Ц.Улаанхүүгийн гомдлыг хэлэлцэнэ

img

Хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан хэргээр нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхээс 11 жилийн хорих ял сонссон улсын начин Ц.Улаанхүүд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр  17.00 цагийн үед Нийслэлийн шүүхэд болно. Түүнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн наймдугаар сарын 25-нд болж, шүүх хурлаар Ц.Улаанхүү начин Н.Болдбаатар гэгчид 43 ширхэг /капсул/ мансууруулах төрлийн бэлдмэлийг зарж борлуулах зорилгоор өгсөн болохыг нотлох хангалттай баримт байгаа гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн 192.3-1 дэх хэсэгт зааснаар Ц.Улаанхүү нь мансууруулах сэтгэцэд нөлөөлөх онц их хэмжээний бэлдмэлийг олж авсан, хадгалсан, борлуулсан нь тогтоогдсон тул 11 жилийн хорих ялаар шийтгэх, хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, хураан   авсан   523   грамм   мансууруулах   бодисыг устгах, батлан даалтад гарахдаа төлсөн гурван сая төгрөгийг буцаан олгох шийдвэр гарч, урьдчилан хорих 461 дүгээр ангид хориод байгаа. Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж нийслэлийн шүүхэд давж заалдаад байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Мөнгө л олж байвал энэ бөх хэмээн өөрсдийгөө нэрлэгчид бөлдөгөө ч худалдаж магадгүй юм шиг.
2013-01-27
Please keep trwhoing these posts up they help tons.
2011-12-30