8,5 сая еврог IV дулааны цахилгаан станцид зарцуулна

img

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн болон Техникийн  хамтын ажиллагаа нь 1992 оноос эхэлсэн бөгөөд ХБНГУ-ын Засгийн газраас Монгол Улсад нийтдээ 265 сая орчим еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг олгоод байгаа аж.   ХБНГУ-ын Засгийн газраас өгсөн амлалтаа баталгаажуулж Монгол Улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулдаг бөгөөд энэ удаагийн хэлэлцээрийн хүрээнд нийт хоёр төсөлд хөнгөлөлтэй зээл авах асуудал тусгагджээ.   Үүнд шинээр 8,5 сая хүртэлх еврогийн хөнгөлөлттэй зээлийг Улаанбаатар хотын IV дулааны цахилгаан станц дээр хэрэгжих “Эрчим хүчний үр ашиг II” төсөлд олгох, 2006 онд амласан 4,5 сая еврогийн хөрөнгийн зориулалтыг өөрчлөн “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төсөлд нэмж олгохоор асуудал багтсан байна.   Монгол Улсын Засгийн газарт олгодог зээлүүдийн ерөнхий нөхцөл адил ба ашигласан зээлд жилийн 0,75 хувийн хүүтэй, зээлийг эргэн төлөх хугацаа 40 жил, үүнээс үндсэн өрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байдаг аж.   “Эрчим хүчний үр ашиг II” – төслийн хувьд хоёр тал өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг байгаль орчинд ээлтэй, олон улсын шинэ техник технологид нийцсэн, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх зорилгоор Европ болон ХБНГУ-ын үйлдвэрлэлд өргөн хэрэглэгддэг дэвшилтэт шинэ технологи болох турбины конденсатор болон дулаан солилцуурын төхөөрөмжийг тусгай аргаар цэвэрлэх, Химийн аргаар ус боловсруулах системийг өөрчлөх, Зуухны тэжээлийн усны том чадлын (4 мВт) насосны хөдөлгүүрийг хувьсах хурдны хөтлүүлээр солих ажлууд ДЦС-4 дээр хийх юм байна.   “Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх” төслийн хувьд сумдын авто замын тээврийн дэд бүтцийг шинэчлэх замаар хөгжүүлж, ингэснээр сумдын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих, Улаанбаатар хотын хүн амыг дотооддоо үйлдвэрлэсэн баталгаатай хүнсээр хангаж, гадаадаас оруулж ирэх хүнсний бүтээгдэхүүнээс хараат байдлыг багасгах зорилготой бөгөөд өмнө энэхүү төсөлд зориулж долоон сая еврогийн хөнгөлөлттэй зээл авчээ.   Төслийн өмнө авсан 7 сая еврогийн зээлийн хөрөнгөөр Азийн авто замын АН-3 чиглэл буюу Улаанбаатар-Дархан-Алтанбулаг, чиглэлийн замаас салаалан Төв аймгийн Борнуур сум хүртэлх 7.45 км, Жаргалант сум чиглэлийн 24.73 км хуучин асфальтобетон хучилттай авто замыг шинэчлэх, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгон хүртлэх 17 км асфальтобетон хучилттай шинэ авто зам барих ажил хийгдэх юм. Мөн  нэмэлт 4,5 сая еврогийн зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Жаргалант тосгоноос Төв аймгийн Батсүмбэр сум хүртлэх 29,4 км асфальтобетон хучилттай шинэ авто зам барих ажил хийгдэх аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
sanal neg bna eniig 100% demjij bna uneheer mongoloo gej bga ireeduigee gsn hun bol tarvaga shig ingeed utuulj baisaar duusah n gedgiig oilgoh l heregtei.
2012-06-06
zochin:
Монголын хууль дүрмийг завхруулахгүйгээр хатуу шаардаж, хатуу хариуцлага тооцож, хятадуудын тал дээр мөрдөх болзлыг хангуулбал Ухаа-худгийн MCS, Сэргэлэнгийн Newcom, Чандганы Prophecy зэрэг компаниуд манай эрчим хүчний салбарт ахиц дэвшлийг авчран ажиллах болов уу гэж найдаж байна. Манай Эрчим хүчний газрын хяналтанд байх эрчим хүчний 19 компаний хамгийн том нь 540 мв эрчим хүч үйлдвэрлэх 4-р цахилгаан станц юм. Ухаа-худагийн MCS, Сэргэлэний Newcom, Чандганы Prophecy зэрэг 3компани нь 3 жилийн дотор тус тусдаа 600мв-с илүү эрчим хүч үйлдвэрлэвэл эхний ээлжинд хангалттай болов уу. Үүний тулд төр засгаас бололцооний хэрээр дэмжих хэрэгтэй байх. Эдийн засаг, боловсон хүчин, хуулийн хүрээнд ажлаа явуулах таатай орчинг бүрдүүлэхэд анхаарах нь зүйтэй биз ээ. Таатай орчинг бүрдүүлэхдээ мэдээж улс үндэстний эрх ашгийг 1-рт тавих ёстой нь ойлгомжтой. Харин эрчим хүчний газар гээч соц нийгмийн үзэл баримтлалыг үргэлжлүүлсэн газрын шаардлага алга. Ажлаа хийсэн шиг хийдэг бол мэдээж хэрэгтэй. Гэтэл энэ эрчим хүчний газар нь ардчилсан нийгэмд шилжсэн 20 жилийн туршид юу хийж ирсэн юм бэ? УБ дахь гурван цахилгаан станцаас гарах хорт бодисоос болж нийслэл маань дэлхийн №1 агаарын бохирдолтой хотоор тодорч, агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 5000 хүн өвчилж, 200 жирэмсэн эхчүүд хэвлий дэхь үрээ алдаж, хорвоод мэндэлсэн хэд нь төрөлхийн өвчтэй гэгдэж байна. Түүнчлэн үнсний асуудлыг ч бас орхигдуулж болохгүй. Хотын цахилгаан станцуудын 35 жилийн туршид ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том үнс хаях газар, тэрхүү үнснээс ялгарах мөнгөн ус, хар тугалаганаас болж хөрс ус бохирдож, хор агуулсан үнс нурам нь салхи шуурганд хийсч агаарт бужигнаж хүмүүсийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин улам доройтсоор байсан ч цахилгаан станцуудыг зайлшгүй хэрэгцээт эрчим хүч үйлдвэрлэж байгаа болохоор гээд дутагдалтай талыг нь хуучин нийгмийн суртлаар хав дарсаар үйл ажиллагаа, асуудлыг зохицуулах арга замыг хайгаагүйгээс өнөөдрийн байдалд хүрчихлээ. ЭХГ-н дарга урьд нь цахилгаан станцын захирал байсан болохоор өөрийн хариуцан ажиллаж байсан цахилгаан станцын учир дутагдалтай талыг нүд нь балай, чих нь дүлий өнгөрөөгөөд байгаа бололтой. Иймэрхүү байдлыг цаашид үргэлжлүүлж болохгүй. Ингэж ажиллах юм бол энэ газрын хэрэг ч гэж алга. Монгол улсад Prophecy, Newcom, MCS мэтийн компаниудыг дэмжиж энэ төрлийн салбарт чадварлаг өрсөлдөгчийг нэмэгдүүлэхэд төр засаг анхаарах хэрэгтэй. ЭБЭХ-ний салбараас хуучин нийгмийн үзэл суртлыг халах нь зүйтэй юм. ЭХГ-н оронд илүү зөв шударга, өндөр үр ашигтайгаар ажиллаж, өөрийн хариуцаж буй албан байгууллага аж ахуйгаас хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөллийг анхаарч, эрчим хүчний асуудлыг хянах чадвартай төрийн албыг байгуулах хэрэгтэй. Үүний тулд 3-5-н бодит биелэлт ажлын ахиц дэвшил л чухал. Юуны өмнө дараагийн 3 жилийн дотор нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоох тул 600мв-н эрчим хүчний хэрэгцээг хотын гаднаас хангахгүй бол болохгүй. Тодруулбал эрчим хүч үйлдвэрлэх станцыг нүүрсний орд уурхайтай газар байгуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр доорх дурдагдах 4 зүйл нь ажил хэрэг болоод байна. 1. Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/ 2. Өмнө-говь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/ 3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/ 4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь 2 дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч 3 жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараах нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан 3 жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх. Миний бодлоор дээрх 4 ажил нь цаашдаа нилээд урагштай явагдах боловуу гэж үзэж байгаа юм. Харин мэдээллийн хэрэгслүүд энэ 4-тэй холбоотой асуудлыг ард түмэнд цаг алдалгүй үнэн зөвөөр мэдээлж байх нь зүйтэй. Учир нь эдгээр нь бидний цаашдын хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэртэй байх болно. Харин 5-р цахилгаан станц яагаад сенсааци төдий болж бичигдэнэ гэж хэлээд байна вэ гэхээр монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жилийг үдээд байгаа ч хуучин нийгмийн хууч өвчин байсаар байна. Тэр бол 4 дэхь засаглал нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гарын аясаар хөдөлдөг байдал. 3-5г хэрэгжүүлбэл монголын ард түмэнд хамгийн ашигтай байсаар байтал Улаанбаатарын цахилгаан станцууд, Багануур, Шивээ-овоогийн ажилчид гээд тэдгээр 5000 хүн, тэдний эрх ямба энэ тэрээ сунгасан гараас нь айсандаа эсвэл ямар нэгэн зүйлд нь автсандаа манай мэдээллийн хэрэгслүүд загас мэт чимээгүй байна. Одоогоор байдал ийм байгаа ч монгол улс Өмнөговийн нүүрс зэс, Дорнодын уран зэргийг ашиглахын зэрэгцээ Оросоос нааш хийн хоолойн ажлыг эхлүүлж халаалтанд хий ашиглах нь гарцаагүй. Харин 5-р цахилгаан станц, Шивээ-овоо, Багануурын 5000 ажилчид шинээр бий болох тэрхүү газруудад ажилласан ч болно. Багануураас 200км зайтай төмөр замаар нүүрс тээвэрлэж хүн амынхаа тал нь амьдардаг нийслэл дотроо түүхий нүүрсийг хэдэн 1000н тн-р нь шатааж орчин үеийн тахал болсон агаарын бохирдлыг үйлдвэрлэж тэд элэг цус нэгтнээ өөрсдийн гараар хөнөөхийг нь бид зүгээр хараад сууж болохгүй. Мэдээллийн хэрэгслүүд хуучин нийгмийн бурангуй байдлыг засан залруулж хэлж сэнхрүүлэх ёстой шүүдээ. 3-5 гэдэг бол бүхэлдээ монгол хүний төлөө хэрэгжүүлэх зүйл юм. Үүнийг хэрэгжүүлж чадах, үүний төлөө хүчин зүтгэх төр засгийг монголчууд хүсэн хүлээж байна.
2012-03-24
zoooochiiin:
Мөн түүнчлэн ирэх жилийн сонгуулийн шоунаас өмнө шийдвэрлэх шаардлагатай асуудал байна. 5-р цахилгаан станцын төлөвлөгөө ба чандганы цахилгаан станцын төлөвлөгөөний өрсөлдөөн. Монголын ард түмэн болон УБ хотын ард иргэд алиныг нь дэмжих бол. 5-р цахилгаан станцын төлөвлөгөө гэдэг нь одоо УБ хотод байдаг 2,3,4-р цахилгаан станцын дараах 5-р цахилгаан станцыг барих төлөвлөгөө юм. Хуучин 3-р цахилгаан станцын суурин дээр барихаар төлөвлөж байгаа. Учир нь өмнө нь хэрэглэж байсан дулаан халаалтын хоолой нь ашиглагдах болохоор. Түүний хамгийн гол шалтгаан нь 3-р цахилгаан станцад ажилладаг 1000 хүний ажил хөдөлмөрийн асуудал. 2-рт нүүрснээс хагас коксжуулсан нүүрс гаргаж авах үйлдвэр барьж, улс төрчдийг ашиглан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан “Хагас кокс, хагас кокс” хэмээн шуугиан тарьж сурталчилан гэр хорооллын хүмүүсд ашиглуулахаар үр дүнд хүрсэн. Ийнхүү 800 хүний ажлын байрыг хэвээр хадгалж байна хэмээн хөөрөн баярлацгаав. 3 –р цахилгаан станцын 1000 ажилчдыг 5-р цахилгаан станцад ашиглан өөрсдийнхөө ажлыг хамгаалахын төлөө улайран зүтгэж байна. 3-р цахилгаан станц гэдэг нь Сүхбаатарын талбайгаас 5 км –ын л зайтай газар байдаг. Нью-Йоркийн эрх чөлөөний хөшөө, Францын Ефелийн цамхагийн хажууд цахилгаан станц барина гэсэнтэй адил төлөвлөгөө юм. Тайландад Чэнмайгаас 40 км алслагдсан Maemoh –д, Бангкокоос 50 км алслагдсан Maptaphut –д цахилгаан станц барих үед ард түмэн хүчтэй эсэргүүцэн ширүүн үймээн самуун дэгдээсэн. Хэрэв ялагдвал түүний дараа 30 жилийн турш хортой бодис бүхий агаараар өдөр бүр амьсгалах болно. Олон хүүхдүүд нас барж, өвчинд шаналан зовох болно. Тийм учраас ард түмэн үүний эсрэг ширүүн зоригтой тэмцсэн. Гэтэл УБ хотын ард иргэд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юу ч ярихгүй дуугүй л байна. Цахилгаан станцаас гарах утааны нөлөөгөөр жил бүр 100 хүүхэд нас барж, 100 хүүхэд өвчинд шаналан зовж, 1000 хүн эмнэлэгт хүргэгдэж байгаа мөртлөө энэ талаар юу ч ярихгүй юм. Түүгээр ч барахгүй 5-р цахилгаан станцыг барьж байгуулна гэх өмнө нь 30 жилийн турш бохир утаагаар өдөр бүр амьсгалж байсан мөртлөө ш дээ. Үүнийг санаачилсан хүмүүс магадгүй ингэж хэлэх байх. “5-р цахилгаан станцад шинэ төхөөрөмж суурилуулах болохоор цэвэрхэн утаа гарах учраас санаа зоволтгүй зүгээр” хэмээн 2-р станцын “хагас кокс, хагас кокс” гэж шуугицгаасантай адил утгатай зүйлийг хэлэх байх. Түүхий нүүрснээс үл ялгагдах хагас коксжуулсан нүүрс. “хийжүүлсэн нүүрс болон байгалийн хий шиг цэвэрхэн юм байх даа” гэж асуумаар. Орос, Солонгос, Япон, Вьетнам зэрэг орнуудад цэвэрхэн тунгалаг утаа бүхий байгалийн хийг ашигладаг станцууд хүртэл нийслэл хотоосоо 15 км зайтай байрладаг. Нүүрс түлдэг цахилгаан станц бол 50 км зайтай. Энэ нь мэдээж утаа арилгах төхөөрөмж суурилуулсан байдаг. ”УБ хотод нүүрс түлдэг станц барьж байгуулахыг зогсоох хэрэгтэй. Халуун ус үйлдвэрлэдэг бойлуурыг газан нүүрс юм уу байгалийн хийгээр халааж, Сүхбаатарын талбайгаас 15 км зайтай алслагдмал зайд барьж байгуулах хэрэгтэй. Энэ тухай ярьж мэдээлэх, сурталчлах олон нийтийн мэдээллийн хэрэгсэл Монголд нэг ч байхгүй гэж үү. Ийнхүү 2-р цахилгаан станцын 800 ажилчин, 3-р цахилгаан станцын 1000 ажилчин нийт 1800 ажилчид УБ хотын 1 200 000 ард иргэдээс дээгүүрт тавигдана гэж үү. Тэдэнтэй тэмцэлдэх санаа байхгүй болохоор мэдээж тэгнэ шүү дээ. Энэхүү 1800 хүний олон нийтийн мэдээллийн хэрэгслээр яриад байгаа цуурхалтай харьцуулахад чандганы цахилгаан станц (канадын Prophecy компани)-ын төлөвлөгөө хамаагүй дээр. Чандгана гэдэг нь УБ –аас зүүн тийшээ 200 км зайтай Багануур болон Өндөрхааны дунд байдаг шинэ нүүрсний уурхай юм. Канадууд болохоороо цахилгаан станц УБ –аас энэ зэргийн зайтай байсан нь дээр гэж тооцоолсон байх. Энд цахилгаан үйлдвэрлэн УБ хот руу нийлүүлнэ. Энэхүү чандганы цахилгаан станцын төлөвлөгөөг дэмжицгээе. Энэ төлөвлөгөө хэрэгживэл УБ хотод нүүрс түлдэг хэмжээ 2 дахин буурна. 2-р болон 3-р цахилгаан станцад ажиллах 1800 хүн ажлынхаа төлөө санаа зовох хэрэггүй. 2-р болон 3-р цахилгаан станц татан буугдсан ч гэсэн технологи, ур чадвар байвал чандганы цахилгаан станцад ажиллаж болох бөгөөд Өмнөговьд ч ажиллаж болно. Харин энэ чигтээ үргэлжилбэл дахин 30 жил УБ хотын агаарын бохирдол улам нэмэгдэж, хүн ард амьдрах аргагүй болно. Өөрчилж чадвал 3 жилийн дараа УБ хотын агаарын бохирдол арилна. Энэ талаар олон нийтийн мэдээллийн хэрэгсэл үнэн зөв мэдээллийг ард иргэдэд хүргэх нь зүйтэй гэж бодож байна. Тийм учраас цаашид өдөрт 14000 тн нүүрс түлж, ард олноо хохироохоо болих нь зөв. УБ хотын иргэдийг нийслэл хотынхоо агаарын бохирдлыг үгүй болгохын төлөө тэмцэж чадахуйц ойлголттой болгох хэрэгтэй. Гамшигт агаарын бохирдлоос болж зөвхөн Бээжинд л гэхэд 3000 хүн үхдэгийг хятадууд бүгд мэднэ. УБ-ын 3 цахилгаан станц 600 мв эрчим хүч үйлдвэрлэдэг. Харин 200 мв эрчим хүчийг оросоос импортолж байна. Бид нийтдээ 800 мв эрчим хүч хэрэглэж байна. Хот доторхи цахилгаан станцуудад эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоочихвол хэрэгцээт 800 мв эрчим хүчийг нь оросоос авах болно. Одоохондоо Оросоос нийлүүлж байгаа цахилгаан үнэтэй байгаа ч ирэх жилээс Байгал нуурын усан цахилгаан станцын хүчин чадал нэмэгдэхэд оросоос импортлох эрчим хүчний үнэ хямдрах болно. Бүр одоогийн манай 3-р цахилгаан станцад үйлдвэрлэж байгаа цахилгааны үнээс ч хямдхан болох нь дамжиггүй. Хэнтийн Чандгана, Өмнөговийн Ухаа-худаг, Төв аймгийн Сэргэлэнгийн цахилгаан станцуудаас УБ-руу эрчим хүчээр хангатал 3 орчим жил шаардлагатай тул 3 жил өнгөрвөл оросоос эрчим хүч импортлох шаардлагагүй, хот доторх цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэж байна гэж сая гаруй хүнийг эрүүл мэндээр нь хохироох хэрэг бол бүр ч шаардлагагүй болно. Хэрвээ хотын цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэхээ боливол 3 жилийн дараа гэхэд хотын агаарын бохирдолын тал хагас нь үгүй болно. Иймээс энэ 3 жилд эрчим хүчээ яах нь л асуудал болоод байна. Асуудал болоод байна гэдэг нь хурдан нэг тийш нь шийдэх хэрэгтэй гэсэн үг болохоос шийдэхийн аргагүй хүнд асуудал болчихлоо гэж хэлж байгаа юм биш. Өнөөдөр манайд агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 100 гаруй жирэмсэн эхчүүд зулбасан гэсэн харамсалтай тоо баримт хүртэл гарсан байна. Цахилгаан станцад 14 тн нүүрс шатаахад нэг хүн үхэж, 100 тн-г шатаахад нэг жирэмсэн эхэд хортой нөлөө үзүүлнэ. Манайд сүүлийн үед шинэ шинэ барилгууд, орон сууцны хорооллууд улам бүр хүрээгээ тэлж байна. Ирэх жил ашиглалтанд орох барилгууд ч ганц нэгээр тоологдохгүй нь мэдээж. Тиймээс ирэх жилээс цахилгаан станцад өдөрт 14000-16000 тн нүүрс шатаадаг болно. Агаарын бохирдлоос болж амьсгал хураах хүний тоо 200-р нэмэгдэн 1200 болж, хорвоод хараахан мэндлээгүй үрээ алдах эхчүүдийн тоо 20-р нэмэгдэж 120 болно.
2012-03-24
Shine stantsiin ajildaa hurungu oruulval deer baisan yum daa
2012-03-22
Наад Германчууд чинь их зальтай шүү. Өөрсдийнхөө өндөр цаоингтай мэргэжилтнүүдээ монголд ажиллууллаад хамаг мөнгөө буцаагаад авч явдаг ба монгол хэдэн халтар тайлан гээч л юм үлдэээдэг нөхөд !!! Одоо тэр Хөгжил шинэтгэлийн хороон дээр хэрэгжиж байгаа Эдийн үасгийн хөгжлийг дэмжих ч гэлүү төслийн хар. Баахан хэрэгтэй хэрэггүй тайлан бичдэг. Хийсэн дорвитой зүйл байхгүй.
2012-03-22
Shine stantsiin ajildaa hurungu oruulval deer baisan yum daa