Дарханы залуус дүү нартаа тоглоомын талбай байгуулж өгчээ
Дархан-Уул аймгийн залуус хүүхэд багачуудын төлөө ихийг хийж буйг онцлох байна. НАМЗХ-ны санаачлагаар хүүхдийн цэцэрлэгт шинээр бүлэг байгуулж, тоглоомын талбайг барьж өгчээ. Тус холбооны залуусын санаачлагаар эрдэмтэн багш С.Бодьхүү агсны нэрэмжит 23 дугаар цэцэрлэгт “Ирээдүй” бүлэгийг шинээр байгуулжээ. Залуусын тайлбарласнаар “Бид хүүхдүүдийн төлөө ихийг хийхийг зорьж байна. Дээрх “7/30” аянд нэгдэхээс гадна бид тогтмол хүүхдүүдийн төлөө ажиллаж ирсэн. Хүүхдийн тоглоомын талбайг төрийн болон хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр ашиглатад оруулсан” гэв. Хүүхдийн цэцэрлэг шинээр барих, багтаамж муу байгаа энэ үед шинээр бүлэг байгуулан ашиглалтад оруулсан нь иргэдийн сайшаалыг хүртсэн байна. Мөн НАМЗХ-ныхон хувийн компани, төрийн хэвшлийн дэмжлэгтэйгээр хотын төвд хүүхдүүдэд тоглоомын талбай байгуулж өгчээ. Орон нутгийн залууст хийж бүтээх, санаачилж хэрэгжүүлэх ажил их байгаа ажээ. Т.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ