
Ирэх долоо хоногийн мягмар гарагт “Гэгээн муза" наадмийн шилдгүүд тодорно.
Энэхүү наадмын үзэгчидтэй шалгаруулалт буюу эцсийн шатны шалгаруулалт эхлээд байгаа билээ. “Гэгээн муза-2011” наадмын эцсийн шатны шалгаруулалтын салхийг Говьсүмбэр аймгийн "Боржигон" чуулгынхан дуулалт жүжгийн төрөлд өрсөлдөж буй "Боржигон цэцэн" жүжгээрээ хагалсан бол өнөөдөр Баянхонгор аймгийн Хөгжимт драмын театр "Арван тавны сар" жүжиг үзэгч, шүүгчдийн хүртээл болно.
Харин маргааш “Алтан түлхүүрийн эрэлд”, “Домогт Ану хатан” жүжиг тоглогдоно.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ