгэж байна. Ардчилсан нийгмийнхээ сонгосон замаар тууштай хөгжихөд тань миний зүгээс та бүхнийг зоригжуулмаар байна. Намрын чуулганаараа сонгуулийн эрхийг шинэчлэх гэж байгаа тань магадгүй УИХ-д олон түмний төлөөллийг оруулах илүү боловсронгуй болох болов уу. Ардчилал өөрөө хүрээд ирдэггүй гэдгийг Германчууд бид олон жилийн туршлагаасаа мэднэ. Бүтцийн хүчтэй байгууламж, эрхзүйт төрийн бат бөх тогтолцоо ялангуяа түүний төлөө амьдарч, өдөр тутам түүнийгээ хамгаалж чаддаг зоригтой иргэд байх ёстой. Хүний язгуур эрхийг хүндэтгэснээр ардчилал оршин тогтнодог. Үүнээс улбаалан Монгол Улс цаазаар авах ялыг гүйцэтгэхгүй гэсэн шийдвэр гаргасныг миний бие онцгойлон талархан хүлээж авсан. Энэхүү шийдвэрийг гаргаснаараа Монгол Улс манлайлагчийн үүргийг гүйцэтгэж байна.Дахин нэг алхам урагшлан цаазаар авах ялыг бүр мөсөн халахад тань миний бие та бүхнийг зоригжуулмаар байна.
Эрхэм хүндэт ноёд хатагтай нар аа
Монгол Улсын ардчилал томоохон олон сорил шалгуурыг давах хэрэгтэй юм болов уу. Танай орны байгалийн баялаг улс орноо хөгжүүлэх ард түмнээ чинээлэг болгох өндөр боломж олгож байна. Үүний сацуу уул уурхайн салбараас олох ашгийг нийт ард түмэнд аль болох өргөн хүрээнд хуваарилахыг Засгийн газар, УИХ хүлээж байна. Эдийн засгийн үр өгөөжийг урт удаан хугацаанд хүртээхийн тулд хойч үеэ орхиж болохгүй. Боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийн төлөө мөн ирээдүйд чиглэсэн дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах хэрэгтэй. Ингэхэд тань Монгол Улсыг өөрийн чадлаараа дэмжихэд Герман улс бэлэн байна. Монгол Улсын хувьд итгэлийг нь даасан эдийн засгийн түнш юм. Тийм ч учраас намайг дагалдан ирсэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монголын дэд бүтцийг хөгжүүлж үр өгөөжтэй шийдвэр гаргахад тань өөрсдийн хувь нэмрээ оруулж чадахуйц аж ахуй нэгжүүдийн түншлэл орсон. Үүнээс гадна хоёр улсын хооронд ашигт малтмалын салбарт хамтран ажиллах түншлэл байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсанд туйлын баяртай байна. Манай хоёр орон эрчим хүч болон уул уурхайн салбарт харилцан ашигтай урт удаан хугацааны түншлэлийн эх үүсвэрийг тавьсан гэдэгт миний бие итгэлтэй байна.
Эрхэм хүндэт ноёд хатагтай нар аа
Манай хоёр орны түүхэн улбаатай холбоо хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа эдийн засгийн гүнзгий харилцаа герман монголын найрсаг харилцааны тулгуур багана нь билээ. Хамтын ажиллагааныхаа хүрээнд залуу хойч үеэ бодож байна Нобелыг шагналтнуудын дунд монголын өсч буй залуу эрдэмтдийг оруулж байхаар өнөөдөр мөн тохиролцлоо. Эрх чөлөө ардчиллыг хүлээн зөвшөөрөх үнэлэх манай хоёр орон дэлхийн давцанд энэхүү үнэлэмжээ хамгаалах үүрэг бидэнд оноож байна. Бид энэ үүргээ амжилттай биелүүлсээр ирсэн. Тухайлбал,НҮБ-ын НАТО-гийн хүрээнд гэж хэлж болно. Энхийг сахиулах аюулгүй байдлыг хангуулах үүргийн хүрээнд манай хоёр улсын дайчид өнөөдөр мөр зэрэгцэн гүйцэтгэж байна. Монголын дайчдын бүрэлдэхүүнийг энэ онд багтаан нэмэх шийдвэр гаргасныг миний бие та бүхэнд чин сэтгэлээсээ талархаж байна.
Эрхэм хүндэт ноёд хатагтай нар аа,
Эдгээр бүхий л салбар дахь манай хоёр орны хамтын ажиллагааг бид цаашид эрч хүчтэй хөгжүүлснээр хоёр орны иж бүрэн түншлэлийг идэвхижүүлнэ гэдэгт миний бие итгэл төгс байна.
Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ