Монгол улсын начин Мягмарын Чимэддорж: Хоёр найздаа шаралхаж барилдаад түрүүлж билээ
-Таныг голдуу хөдөө амьдардаг гэж дуулсан. Хэзээнээс хотод суурьшив? -Би Дорнод аймгийн Чойбалсанд төрж өссөн. Орон нутагтаа хувийнхаа хэдэн малыг маллаж байгаад энэ намраас хотод орж ирээд байна.Хүүхдүүд оюутан болохоор хот суурин газар бараадахаас өөр аргагүй болох юм.
-Та хэзээнээс үндэсний бөхөөр барилдаж эхэлсэн бэ? -1981 онд цэрэгт яваад, тэндээс л барилдаж эхэлсэн дээ. Цэргийн гурван жил олон аавын хөвгүүдтэи их ч барилдаж ноцолдсон.
-Багадаа барилдах, наадмаар бөхийн аманд гарах тохиолдол байв уу? -Үгүй, үгүй. Багадаа ёстой барилдаж байгаагүй.
-Хаана цэргийн албаа хаасан бэ? -Өмнөговийн 0141-р ангид 1981-1984 он хүртэл алба хаасан. Цэрэгт байхад 1983 онд Хязгаарын цэргийн 50 жилийн ой болоод тэрэнд зориулсан барилдаанд би түрүүлж аймгийн начин цол хүртэж, дараахан нь Өмнөговийн аймгийн аварга шалгаруулах барилдаанд 5-р байранд шалгарч аймгийн начин цолоо баталж байлаа. Энэ бүхэн л бөх болох гараа минь байсан даа. Дараа нь цэргээс халагдаж нутагтаа ирээд сумынхаа наадамд барилдан үзүүрлээд, аймгийн аварга шалгаруулах барилдаанд түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн дээ.
-Улсын наадамд хэзээнээс барилдав? -1985 оноос улсын аварга шалгаруулах барилдаан болон их сорилгод ирж барилддаг байлаа. 1988 оны улсын аваргаар үзүүр түрүүнд Р.Гансүх заантай үлдэн алтан медаль зүүж байв. 33 бөх барилдахад ихэвчлэн 10-20 гаруй даваа авдаг байсан даа. 1990 онд хотод орж ирээд улсын наадамд анх барилдсан.
-Тэр жил чинь та дөрөв даваад тавын даваанд П.Сүхбат заанд /гарьд/ унасан гэдэг байх аа? -Тийм ээ. Аймгийн арслан цолтой анх улсад барилдаад хоёрын даваанд О.Одгэрэлтэй /заан/ барилдаад, гуравт нутгийнхаа у.н Г.Пүрэв-Очир, дөрөвт Архангайн у.н Б.Хүрэлбаатарыг даваад дөрөвт у.н П.Сүхбатад /гарьд/ унасан юм. Түүнээс хойш 5 жил улсад барилдахдаа 2 удаа дөрөв даваад 1994 онд улсын начин цол хүртсэн. Гурвын даваанд “Хөдөлмөр” нийгэмлэгийн бөх аймгийн арслан Отгонбаатартай тунаж барилдан даваад, дөрөвт Чулуун начин амалсан. Тэгээд тавд у.з Баяраагаар /гарьд/ тав давж начин болсон.
-Заал танхимд хэр “үздэг” байв? -Зөндөө л барилдаж байлаа. Би спортын төв ордонд болдог байсан барилдаануудад 1 түрүүлж, 1 үзүүрлэсэн. Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон билүү дээ. Тэрэнд зориулсан барилдаан ордонд болоод тэнд аймгийн арслан цолтой байхдаа барилдаж түрүүлсэн юм. Дөрвөн зааныг дараалан хаяж түрүүлсэн болохоор их л сайхан байж билээ.
-Тэр үед аймгийн арслан цолтой бөх түрүүлэх нь ховордуу байсан үе биз дээ. Дөрвөн заан нь хэн хэн байв? -Тийм шүү. Хишигдорж заан, Давааням заан, Ганболд заан, “том” П.Сүхбат заан дөрвийг давсан юм. Тэдний ид сайхан барилдаж байсан үе л дээ. Мөн 1995 онд “ХОТШ” банкны 5 жилийн ойд болж, тэрэнд зориулсан барилдаанд Бумбаяр начин /заан/-тай үлдэн үзүүрлэсэн. Дөрөвт Бат-Эрдэнэ аварга, Балжинням аварга хоёр бидэнтэй үлдэж байлаа.
-Та хоёр аваргын хэнийг нь хаяв?............................... Илүү ихийг ЭНДЭЭС уншина уу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ